Шинэ мэдээ

Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56Хятадад үер, хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ6 сар 12. 11:51“Facebook” компани Техаст нарны цахилгаан станц байгуулна6 сар 12. 11:09Ираны уран олборлолтод санаа зовниж буйгаа илэрхийлжээ6 сар 12. 9:29Ким Жөн Уны ах ТТГ-ын мэдээлэгч байсан бололтой6 сар 12. 9:28ЭМЯ Сүрьеэгийн дэгдэлтийг нуун дарагдуулж байжээ6 сар 11. 17:23Пакистаны Ерөнхийлөгч асныг авлигын хэргээр баривчилжээ6 сар 11. 14:41Конгресс Пентагонд 733 тэрбум ам.доллар төсөвлөнө6 сар 11. 14:00Израилийн эргээс холгүй байсан хөлөг онгоцонд гал гарчээ6 сар 11. 9:44Улс төрийн хямралд Молдавын арми оролцохгүй6 сар 11. 9:43

Монголын сайтын нэгдсэн холбоо гэх их айл үүдээ нээж, өрхөө татлаа

/2-р сарын 13/  -  12 цаг 14 минут

Монголын цахим сэтгүүлзүйд өрхөө татаж, үүдээ нээсэн энэ их айлын нэрийг Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо гэж нэрийджээ. Тус холбоог үүсгэн байгуулагч 89 сайт нь Монголын сайтын холбооны гишүүнчлэлээс албан ёсоор татгалзсан нэр бүхий сайтууд, Ардчилсан Сайтын Клуб-Мэдээллийн сайтуудын клубын гишүүн сайт болон урьд өмнө ямар нэг холбоонд гишүүнчлэлгүй сайтууд эвлэлдэн нэгдэж байгуулсан байна. Тус холбооны голлох гишүүд нь Монголын хамгийн анхны сайтын холбоо болох Монголын Сайтын Холбоог үүсгэн байгуулж байсан түүхтэй ажээ. Дөнгөж үүдээ нээж, өрхөө татсан тус холбоонд гишүүнээр элсэгчдийн тоо 90 хол гарчээ. Энэ сарын 10-ны билэгт сайн өдөр үүсгэн байгуулагч 89 гишүүнд Батламж гардуулах үйл ажиллагаа ёслол төгөлдөр болжээ. Сайтуудын Нэгдсэн Холбоог BOLOD.mn-ийн Б.Мөнхдөл удирдахаар болсон байна. Мөнхдөл нь монголын хамгийн анхны сайт - olloo.mn вэбсайтыг хөгжүүлэхэд гар бие оролцсон Монголын сайтын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагчийн нэг гэж мэргэжлийн хүрээнд зөвшөөрөгдсөн нэгэн юм. Монголын Сайтын анхны холбоог ч Мөнхдөл үүсгэн байгуулж, амжилттай хөгжүүлж байсан туршлагатай. Сэтгүүлчдийн дээвэр байгууллага болох МСНЭ-ийн бага хурлын гишүүний сонгуультай түүнд гишүүд нь итгэл найдвар хүлээлгэж, холбооныхоо удирдлагын жолоог атгуулсан нь тэр аж. Харин тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар “Сант улс медиа” группын Ерөнхий захирал, zaluu.com, uls.mn сайтын захирал, мэдээллийн shuud.mn, mass.mn сайтыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан залуу удирдагч Г.Учралсайханыг томилжээ. Сайтын Нэгдсэн холбоо нь Удирдах зөвлөлийн 29, Хяналтын Зөвлөлийн 7 гишүүн, 9 дэд ерөнхийлөгчтэй ажиллахаар бүтцээ баталсан гэж тус холбооны мэдээлэлд дурджээ. Мөн Холбооны дэргэд Бодлого төлөвлөлт, Орон нутаг, Бизнес хөгжил зэрэг асуудал хариуцсан хэвлэл мэдээллийн арвин туршлагатай 5 зөвлөх ажиллана гэж мэдээллээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.