Шинэ мэдээ

Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Хадны завсар дөрөв хоног гацсан эрийг аварчээ8 сар 13. 12:34Петр Порошенко татвараас зайлсхийсэн хэргээр байцаалт өгөхөөр очжээ8 сар 13. 12:17М.Сингх Монгол, Мьянмар, Лаост айлчилна8 сар 12. 12:42М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 11:59Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 10:37Bloomberg: ОХУ алт валютын нөөцөөр Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ8 сар 12. 10:28Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа мэдэгджээ8 сар 12. 9:20Гадаадын эрдэмтдэд Их Британийн виз олгох журмыг хялбаршуулна8 сар 10. 11:06БНАСАУ-ын парламент энэ сард хуралдана8 сар 10. 10:58БНХАУ болон Япон стратегийн яриа хэлэлцээ хийнэ8 сар 9. 12:42Хусит босогчдын дайралтыг няцаажээ8 сар 9. 12:39Украин болон Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийжээ8 сар 8. 14:07“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 10:30Папуа Шинэ Гвиней өрийг нь дахин санхүүжүүлэхийг Хятадаас хүсжээ8 сар 8. 9:49Хоригийг зөрчсөний улмаас 1.7 сая ам.доллар төлөх болжээ8 сар 8. 9:40Кабулд болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээв8 сар 8. 9:33Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 7. 14:34

1000 төгрөгийн оношилгоог 6000-аар хийдэг Д.Наранбаатарын бизнес

/2-р сарын 9/  -  9 цаг 17 минут

“Оном ” сангийн тэргүүн барим тавим мэдэгдэл хийж, салбарын сайдыг нь чичилсний цаад шалтгаан юу вэ. Д.Наранбаатар гзж нэгэн эрхэм байх. Олон нийт түүнийг “Оном” сангийн тэргүүн гэдгээр нь эчнээ танина. Бас “Элэг бүтэн Монгол” аяныг санаачлагч гэдгээр нь мэднэ. АНУ-д боловсрол эзэмшсэн хэмээдэг тэрбээр уг сангаа 2008 онд байгуулж, элэгний В, С вирусийн эсрэг тэмцлээ эхлүүлсэн гэж өөрийгөө тодотгодог. 2010-2012 онд Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн Сургалтын хөтөлбөрийн захирлаар ажилласан тэрбээр өдгөө сангаараа дамжуулан элэгний В, С вирустэй хүмүүст оношилгоо хийж буй. АН, МАН-ын сонгуулийн амлалтад “Элэг бүтэн Монгол”-ыг оруулж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж чадсан түүний хувьд 2020 он гэхэд Монгол Улс элэгний С вирусийг устгасан дэлхийн анхны улс болно хэмээн том амбийц тээж явдаг нэгэн. Эндээс Д.Наранбаатар нь монголчуудыг эрүүл элэгтэй болгохын тулд энэ салбарынхнаас ч илүү идэвхийлэн зүтгэж байгаа мэт харагдаж болох. Гэвч тийм биш юм.

Саяхандаа, Засгийн газрын ээлжит хуралдаанаар элэгний С вирусийг эмчилдэг “Харвони” эмийг гаалийн татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Ингэснээр АНУ-ын ‘Тилеад Сайнс” компанийн буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928.110 ам.долларын өртөг бүхий эмийн НӨАТ болох 354 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Архангай аймагт олгохоор болсон юм.

Гэвч Засгийн газрын энэ шийдвэр олон нийт, нийгмийн сүлжээнд олон арван шүүмжлэл, маргааныг дагуулаад буй. Сонирхолгой нь, тздгээрийн дундаас хамгийн бачуурсан, бачимдсан хүн нь “Оном” сангийн тзргүүи Д.Наранбаатар байв. Тэрбээр “Ё.Баатарбилэг гишүүн, А.Цогцэцэг сайд нар Архангайн монгол биш, Монголын монгол хүн юм бол тэнд байгаа амьдралын боломжтой хүмүүст үнэгүй эм тарааж яах юм бэ. Хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, орлогогүй, энэ эмийг авч уух мөнгөгүй хүмүүстээ өгч болно шүү дээ. Хүн юм бол үүнийг ойлгох ёстой. Архангайн мянгат малчинд тараах ямар хэрэгтэй юм бэ. Энэ эмийг уугаад элэгний вирусийн халдварын голомтыг устгачихаж байгаа бол яах вэ. Эд нар эрүүл мэндийн даатгалын санг дампууруулах зүйл хийж байна. “Оном” сангаас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачлаад МАН-ын Мөрийн хөтөлбөр, цаашлаад Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах хүртзл ажиллаж байхад бидэнтэй ярилцаж болно доо. Бид ширхэг ч эм зардаггүй. Ё.Баатарбилэг гишүүн улс төр судлаач мэргэжилтэй юм билээ. Харин А.Цогцэцэг гэдэг хүн Эрүүл мэндийн сайд юм бол үнэ төлбөргүй тараах энэ эмийг хаана хуваарилахаа шийдэх ёстой. Хамгийн шаардлагаггай, эмээ авах боломжгүй эмзэг бүлгийн хүмүүст хуваарилах ёстой атал асуудалд жалга довны үзлээр хандаж байна. Энэ бол А.Цогцэцэг сайд Шогцэцэг болж байгаагийн илрэл. Энэ хүн Монгол Улсын Эрүүл мэндийн сайд биш, Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга байх ёстой хүн байна” хэмээн эгдүүцэв. Хачирхалтай нь, АНУ-аас буцалттүй тусламжаар өгч буй “Харвони” эмийг Д.Наранбаатарын яриад байгаа шиг зориуд нэг аймагт хуваарилаагүй аж.

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Гилеад Сайнс” компанийнхантай өнгөрсөн жил холбоо тогтоон уулзаж, хүсэлт тавьсан юм билээ. Ингэхдээ эхний ээлжид зөвхөн Архангай аймгийн ахмадуудад зориулна гэсэн нөхцөлийг тус компанийн зүгээс тавьсан аж. Үүнтэй холбогдуулж, Ё.Баатарбилэг гишүүн аймагтаа долоон сарын турш төсөл зохион байгуулсны хүчинд эхний ээлжийн 1000 ширхэг эм авахаар болсон нь энэюм байна. Нэг үгээр хэлбэл, буцалтгүй тусламжаар оруулж ирж байгаа 1000 ширхэг эмийг Эрүүл мэндийн яамнаас санаачилж, хийгээгүйг эндээс харж болох.

Ийм атал “Оном” сангийн тэргүүн барим тавим мэдэгдэл хийж, салбарын сайдыг нь чичилсний цаад шалтгаан юу вэ. Хариулт нь маш энгийн. Өмнө нь 300 хайрцаг “Viekira Pak” (3D) эмийг 50 хүнд үнэ төлбөргүй олгохоор АНУ-аас оруулж ирж байжээ. Тэгэхзд Д.Наранбаатар Эрүүл мэндийн яаманд хүсэлт гаргаж Сангийн яамнаас гаалийн НӨАТ-аас чөлөөлүүлсэн. Хачирхалтай нь, НӨАТ-аас чөлөөлсөн 300 хайрцаг эм ямар шугамаар иргэдэд хүрсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Д.Наранбаатар “Оном” сангаар дамжуулан авсан эмээ иргэдэд үнэтэй зарчихсан гэсэн хардлага явж эхлээд байна. Учир нь, тус сангийн байранд байгуулсан лабораторид шинжилгээнд ороход 6000 төгрөгийн ханштай байдаг аж. Угтаа бол энэ төрлийн шинжилгээг 1000 төгрөгөөр хийдэг гэнэ. Үүнээс гадна Батлан хамгаалах яам болон УБТЗ-д “Оном” сангийнхан очиж элэгний В, С вирусийн шинжилгээ хийжээ. Нэг үгээр хэлбэл, Д.Наранбаатар мөнгө босгох хэрэгслээрээ босоо удирдлагатай, хүн ихтэй төрийн байгууллагыг сонгосон нь энэ. Хэдий чинээ их хүнийг оношилгоонд хамруулна төдий чинээ мөнгө олох учраас тэр шүү дээ. 1000 төгрөгийн шинжилгээг 6000-аар хийсэн гэж тооцвол тийм ч бага мөнгө олоогүй нь тодорхой.

Эх сурвалжийн хэлж буйгаар Д.Наранбаатар төрийн байгууллагуудаар явж шинжилгээ хийхдээ үүсгэн байгуулсан сангаа Монгол Улсын Элэгний төв эмнэлэг хэмээн сурталчилдаг гэх. Угтаа бол элэгний төв эмнэлэг хэмээх малгай өмсүүлсэн газар нь В, С вирусийн оношилгоо хийдэг зөвхөн лабораторийн тусгай зөвшеөрөлтэй юм билээ. Гэвч Эрүүл мэндийн яаманд эмнэлгийн зөвшөөрөл авах хүсэлт гаргасан ч материал дутуу гэсэн үндэслэлээр буцаасны хариуд тэрбээр өс санаж салбарын яам руу, сайд руу ийн дайрч байгаа бололтой.

Уг нь “Эрүүл мэндийн сайд бидэнтэй маш сайн хамтарч ажиллаж байгаа” хэмээн ярьсан Д.Наранбаатар тэргүүний ярилцлага хэвлэлийн хуудаснаа гарсан нь ердөө сарын өмнөх үйл явдал. Тийм атал эмнэлэг байгуулах зөвшөөрлөө авч чадаагүйдээ бухимдсан Д.Наранбаатар Эрүүл мэндийн сайд шиг муу хүн байхгүйг тунхаглаж явааг юу гэж ойлгох вэ. Үнэндээ түүнийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр хувийн бизнесээ цэцэглүүлж, хүрээг нь тэлдэг гэсэн яриа өмнө нь нэг бус удаа гарч байсан. Тэр бүрт тодорхой тайлбар өгөөгүй ч “Манайх эм зардаггүй” гэсэн ганцхан үгээр хэвлэлийнхний амыг таглах нь бий. Хачирхалтай нь, өөрөөс нь, “Оном” сангаас нь шалтгаалахгүйгээр нэг аймгийн нэлээд олон хүнийг өвчнөөс нь салгах гэж буйг яагаад эсэргүүцээд байгаагаа тэрбээр тайлбарлах биз ээ. “Хулгайчийг бариарай” гэж хулгайч л хашгирдаг юм.

 

 

С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.23.9ИРГЭН   • 2017, 2 сарын 13. 22 цаг 43 минут

ЦАГААН ХАЛААДТАЙ АВЛИГАЧ ХУЛГАЙЧУУДААР ДҮҮРЧИХСЭН ЭНЭ НИЙГЭМД ЯДУУЧУУДЫН НЭР Л ТЭДНИЙ ГОЛ ЗЭВСЭГ БОЛДОГ МӨРТӨӨ МӨНГӨГӨГҮЙ ЯДУУЧУУДЫГ НЭГ НҮДЭЭРЭЭ Ч ХАРДАГГҮЙ ҮЗДЭГГҮЙ ЦАГ ИРЖ ДЭЭ.ОДОО ХЭНДЭЭ ИТГЭЖ ХААШАА ХАНДАХ ВЭ? ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ ДООШОО ГАЗАР ХАТУУ ГЭЖ.ТӨР ЗАСАГ БАЙНА УУ???

66.181.186.59галцэцэг   • 2017, 2 сарын 9. 18 цаг 39 минут

манай ЦОГЦЭЦЭГ сайд ёстой сайн хүн ирэх сонгуулиаар Манай архангайхан ерөнхийлөгчөөр сонгох гэж байгаа. муу ардчилсан намын гишүүдийн цусыг ёстой аваагүй сайн хүн

66.181.189.116Зочин   • 2017, 2 сарын 9. 18 цаг 21 минут

АМЖИЛТ

103.57.93.214соронзон   • 2017, 2 сарын 9. 16 цаг 26 минут

монголд 1000 тугруг байтугай 6000 м/тугругээр ч шинжилгээ авдаг газар байхгуй шуу бузар худалч худалдагдсан **** бэ Наранбаатар чинь юм хийж байгаа хун шуу

103.229.121.96өвчтөн   • 2017, 2 сарын 9. 13 цаг 37 минут

яасан муухай бузрын булай сэтгүүлч вэ нэр нь хүндэдхээр хүн байна даа,хөндлөнгөөс уншсан миний зэвүү дургүй ихээр хүрлээ,би биеээрээ эмийг нь ууж шинжилгээг нь өгдөг хүн мэдэлгүй дээ хамгийн хямд шинжилгээ авдаг газар эхлээд судал хар, үз ,үхэл нүүрэн дээр чин ирээд цирроз болсон хүмүүсийн ганц найдлага энэ газар юм шүү,хөлсний өмхий сэтгүүлч вэ ,

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.