Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав4 цаг 6 минутын өмнөХятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ10 сар 16. 10:26Японд олон арван мянган өрх цахилгаангүй болжээ10 сар 16. 9:36“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 9:35М.Энхболд гишүүн Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр гардууллаа10 сар 15. 13:29Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгожээ10 сар 15. 11:34Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ10 сар 15. 10:22Хонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ10 сар 15. 9:32Сирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна10 сар 15. 9:29АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө10 сар 9. 13:49Хятадын Засгийн газрын гишүүдийн АНУ-д нэвтрэх боломжийг хязгаарлана10 сар 9. 10:28БНСУ ОХУ-тай шууд холбооны шугам байгуулахыг хүсэж байна10 сар 9. 9:24Япон БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 9. 9:20"Нафтогаз" компанид илүү олон Америкчуудыг оруулахыг шаарджээ10 сар 8. 9:52Косовогийн эрх баригч нам сонгуульд ялагджээ10 сар 8. 9:45БНСУ хууль бусаар оршин суугчдын талаарх зохицуулалтаа чангатгана10 сар 8. 9:28Ажил хэргийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ10 сар 7. 11:23"Шар хантаазтнууд" байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдтэй хамт жагсжээ10 сар 7. 9:53

Зурхай: Хоёрдугаар сард таныг юу хүлээж байна вэ

/2-р сарын 1/  -  11 цаг 44 минут

Хонь

Ерөнхий хандлага: Үр бүтээл ихтэй, үйл явдлаар баялаг cap. Та хийе гэснээ хийж амжихгүйд хүрэх тул бүгдийг эртнээс төлөвлө.

Ажил мэргэжил: Ажил албандаа нэн хянуур хандаж, жижиг сажиг зүйлд анхаарлаа сарниулах хэрэггүй. Эс тэгвэл удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг мартахад хүрнэ.

Мөнгө санхүү: Мөнгөндөө хямгатай хандаарай, учир нь танд мөнгө их хэрэгтэй болно. Гэнэт их хэмжээний зардал гарч болзошгүйг гараг эрхэс сануулж байна.

Хайр дурлал, гэр бүл: Гоонь хүмүүс сэтгэлд нийцсэн нэгэнтэй таарч, амьдралаа холбох шийдвэр гаргах бололтой.

Эрүүл мэнд: Эрүүл мэндээ анхаарч, хүнд хоол хүнснээс татгалз. Спортоор хичээллэх нь танд илүү их тустай байна. 

Үхэр

Ерөнхий хандлага: Энэ сард үхрийнхэн найз нөхөд, садан төрлийн хүмүүсээс шүүмжлэл багагүй хүлээнэ. Хэдийгээр хэцүү байсан ч тэвчих хэрэгтэй. Таны зүгээс тэвчээр, буулт хийх чанар чухал байна. Хөндлөнгөөс өөрийгөө харж, зан аашны дутагдалтай талаа засахыг хичээгээрэй.

Ажил мэргэжил: Амаргүй cap. Хамт ажиллагсад хоёр нүүр гаргаж болзошгүй. Таны нүүрэн дээр нэгийг ярьчихаад буруу харахаар тань муулж байж мэднэ. Ач холбогдол өгөх хэрэггүй. Зарим тань албан тушаал ахиж, цалин мөнгөө нэмүүлнэ.

Мөнгө санхүү: Сайн байх хэдий ч тооцоотой байх шаардлагатай. Гэр оронд том эд зүйл худалдан авна. Хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл сайн судалж байж шийдвэрээ гаргаарай. Зөв хүнтэйгээ түншилж чадах юм бол хувийн бизнесээс ихээхэн ашиг олох боломж байна.

Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүндээ илүү их анхаарал тавьж, өгөөмрөөр хандах хэрэгтэй. Хэрвээ та хайртай хүндээ бэлэг сэлт өгөөгүй бол одоо санаа тавих цаг нь. Ганц бие хүн ойрын хүрээллээсээ хамгийн дотны хүнээ олж авна. Гэр оронд хүүхэдтэй холбоотой асуудал үүсч, ханьтайгаа зөрчилдөхөд хүрнэ.

Эрүүл мэнд: Энэ сард сайтар амарч байх нь чухал. Ажил албан дээрхи нөхцөл байдал таныг хямрааж болзошгүй. Тиймээс эрүүл агаарт ойр ойрхон гарч, сэтгэл заслын эмчилгээнд яваарай. Эерэг зөв бодолтой байвал өвдөнө гэж айлтгүй.

Ихэр

Ерөнхий хандлага: Амьдралд тань тулгарсан хэцүү асуудлыг найз нөхдийн дэмжлэгээр шийдвэрлэнэ. Санасандаа хүрч, амжилт гаргах боломж нэг бус удаа таарна. Тиймээс анхааралтай байж, боломжийг алдалгүй ашигла. Тэгвэл та итгэлтэй хамтрагчаа төдийгүй насны ханиа ч олж авч чадна. Санхүүгийн байдал тогтвортой байна.

Ажил мэргэжил: Ирээдүйтэй ажил олоход ээлтэй cap. Хэрвээ та ашигтай саналыг дотроо хадгалалгүй удирдлагадаа танилцуулж чадвал байр суурь өснө. Нөгөөтэйгүүр хамт олны дунд тантай холбоотой хов жив гарч болзошгүй. Гэхдээ ач холбогдол өгөх хэрэггүй. Залхуурахгүй, бас хэл ам хийхгүй байвал бүх юм сайхан болно.

Мөнгө санхүү: Тогтвортой байна. Гэхдээ орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл тийм боломжууд ч гарна. Орлогоо хуримтлал болгоход анхаар. Бусдын мөнгө төгрөгтэй битгий орооцолд, асуудалд орно. Гэр бүлтэй холбоотой зардал ихсэнэ.

Хайр дурлал, гэр бүл: Гоонь хүмүүс хайрлаж болохуйц нэгэнтэй учирна. Зарим нь шууд гэрлэхийг хүснэ. Харамсалтай нь сонгосон хүн тань өөр нэгнийх байж мэдэх юм. Ханьтай хүмүүсийн тухайд хайр халамжинд нь умбана. Сарын сүүлээр ар гэртэй холбоотой асуудлаас болоод эв эвдэрч мэднэ. Ихрийнхэн ухаалаг байвал байдлыг хүндрүүлэхгүй.

Эрүүл мэнд: Үе мөч, мэдрэлийн систем, амьсгалын зам эмзэг байх тул онцгой анхаарах шаардлагатай. Эмнэлэгт очиж. иж бүрэн үзлэгт хамрагдвал сайн. Бэртэж гэмтэхээс болгоомжил.
 

Мэлхий

Ерөнхий хандлага: Энэ сард мэлхийнхэн үйл ажиллагааны шинэ чиглэлийг сонгоно. Тулгарсан ямар ч асуудлыг “дараа” гэж хойш тавьж болохгүй. Хэрвээ нөхцөл байдал нилээд зууралдахаар байвал тээршаалгүй барьж авч шийд. Итгэлтэй нөхөд, дотны хүмүүс хамгийн сайн зөвлөгч байна.

Ажил мэргэжил: Ажил албаны хүрээнд гарсан ямар ч өөрчлөлтийг өөрт ашигтайгаар боломж болгон ашиглаарай. Нөлөө бүхий хүмүүс таныг тусалж дэмжих боловч өөрийн зүгээс авьяас чадвараа дайчлах шаардлагатай. Бизнесийн чиглэлийн их ашиг амласан саналуудыг сайтар няггапж байж шийдвэр гаргаарай. Зарим тань шинэ аятайхан ажилд шилжинэ.

Мөнгө санхүү: Гайхалтай сайн байна. Орлого олж болох бүх салбараас мэлхийнхэн мөнгийг шүүрнэ. Ямар нэгэн төсөлд хөрөнгө оруулах гэж байгаа бол урьдчилан сайтар нягтлахыг зөвлөе. Том эд зүйл худалдан авах гэж байгаа бол гэрийнхэнтэйгээ заавал зөвлөөрэй.

Хайр дурлал, гэр бүл: Идэвхитэй байх cap. Гэртээ суугаад л байвал таарч тохирох хүн олдох нь юу л бол. Эсрэг хүйсийнхний анхаарлыг татахын тулд санаачлагатай бай. Мэдээж энэ гоонь хүмүүст зориулсан зөвлөгөө. Гэр бүлтэй хүмүүс хань ижил, хамаатан садандаа анхаарал тавих шаардлагатай. Та хэт их ажиллаад тэдэндээ цаг зав гаргахгүй байгаа юм биш үү.

Эрүүл мэнд: Ажил төрөлтэй холбоотой зовнил сэтгэл санааны тайван байдлыг алдагдуулж болзошгүй. Үүнээс үүдээд ходоод өвдөх, сэтгэл санаа хямрах магадлалтай. Өвдвөл өөрийгөө эмчлэлгүй эмчид хандаарай.

Арслан 

Ерөнхий хандлага: Сэтгэл хангалуун байх cap. Хүрээлэн байгаа бүхнээсээ эерэг энергийг авч, эрч хүчээр цэнэглэгдсэн арслангийнхан ажил төрлоө гялалзуулж, бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Амьдралдаа сэтгэл хангалуун байх гэдэг нь азтай байхын нэгэн үндэс болдог.

Ажил мэргэжил: Дутуу орхисон ажлаа хийж гүйцээх нь чухал. Эс тэгвэл хожим танд гай болно. Төлөвлөсөн ажлаа хугацаанд нь хийж дуусга. Шинэлэг, өвөрмөц санаагаа зоригтойгоор ажил хэрэг болго. Нөхцөл байдлыг бодитойгоор харах нь амжилтанд хүрэх боломжийг олгоно.

Мөнгө санхүү: Дундаж байна. Тогтмол орлого байгаа боловч хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй тул нэмэлт орлогын эх үүсвэр хайна. Тууштай байж, шинэ гэрээ хэлцлүүд байгуулж чадвал орлого нэмэгдэх боломжтой.

Хайр дурлал, гэр бүл: Энэ сард арслангийнхан өөнтөгч болно. Тэд амраг хайрт, хань ижил, үр хүүхэд, садан төрөл гээд ойр дотны хүмүүстээ хатуу ширүүн хандана. Энэ нь гэр бүлийн уур амьсгалд таагүй нөлөө үзүүлж, зарим тохиолдолд салж сарнихад хүргэнэ. Уян зөөлөн байхыг хичээ.

Эрүүл мэнд: Сайн байна. Гэвч жимс ногоо, цагаан идээ хүнсэндээ ахиухан хэрэглэж, аминдэмийн дутагдлыг нөхөх шаардлагатай. Мөн спортоор хичээллэж, амьдралын хөдөлгөөнт хэв маягийг баримтал.

Охин

Ерөнхий хандлага: Ачаалал ихтэй cap. Ажил төрөлд ч, хувийн амьдралын хүрээнд ч шийдвэл зохих асуудлууд тулгарна. Хэрвээ та жижиг сажиг зүйлийг хэт чухалчлахгүй оол хувь тавилан танд бэлэг барина.

Ажил мэргэжил: Охиныхон нэн яаралтай хийж дуусгах олон ажилд дарагдана. Бүгдийг нэгэн зэрэг барьж авбал алдаа гаргах магадал их. Төлөвлөгөөтэйгээр, сайтар эрэмбэлж ажиллавал амжилтад хүрнэ. Байгууллагын ирээдүйтэй холбоотой оновчтой санал байвал удирдлагадаа заавал танилцуул.

Мөнгө санхүү: Дундаж байна. Гэр бүлтэй холбоотой зардал ихэсч орлого хаанаа ч хүрэхгүй байж мэднэ. Тиймээс орлогын нэмэлт эх үүсвэр хайгаарай. Сарын сүүлээр албан ажилтай холбоотой мөнгөн урамшуулал хүртэнэ.

Хайр дурлал, гэр бүл: Энэ сард охиныхон хайртай хүндээ илүү их анхаарч халамжлах шаардлагатай болно. Та ажил гэсээр орон гэрээ бараг мартчихаж байгаа юм биш биз? Тийм бол ажлаа зохицуулж гэр бүлдээ, хайртай хүндээ цаг зав гаргах шаардлагатай.

Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ ажил амралтаа зохицуулж, гүйцэд сайн унтаж байх хэрэгтэй. Дархлаагаа сййжруулахын тулд аминдэм түлхүү хэрэглэж, явган их яв. Эрүүл агаарт гарч бай.

Жинлүүр

Ерөнхий хандлага: Аливаа шийдвэрийг гаргахын өмнө зүрх сэтгэлээ сайтар чагна. Тэгвэл алдаа гаргахаас сэргийлж чадна. Жинлүүрийнхэн хамгийн сайн сайхан чанараа бусдад харуулж чадна. Тэд ажил хэргээр хол, ойр явж, түншийн харилцаа шинэ түвшинд гаргана. Шашин, гүн ухааныг шимтэн сонирхоно.

Ажил мэргэжил: Хамт ажиллагсад болон бусадтай эелдэг харьцах нь амжилтын үндэс. Ажлын газрынхаа хэн нэгэнтэй дотносч болзошгүй. Энэ нь нэр хүндээ алдахад хүргэнэ. Бусдын хэрэгт хөндлөнгөөс хошуу бүү дүр. Та ажлаа тууштай барьж авч чадахгүй байх хандлагатай. Харин энд туйлбартай зан л танд хамгаас их хэрэг болно.

Мөнгө санхүү: Санхүүгийн байдлаа тогтворжуулахад анхаарна. Орлого тогтсон эх үүсвэрээс орно. Гэхдээ зардал ихсэх тул нэмэлт мөнгө хэрэг болно. Аяллаар явбал олз омогтой байна. Бусдад мөнгө зээлдүүлбэл буцааж авахад амаргүй байна.

Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүнээ өөнтөглөх хэрэггүй. Ажилтай холбоотой бухимдлаа гэртээ битгий авчир. Нөгөөтэйгүүр амрагаа хардах явдал гарна. Итгэл дээр амьдрал үндэслэдэгийг санаж, ууч тэнүүнээр асуудалд хандаарай. Гэр бүл, садан төрөл анхаарал шаардана. Тэдэндээ цаг зав гаргаарай.

Эрүүл мэнд: Аз сориод хэрэггүй. Бие эвгүйцвэл эмчид шууд үзүүлээрэй. Иж бүрэн шинжилгээнд орвол сайн байна. Үе мөч, уушги, шүд эмзэг байна. Хоолны дэглэм барьж, амьдралын зөв хэв маягийг баримтал.

Хилэнц

Ерөнхий хандлага: Энэ сард хилэнцийнхэн гэр бүлтэйгээ холбоотой асуудлуудыг шийдвэрлэнэ. Ялангуяа садан төрөлтэй холбоотой асуудал нэн тэргүүнд тавигдана. Та илүү уян зөөлөн хандвал хожоотой байна. Бусдын хэрэгт хөндлөнгөөс битгий оролц, эвгүй байдалд орно. Ямар ч нөхцөлд аядуу тайван байхыг хичээ.

Ажил мэргэжил: Албан ажлын хүрээнд шийдвэрлэх асуудал нэг бус гарна. Удирдлагатай харилцаа таагүй байх тул болгоомжил. Дарга тань хариуцлагатай үүрэг даалгана. Хэрвээ та түүнийг нь амжилттай биелүүлж чадвал албан тушаал ахина. Байр суурь, хэлхээ холбоогоо бэхжүүлэхэд анхаар.

Мөнгө санхүү: Санхүүгийн байдал харьцангуй сайжирна. Энэ нь та бусдад зээлдүүлсэн мөнгеө буцааж авсантай, мөн нэмэлт үүрэг хүлээсний хөлсийг авсантай холбоотой байна. Зарим тань машин буюу үл хөдлөх хөрөнгөө зарж үрэх бололтой. Үр хүүхэд, садан төрөлтэй холбоотой зардал гарна. Мөнгийг ухаалгаар зарцуул.

Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хилэнцийнхэн гэрлэх шийдвэр гаргаж болзошгүй. Хайрттайгаа илэн далангүй ярилцаж шийдвэрээ гаргаарай. Гэрлэгсдийн хувьд амаргүй үе. Ханьтайгаа хэл амаа олоход хэцүү нөхцөл байдал нэг бус удаа үүснэ. Бухимдалгүй асуудлын учрыг олж чадвал гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг ч хадгалж чадна.

Эрүүл мэнд: Хууч өвчин хөдлөх, ханиад томуу тусах магадлал буй. Эмчид цагаа олж хандвал өвчнөө хүндрүүлэхгүй байх боломжтой. Дархлаагаа сайжруулах, биеэ чийрэгжүүлэхийг нэн тэргүүний зорилтоо болго.

Нум

Ерөнхий хандлага: Ажил амьдралын хүрээнд зарим нэг саад бэрхшээл учирна. Энэ нь таны нэр хүндэд сөргөөр нөлөөлж, биеийн байдлыг тань сулруулж болзошгүй. Тиймээс аль болох тайван байж, амьдралтайгаа холбоотой ухаалаг шийдвэр гаргаарай. Бусдад буулт хийж сурвал бусад хүн ч танд тэгж хандана. Хэт түрэмгий авир сайн зүйлд хүргэхгүй.

Ажил мэргэжил: Саад тотгор учрах боловч таны хичээл зүтгэл бүгдийг давж гарахад тусална. Даргатайгаа харьцаа хүндэрч болзошгүй. Энэ нь танд өгсөн үүрэг даалгавартай холбоотой. Амжилттай хийж дуусгавал байдал засарна. Харилцаа холбоогоо бэхжүүлж, бусдын тус дэмийг ав.

Мөнгө санхүү: Мэдэгдэхүйц сайжирна. Тиймээс хэсэг мөнгөө хуримтлал үүсгэхэд зориул. Боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд тодорхой хэмжээний мөнгө зарна. Ямартай ч зардлаа тодорхой төлөвлөөрэй.

Хайр дурлал, гэр бүл: Гоонь нумынхан амьдралаа жинхэнэ утгаар нь цэгцэлж, гэрлэнэ. Харин амьдралаа холбох хүнээ олоогүй бол идэвхитэй байж, олны дунд орох нь зөв. Дурлагсдын хувьд амрагтайгаа ам мурийх явдал гарч болзошгүй. Энэ нь таны түргэн зантай холбоотой байна. Гэр бүлд танаас үүдэлтэй таагүй уур амьсгал бүрдэнэ. Та илүү ухаалаг байж, буулт хийвэл байдлыг засч чадна.

Эрүүл мэнд: Сэтгэл санааны хямралд өртөн, бие өвдөж болзошгүй. Энэ нь ядарсанаас үүдэх болохоор, сайтар амарч байх шаардлагатай. Самар, шоколад түлхүү хэрэглээрэй. 

Матар

Ерөнхий хандлага: Энэ сард матрынхан оюун ухамсрын хувьд өсч, алмвааг бодитойгоор харах боломжтой болно. Хэрвээ таны төлөвлөсөн бүхэн биелэхгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Бусдад үүрүүлэлгүй тулгарсан асуудлыг бие даан шийдвэрлэ. Удирдлагаас өндөр шаардлага тавигдана.

Ажил мэргэжил: Ачаалал ихтэй байна. Мөн дарга удирдлагатайгаа зөрчилдөх явдал гарна. Зарим тань төлөвлөгөөгөө өөрчлөн томилолтоор явах бололтой. Матрынхан шинэ мэргэжил эзэмшиж, албан тушаал ахихын төлөө зүтгэнэ. Бичиг баримт бүрдүүлэхдээ онцгой анхаар.

Мөнгө санхүү: Тогтвортой байна. Орлого тогтмол орж ирэхийн зэрэгцээ зарим нь нэмэлт эх үүсвэрээс орлого олно. Бусдад мөнгө бүү зээлдүүл, хожим авахад хэцүү байна.

Хайр дурлал, гэр бүл: Дурлалын талбарт аз жаргалаар дүүрэн байна. Гэрлэж амжаагүй хүмүус ханиа олох боломжтой байна. Хэн нэгэн танд сэтгэлээ илчлэн, амьдралаа холбох санал тавина. Гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байна. Хайртай хүн тань түшиг болоход хэзээд бэлэн байна. Гэр бүлийн баяр цуглаан зохион байгуулна.

Эрүүл мэнд: Сайнгүй байна. Дархлаа суларч, ядаргаанаас үүдэлтэй хямарч магад. Спорт, йогоор хичээллэж, зөв хоолло.

Хумх

Ерөнхий хандлага: Хумхынхан хамгийн зоримог төлөвлөгөөгөө ч хэрэгжүүлэх боломжтой байна. Хэрвээ та хүсээд, бүхий л чадлаараа хичээх юм бол санасандаа заавал хүрнэ. Та бусдын хувьд үлгэр жишээ болж чадна. Энэ сард холын аянд явж, сонирхолтой шинэ хүмүүстэй танилцана. Ер нь юу чухал, юу чухал бусыг, мөн хэн танд хэрэгтэй болон хэрэггүйг ялгаж салгаарай.

Ажил мэргэжил: Энэ сард залхуурах хандлагатай байна. Энэ нь таны ажил төрөл, мөнгө санхүүд сөргөөр нөлөөлнө. Үүрэг даалгаварт дарагдан ажил ихтэй байна. Тэвчээр гарган бариад авбал санаснаас хурдан хийж дуусгана. Зарим нэг саад бэрхшээл гарсан ч энэ нь түр зуурын зүйл гэдгийг битгий мартаарай. Эмэгтэйчүүд байр суурь ахих боломжтой байна.

Мөнгө санхүү: Санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус байхыг хүсвэл хичээнгүйлэн хөдөлмөрлөх шаардлагатай. Орлого зарлагаа сайтар тооцоолж, хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэхээс зайлсхий. Садан төрөл мөнгөн туслалцаа үзүүлнэ. Хоббигоо орлогын эх үүсвэр болгох боломжтой байна.

Хайр дурлал, гэр бүл: Таны дур булаам чанар нэмэгдэнэ. Романтик болзоо, дурлалын адал явдал гээд олон сонин учрал ганц бие хүнийг хүлээж байна. Та ямар ч мөчид ганцаардахгүй. Хосоо олсон хүний тухайд хайртдаа бэлэг сэлт авч өгч, цагийг хамтдаа өнгөрүүлнэ. Гэрлэгсэд хардамхай болох хандлагатай. Ухаалаг байхгүй бол амрагаа алдана шүү. Ахмад хамаатнуудтай санал зөрөлдөж болзошгүй, хүлээцтэй байвал хожно.

Эрүүл мэнд: Ходоод гэдэс бага зэрэг хямарч магадгүй. Гэхдээ хоол хүнсээ тохируулбал санаа зовохгүй байж болно. Архи дарснаас хол байхыг од эрхэс сануулж байна. Йод, төмөр, фосфороор баялаг хүнс хэрэглэбэл эрүүл мэндэд тустай.
 

Загас

Ерөнхий хандлага: Нэг үгээр тодорхойлох аргагүй cap. Сэтгэл санаа тоггворгүй, үе үе хямарна. Нөхцөл байдал ч салхи шиг хурдан өөрчлөгдөх болохоор та бүгдийг хяналтандаа байлгаж чадахгүй. Гэвч бүгдийг өөдрөгөөр, итгэлтэйгээр харж чадвал ажил албанд ч, бусадтай харьцахад ч амжилт хүлээж байна.

Ажил мэргэжил: Таны тэсвэр тэвчээрийг сорих сар. Өрсөлдөгч нарын явуулга идэвхжинэ. Тохиолдож байгаа үйл явдлыг хэт их хүндээр тусгаж авах хэрэггүй. Нэр хүндээ алдахын зэрэгцээ сэтгэл санааны байдлаа дордуулна. Хэрвээ загасныхан аливааг хийхийн өмнө сайтар нягталж бодох юм бол амжилтанд хүрэх боломжтой.

Мөнгө санхүү: Ашиг орлого сайн байна. Гэхдээ ар гэр болон үр хүүхэдтэй холбоотой зардал их гарах болохоор хуримтлуулах боломжгүй байна. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг бусдад бүү яриарай.

Хайр дурлал, гэр бүл: Хувийн амьдралын хүрээнд шалгуур тавигдах cap. Таны дур булаам, эвлэг байдал олон хүнийг догдлуулна. Шүтэн бишрэгчид, атаархагчдын тоо эн тэнцүү байна. Тиймээс хянуур, ухаалаг байвал зохилтой. Дурлагсдын хувьд хардалтаас үүдэлтэй харыдаа хүндэрч болзошгүй. Хайртай хүндээ уян зөөлөн хандахыг хичээ.

Эрүүл мэнд: Сэтгэл санааны байдалдаа анхаар. Хямрах, гутрахаас зайлсхийж, унтахынхаа өмнө бүлээн усанд булхаж байгаарай. Ханиад томуунаас сэргийлж, хоолны чанартаа анхаар.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.