Шинэ мэдээ

АНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй6 цаг 54 минутын өмнөТалибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ7 цаг 16 минутын өмнөЯпоны Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв4 сар 7. 14:02Нефтийн үнэ өсжээ4 сар 7. 13:59Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ4 сар 7. 9:38Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ4 сар 7. 9:32АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна4 сар 6. 9:05АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй4 сар 5. 11:44АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:42АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40

Шинэ хүүхэд угтах монгол ёс

/1-р сарын 24/  -  14 цаг 43 минут
Монголчууд эртнээс "Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэх” гэгч хэмээн цээрлэж, хувцас хунар, нэр зэхэх гэж яардаггүй. Ээлтэй гэж ах, эгчийнх нь хуучин манцуйд өлгийддөг.
 
Тиймээс "нэгэн эхээс цуван төрж, нэхий өлгий дамжих” гэсэн үг гарсан юм. Нэхийд өлгийдөхөд гадны нөлөө орох, дотрын дулаан гадагшлах гэм гардаггүй. Энэ нь нэхийний үсний буурцаг дотор нялхаст ээлтэй нөхцөл үүсч, эрүүл чийрэг өсч торниход тустай хэмээн австралийн эрдэмтэд шинжсэн байна. Тэд ч одоо хир нэхий өлгийг чухалчлан үр удмаа нэхийд манцуйлж байна. Монголчууд эх нярайлах олоход эрүүл газрын торгон элс, эсхүл хонины хөх бууц асгаж, дээр нь эсгий дэвсээд, адууны хөмөн дээр суулгадаг байжээ.
 
Монгол хүн хийрхэх нь элбэг байдаг тул түүнийг нь дарах гэж үнээний буюу хонины шар тос оочуулах, мөн ихсийг нь түргэн төрүүлэх гэж буулттай /энэхүү байгалийн чухал эрдсийг амны хужир гэж буруу нэрлэдэг/ буцалгасан зөөг ус уулгадаг. Дуншвал баавгайн савраар хэвлийг нь маажих, сухайгаар зөөлөн дэлдэх зэргээр домнодог. Баавгай шиг түргэн төрдөг амьтан байхгүй гэдэг агаад хээлтэй эвш намнасан анчин байдаггүй юм гэнэ билээ. Мөн төрж ядвал: "Оом мир син яа ро мү гэ ү га гэрвэ да соваахаа”  тарнидаж, түргэтгэх засал ч буй.
 
Хүүхэд боож авах ээжийг ааш зан, буян хишиг, олон хүүхэд боож авсан, боосон хүүхэд, эх тэргүүтэн ямаршуу яваа зэргээр  нь шинжиж, ахимаг эмэгтэйг залдаг ёстой. Энэ бол боож авсан эхээ хүүхэд дуурайдаг болохыг монголчууд шинжсэнийх юм.
       
Нярайлмагц хүүхдийн хүйг боож авах эх гардан шөрмөсөн утсаар боогоод, хүйг нь цахиураар огтлох юм уу домноно. Боож авсан эхийг зарим нутагт "газар эх ", "хүйсэн ээж” гэх нь бий.
 
"Их Юань улсын мандсан төрийн хөх судар"-таа Ванчинбалын Инжаннаши хэмээх монголын их бичгийн хүн: "Нэгэн өдөр Өэлүн өжин, хэдэн эхнэр хүүхнийг дагуулан, Балгуу хорооноос гарч, Онон мөрний хөвөөн дэх Дэлүүн болдог ууланд  зугаацаар гарав. Өэүлин өжинг элдэв өнгийн цэцэг өвсийг сонирхож гэнэт хэвлий нь өвдөн, үүсгэвэй. Бие жирэмсэн тул өдөр хоногийг тоолж чивхийтэл арван сар дүүрч, хөнгөрөх цаг болсон байлаа. Өэүлин өжин арван  ес, Есүхэй баатар хорин таван настай байв. Өэүлин өжин ууган хүүхдээ  өвсөн дээр хөнгөлөөд, хүйс огтлох зэвгүй тул үе цагаан өвсөөр хүйсийг боож, дагалт эхнэр, хүүхнүүдээр хадны ирт чулууг авчруулж, хүйсийг зандчин таслав. Үүнд Өэүлин өжиний дотор уярч, нулимс нь хүүхдийн хүйс ба чулуу, өвсөнд сувдран дусаллаа.
 
Өэүлин өжин:
 Аяа, ууланд төрсөн анх нялх минь,
Өвсөнд ургасан эрдэнэ хүү минь.
Ач чинь үл цагаан өвс адил олон болтугай! хэмээн чин үнэнээр зөгнөн ерөөлөө гэснийг анхаарахад илүүдэх юун.
 
Эх төрж ядвал доорх тарнийг шившин эхийн зулай уруу үлээ гэжээ: 
"Ум са са би га са а га ра”  гээд эхсийг хүүхдийн доор дэвссэн эсгийд  боон, хүний хөлөөс зайдуу газар ухаж хийгээд, чулуу шороогоор дарна.Төв халхад хүүхдээ манцуйлчихаад, эхс оршоох үйлийг бүтээдэг.
 
Эхийг нярайлсан даруйд өдөр унтах, гол махаар хоол хийж өгөх, хөл жийж суух, хэвтэх, зулайгаар салхи авхуулах, давслаг, тослог зоог барихыг цээрлэн,  Дамнайжүг буюу Тунгалаг тав хэмээх монгол эмийг хүртвээс эх, үрд өлзийтэй сайхан  болдог байжээ.
 
Хүүхэд төрсний дараа тухайн айл 3-7 хоног дээс татах зэргээр хөл хорих байдаг. Энхрий хүүхэдтэй айл үүнээс ч удаан дээс татах учир бий. Энэ бол хүүхэдтэй болсны дохио төдийгүй гадны хүнээс хүүхэд хөлшүүзэй гэснийх. Хөлшвөл тугалга хайлан хүйтэн устай сав толгойн тус газар нь барьж байгаад, цочир хийвэл сүртэй дуу гарах бөгөөд тугалга сонин хачин дүрстэй болж  царцдаг нь хүүхэд айсан юмных нь дүрс гэдэг. Бас, бүхэл давс галд хийж үсэргэн, дээр нь хүүхдээ бариад нар зөв хурайлдаг зэрэг нь ширгэлэх гэгч хар домын эртний засал юм. Муу зүгийн амьтдыг зайлууж байгаа хэрэг гэдэг. Нуган төрвөл тоононыхоо баруун цамхраагаар, хүүхэн төрвөл зүүн цамхраагаар гаргадаг заншилаа саяхан болтол ойрдууд уламжилж байлаа. Эрхэм дээд заяатныг мэндлэх, жирийнхийг төрөх, гарах гэх зэргээр хэлдэг заншилтай. Эхийн мээм цочих нь хүнээс горьдсоных гэж монголчууд үздэг. Түүнийг засах арга нь албаар горьдоож байгаад сонин сайхан зүйл дараа нь гаргаж өгөх, ихрийн өрөөсний оймсоор домнох засал хийхээс гадна "Оом хам лин оом хам лин соваахаа” хэмээн тарнидаж засагтун дээд мэргэд номлосон болой.
     
Бидний эхчүүл үр хүүхдээ засрашгүй майга хөлтэй, муруй хазгай биетэй болуузай хэмээн болгоомжилж, нялхасын яс бэхжээгүй байхад зогсоох гэж  оролдох, өлгийдөхгүй хувцас өмсөж байлгах, элэг цөс нь сунаж, хожим шар өвчтэй хүн болуузай хэмээн хол, ойр тэргэнд суулган сэгсчүүлэхийг цээрлэж байсныг эдүгээгийн залуу эхчүүдээс мэддэг хүн ховордсон тун тоогүй!
 
Хүүхдээ мэндэлсэнээс хойш яг гуч дахь хоногийн өглөө хурайлахдаа долоовор, ядам, дунд хуруугаа нийлүүлэн, хүйсэн дээр хир тааруу хүчээр нэг даран эхний хоногт хуурайлах тоолондоо тэгж нэжгээд (нэг нэг) дарна. Маргааш нь  мөн хуурайлах тоолондоо хошоод (хоёр хоёр) дарна. Ийнхүү нэг нэгээр өсгөж  дарсаар тав дахь хоногоос хойш хүүхдээ өлгийнөөс гаран гартал нь хуурайлах болгондоо тав дараад байвал түүн шиг эрүүл хүн ховор болмуй хэмээн нь хүйс  гэдэг эрхтэн хичнээн чухал болохын нэгэн гэрч болой.
 
Арчилгаа муутай эхчүүд хүүхдийнхээ хатсан нусыг авч мэдэхгүй, бас нусыг нь нармай уруу нь яргуулсаар байгаад дунд чихний буглаа гээч айхавтар өвчин тусгачихдаг байна. Буруудвал  аминд  хүрэх нь ч  энүүхэнд. Хэрэв тийм болчихволд хоёр чихэнд нь хонины бөөр нуруулдаж зүсээд, салхи сэв хийлгэлгүй, халуунаар хоёр чихэн дээр нь 12 цаг тавьж боох сайн юм.

 

Эх сурвалж: budda.mn

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.