Шинэ мэдээ

Мянгадуудын хөх үүдтэй байдаг тухай ийм нэг домог бий4 сар 29. 12:58Цагдаагийн хөлний булчинг хазаж танхайрсан монгол залуусыг 8-10 саяар торгожээ4 сар 29. 12:50Сэрэмжлүүлэг: Гал түймрийн аюулаас болгоомжил4 сар 29. 12:46С.Кросби, Ж.Гуенцел нар багтаа ялалт авчирлаа4 сар 29. 12:43Зургаан настнуудыг бүртгэж байна4 сар 29. 12:34Б.Бат-Энэрэл хүүд зориулсан хандивын тоглолт болно4 сар 29. 12:33Чөлөөт бөхийн “Mongolia Open-2017” тэмцээн болж байна4 сар 29. 12:25АН-ын VIII Их хурал ирэх сарын 6-нд болно4 сар 29. 12:03Зөвлөлдөх санал асуулгыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ4 сар 29. 11:54Засмал зам Н.Батаагийн байшин хүрээд дуусна4 сар 29. 11:53Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Төрийн ордонд чуулж байна4 сар 29. 11:51Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж, хариуцлага алдсан албан тушаалтнууд "ажилгүй" болсон өдрүүд4 сар 29. 11:49Д.Батсүрэн, Д.Хонгорзул нар сурагчдын Дэлхийн аварга боллоо4 сар 29. 11:20Даруухан захирал4 сар 29. 11:10АНУ-ын хөгжмийн хамтлаг "Эгшиглэнт чимээ"-тэй хамтран тоглов4 сар 29. 11:00Х.Тэргэл: Хүн шиг байх амархан, зовоод сүйд болох юу ч үгүй4 сар 29. 10:30Улаанбаатарт өдөртөө 18-20 градус дулаан байна.4 сар 29. 10:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.4 сар 29. 10:00Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан4 сар 28. 18:00Ерөнхий сайд генералуудад хүндэтгэл үзүүллээ4 сар 28. 17:42Америкийн эрдэмтэд "хиймэл сав" зохион бүтээжээ4 сар 28. 17:10М.Нара зөрчлийн тухай хуулийг гар өргөн дэмжив үү?4 сар 28. 17:00Х.Энхжаргал: Оффшор бүсэд байгаа мэдээллийг олж авахад хүндрэлтэй4 сар 28. 16:42Б.Буджаргал 10 өдрийн гүйлтийн тэмцээнд түрүүлэв4 сар 28. 16:40Оддын бага нас: Тэмкагийн хүү аав, ээж хоёрынхоо хэнтэй нь адилхан бэ4 сар 28. 16:35Швейцарт “Хаврын баяр” болжээ4 сар 28. 16:28Энэ 2-хон орцтой аргыг хэрэглээд энэ бүсгүй өдөрт бэлхүүсээрээ 1 см турж 7 хоногт 5 кг хасчээ4 сар 28. 16:10Нэг удаагийн маскны тухай4 сар 28. 15:58Хуурайшилтын эсрэг гайхалтай үр дүнтэй маск4 сар 28. 15:55Барилгын материалуудад хяналт шалгалт хийлээ4 сар 28. 15:53

Хог хаягдлыг ашиглан биобордоо гаргаж авчээ

/1-р сарын 12/  -  17 цаг 51 минут

“Малын бууцыг байгальд ээлтэй аргаар бордоо үйлдвэрлэж хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашиглах нь” төслийн үр дүнгийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Монголын бэлчээрийн менежментийн холбооны гүйцэтгэх захирал Д.Дорлигсүрэн энэхүү арга хэмжээг нээн хэлэхдээ “Төсөл 3 жилийн хугацаанд маш амжилттай хэрэгжсэн. Энэ төслийг Японтой хамтран хэрэгжүүлсэнээр эрүүл, хүнсний аюулгүй бүтээгдэхүүнийг эх орныхоо хөрсөнд үйлдвэрлэх аргыг нэвтрүүлсэн” гэлээ. Төслийг Монголын бэлчээрийн менежментийн холбоо, “Эко Энерги Систем” компанитай хамтран "Малын бууцыг байгальд ээлтэй аргаар бордоо үйлдвэрлэж хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашиглах нь " төслийг 2014 оноос эхлэн 3  жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Энэ хугацаандаа бордооны үйлдвэр барьсан бөгөөд үйлдвэртээ нарийн ногоонуудыг тарьж ургацаа хураан авсан байна.

БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба “Төсөл маш үр дүнтэй хэрэгжиж дууслаа. Бид хог хаягдлыг дахин боловсруулж био бордоо гарган авч түүгээрээ экологийн цэвэр бүтээгдэхүүн гарган авах шинэ дэвшилтэт аргыг өөрийн улсдаа нэвтрүүллээ. Цааш цаашдаа хог хаягдлыг баялаг болгох, хог хаягдлыг дахин боловсруулж ашиглах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Л.Чой-Иш хэлэхдээ “Хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үүрэг. Иймээс ч бид төсөлд хамтран ажилласан. Төслийг хэрэгжүүлсэнээр гарсан хамгийн том үр дүн нь байгальд ээлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг бий болгох явдал юм” гэв.

“Эко Энерги” компанийн нээсэн микро организм болох БАБОН бактерийг ашиглан органик бордоо хийх технологийг монгол улсад турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх байсан бөгөөд төсөл амжилттай хэрэгжсэнийг төслийн багийнхан хэлж байлаа. Мөн энэхүү төсөл хэрэгжсэнээр адууны хомоол, шувууны сангас гэх зэрэг хог хаягдлыг БАБОН бактертай холин байгальд ээлтэй аргаар био бордоог үйлдвэрлэж эрүүл аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг гарган авах нь төслийн гол зорилго ажээ.  

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.