Шинэ мэдээ

Н.Алтанхуяг АТГ-т байцаагдаж байна2 сар 23. 13:31Жөн Намын үхэлтэй холбогдуулан Пхеньян анх удаа мэдэгдэл хийв2 сар 23. 13:30Хүүхдийн хүмүүжлийн аян нээлтээ хийлээ2 сар 23. 13:30Голомт банк болон Нэйшнл лайф даатгал хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2 сар 23. 13:00Өнөөдрөөс агаарын температур + хэмд шилжих төлөвтэй байна2 сар 23. 13:00Улсын Их Хурлын дарга М.Энхболд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв2 сар 23. 12:36Ээлжит бус чуулган гуравдугаар сарын 6-нд хуралдана2 сар 23. 12:00“Оюутан цэрэг”-ийн бүртгэл ирэх сарын 9-нд дуусна2 сар 23. 11:48Архангайн бөхчүүд түрүү булаалдав2 сар 23. 11:40Дэлхийтэй төстэй долоон гарагийг олж илрүүлжээ2 сар 23. 11:33Ч.Санжаадамба аваргадаа сар шинийн мэнд хүргэе2 сар 23. 11:20Дэлхийгээр аялсан эмэгтэй Монголыг хамгийн сайхан орноор нэрлэв2 сар 23. 11:11Хишигдалай, Маралжингоо нар хэнэггүй байсан нь2 сар 23. 11:00Бүртгүүлж амжаагүй ахмадууд “Насны хишиг”-ээ нөхөж авна2 сар 23. 10:56“Universe Best Songs” шоуны өрөвдөм PR2 сар 23. 10:20Өндгийг шинээр нь хэрхэн хадгалах вэ2 сар 23. 10:00Г.Золбоот: МУГЖ цол хүртэх болсондоо баяртай байна2 сар 23. 9:50Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг цагдан хорьсон нь Хөгжлийн банкнаас зээл авсан эрхмүүдэд хатуухан сануулга болов2 сар 23. 9:42Д.БЯМБАСҮРЭН: Үндсэн хуулиа өөрчлөхөөр өнөөдрөөр биш, дэлхийг харах хэрэгтэй2 сар 23. 9:38“Оюутолгой”-н хөлд монгол компаниуд сөхөрсөөр байх уу?!2 сар 23. 9:36Н.Алтанхуягийн хүргэнд 5 тэрбумыг өгсөн Я.Батсуурийн балаг!2 сар 23. 9:35Туульч, Цуурч, Хөөмийч Э.Баатаржав: Монголын язгуур урлаг гэдэг бол зүгээр нэг гурван хүн сууж байгаад зохиолын дуу бичдэг шиг юм биш2 сар 23. 9:35Засгийн газар ээлжит бусаар хуралдаж магадгүй2 сар 23. 9:32Өнөөдөр болох үйл явдлууд2 сар 23. 9:32Монгол Улсад суугаа Элчин сайд, суурин төлөөлөгчдөд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв2 сар 23. 9:30Хотын даргын бэлгийг уламжиллаа2 сар 23. 9:20Майкл Жексоны бага хүү 15 нас хүрлээ2 сар 23. 9:10Нара сонгуульд өмссөн алдарт хөх дээлээрээ сар шинээр гоёно2 сар 23. 9:00Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 10.00 цагт байцаалт өгнө2 сар 23. 9:00Цагаан сар тойрсон бодол эргэцүүлэл2 сар 23. 8:50

"Samsung"-ийн дэд ерөнхийлөгчийг сэжигтнээр татан байцааж байна

/1-р сарын 12/  -  17 цаг 51 минут

Өмнөд Солонгост дэгдсэн авлигын томоохон хэрэгт “Samsung” корпорацийн дэд ерөнхийлөгч И Жэ Ёныг сэжигтнээр татан байцааж байна.

Хоёр охин компанийг нэгтгэхэд улс төрийн дэмжлэг авахын тулд Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүн Силийн удирдаж байсан ашгийн бус сангуудад хандив өгсөн гэж тус компанийг буруутгаж байгаа юм.

Дээрх дуулиан шуугианы улмаас өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Пакийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ.

И Жэ Ён өнөө өглөө Сөүлийн Прокурорын газарт очих үеэрээ сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “энэ хэргийн улмаас компаниа сайн талаас нь харуулж чадаагүйдээ гүнээ харамсч байна” гэжээ.

Энэ долоо хоногийн эхээр прокурорууд “Samsung” корпорацийн хоёр ч удирдах албан тушаалтныг байцаасан аж. Гэхдээ тэднийг гэрчийн хувиар байцаажээ.

Цахилгаан бараа үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох “Samsung” компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Samsung C&T” болон өөр нэг охин компани “Cheil Industries” хоёрыг өнгөрсөн онд нэгтгэсэн ажээ.

Прокуроруудын үзэж байгаагаар, тус хоёр компанийг нэгтгэхэд Ерөнхийлөгч Пакийн дэмжлэгийг авсны хариуд Чой Сун  Сил болон түүний охины эзэмшил дэх компанид “Samsung” 3.1 сая доллар өгсөн байна.

И Жэ Ён гэж хэн бэ?

  • “Samsung” корпорацийн өв залгамжлагч 
  • “Samsung”-ийг үүсгэн байгуулагч И Бён Чол-ын ач хүү, тус корпорацийн одоогийн ерөнхийлөгч И Кун Хэ-гийн ганц хүү
  • Өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-нд “Samsung”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн болсон
  • Өдгөө 74 настай эцгийнхээ халааг аван “Samsung”-ийн ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүн

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.