Шинэ мэдээ

Мөрөн сумын "Өгөөж" худалдааны төвд гал гарлаа1 цаг 2 минутын өмнө“Эмэгтэй хүнд зөөлөн ааль зохидог юм шүү”1 цаг 9 минутын өмнөДөрөвдүгээр сард болох барилдааны хуваарь1 цаг 18 минутын өмнөХүний эрх, эрх чөлөөний талаарх 16 дахь илтгэлийг өргөн барив1 цаг 30 минутын өмнөХоккейчид мөнгөн медаль хүртлээ1 цаг 36 минутын өмнөСонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаан зарлагдлаа2 цаг 6 минутын өмнөШар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын явцтай танилцлаа2 цаг 8 минутын өмнөАмерикийн визний нөхцөл улам чангарна2 цаг 15 минутын өмнөАвтобусанд сарын турш үнэгүй зорчих эрхтэй карт 25 мянган төгрөгөөр худалдаалагдана2 цаг 30 минутын өмнөАвтобусны 20 мянган карт үнэгүй тараана2 цаг 52 минутын өмнөӨөрийн хөрөнгөөр буудлагын төв байгуулсан Э.Мөнх-Очирыг спортынхон дэмжиж байна2 цаг 53 минутын өмнөЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав2 цаг 54 минутын өмнө“Номин”-гийнхон хэрэглэгчдийг бухимдуулсаар3 цаг 1 минутын өмнөД.Мөнхтамир: Тост тосон бумбын нуруунд олгосон 7 хайгуулын зөвшөөрлийг цуцлана3 цаг 18 минутын өмнөЗ.Гончигжав: Эхнэр нөхрийн ганцхан удаагийн журам алдсан харилцаа үр хүүхдэд нь ямар хатуу буудаг гээч3 цаг 38 минутын өмнөСураггүй болсон таван иргэнийг эрэн хайж байна3 цаг 55 минутын өмнөЭргэж харвал хоцорно3 цаг 57 минутын өмнө"Хамелион" Барсаагийн монгол гоёл4 цаг 7 минутын өмнөМонгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэв4 цаг 14 минутын өмнөЭцэг эх асран хамгаалагч нарын анхааралд4 цаг 15 минутын өмнөТэтгэврийн нас болон хэмжээнд өөрчлөлт ороогүй4 цаг 26 минутын өмнөЭ.Оюунбилэг: Яг одоо л өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэж эхэл, хэзээ ч бүү хоосон амлагч бай4 цаг 33 минутын өмнөД.Алтанхуяг: Ашиглалтын болон хайгуулын 3000 гаруй тусгай зөвшөөрөл байдаг4 цаг 41 минутын өмнөМисс Б.Гантогоогийн хүчин чармайлтаар Монгол бүсгүй "Азийн Оскар"-т уригдаж, улаан хивснээ алхлаа4 цаг 46 минутын өмнөТамхины хорыг гадагшлуулах 8 хүнс5 цаг 32 минутын өмнөХятад иргэн Монголчуудыг ажилд оруулж өгнө гээд 138 сая төгрөг залилжээ5 цаг 33 минутын өмнөВитаминжуулалтын өдөрлөг зохион байгуулж байна5 цаг 35 минутын өмнөЯг түүн шиг шоуны оролцогчдыг зарлалаа5 цаг 46 минутын өмнөУИХ-ын даргад төсвийн тодотголыг өргөн барих гэж байна6 цаг 11 минутын өмнөМИАТ хоёр шинэ онгоц түрээсээр авах гэрээ байгуулжээ6 цаг 26 минутын өмнө

Шадар сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулахаар боллоо

/1-р сарын 12/  -  18 цаг 00 минут

Бог малын мялзан өвчнөөр Монгол бөхөн  өвчилж ихээр хоргодож  буй асуудлаар өнөөдөр БОАЖЯ дээр МХЕГ, ОБЕГ, Мал эмнэлэг үржлийн газарын  холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид хуралдлаа. Хурлаар  Шадар сайдын тушаалаар БОАЖЯ, МХЕГ,ОБЕГ, Дэлхийн байгаль хамгаалах сан, ХХААХҮЯ,  эрдэмтэн судлаачдыг оролцуулсан  ажлын хэсгийг байгуулж, бог малын халдварт мялзан өвчний тархалтыг таслан зогсоох, бусад тууртан амьтдад халдварлахгүй байх арга хэмжээг авах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулахаар тогтлоо.

Олон нийтийн дунд зөрүүтэй мэдээлэл их гарч байгаа учир ажлын хэсгийнхэн мэдээллээ нэгтгэх үүднээс ирэх даваа гаригт дахин хуралдахаар болсон юм. БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба “Бусад амьтдад халдварлахгүй байх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхөнгийн нийт тоо толгой болон хоргодлын тоо толгойн талаар зөрүүтэй мэдээлэл их гарч байна. Бөхөнгийн тархац нутаг,  Монгол бөхөн болон мялзан өвчний талаар бид  өөрсдөө бүрэн мэдээлэлтэй байх ёстой. Үүний дараа авч хэрэгжүүлэх арга замаа тодорхой болгох” шаардлагатай байна гэв. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч  доктор Л.Амгалан “Монгол бөхөн малын гаралтай халдварт өвчнөөр үрэгдэж байгаа анхны тохиолдол энэ болж байна. Зуднаар хоргоддог ч богино хугацаанд өсч үрждэг амьтан. Хэвлэлээр бөхөнгийн тоо толгойн талаар их буруу ойлголттой байна. Эхлээд энэ амьтныхаа талаар үнэн зөв, нэгдмэл мэдээлэлтэй байх ёстой. Одоо нэгэнт өвчилсөн бөхөнг аврах ямар ч боломж байхгүй. Харин тархацыг нь өргөжүүлэхгүй  байхад л анхаарах хэрэгтэй байна. Орон нутагт үхсэн бөхөнг устгах ажил хийж байгаа ч хамгийн гол нь бэлчээрээр халдаж байгаад аюул байна. Хүйсийн говиос Шаргийн говьд орох замыг хааж, пост байгуулах хэрэгтэй” гэв.  Хамгийн эртний үүсэлтэй уг амьтан нь манай улсын Шаргын говь, Хүйсийн говь, Түргэний уулсын баруун талын нутгаар тархсан байдаг ажээ. Бог малын мялзан өвчин өнгөрсөн намар Ховд  аймагт гарахад малыг вакцинжуулж, хөл хорио тогтоон дарсан ч ийн дахин дэгдээд байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.