Шинэ мэдээ

Скаутууд адал явдалт ертөнцөөр аялж байна7 цаг 18 минутын өмнөЖүжигчин Бархүү Одончимэгт гэрлэх санал тавилаа7 сар 28. 9:55О.Болд-Эрдэнэ: Одоогоор АНУ, ОХУ, Казакстан зэрэг орны жюүжицүчид бүртгүүлээд байна7 сар 28. 9:41Хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг, эхчүүд яах вэ?7 сар 28. 9:10Бэлэн мөнгө тээвэрлэж явсан зөрчлийг шүүхэд шилжүүлжээ7 сар 28. 9:07Монголын гурван бөх дифлимпээс бүгд медаль хүртэв7 сар 28. 9:04Сайн мэдээ: 2017 онд ашиглалтад орох томоохон төслүүд7 сар 28. 9:04Дархан аварга Д.Цэрэнтогтох агсаны хөшөө өнөөдөр сүндэрлэнэ7 сар 28. 9:02М.Анхцэцэг Азийн хошой аварга боллоо7 сар 28. 9:00Улаанбаатарт өдөртөө 28-30 градус дулаан байна7 сар 28. 7:45Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.7 сар 28. 7:30Төрийн байгууллагын үүдийг хэн дуртай нь хэмх цохиод байх уу?7 сар 27. 17:17Скаутууд нэгэн дээвэр дор цуглалаа7 сар 27. 17:13Ч.Гал: Элэг судлалын үндэсний төвд 3.8 га газрын зөвшөөрлийг Д.Оюунхорол сайд олгосон7 сар 27. 11:56Бакула Ренбүчиг өнөөдөр зална7 сар 27. 10:44С.Бямбацогт: Улсаа унагааж улс төр хийж хэрхэвч таарахгүй7 сар 27. 10:36Халуун ус хязгаарлах хуваарь7 сар 27. 9:44Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 27. 9:43Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ7 сар 27. 9:43ОУВС-ийн зүгээс манай улсын засгийн газарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ7 сар 27. 8:43Сайн мэдээ: Татварын орлого бүх төрөлдөө давж биелжээ7 сар 27. 8:36А.Өнөржаргал: Урлаг тайзан дээр, спорт дэвжээн дээрээ байж утга, учиртай болдог юм билээ7 сар 27. 8:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна7 сар 27. 7:40Улаанбаатарт өдөртөө 28-30 градус дулаан байна7 сар 27. 7:28НАТО-ийн марш тактикийн тэмцээнд Монголын цэргийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ7 сар 26. 14:10Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явагдахгүй7 сар 26. 13:14Засгийн газар өнөөдөр хуралдахгүй7 сар 26. 11:21Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэр тодорч эхэллээ7 сар 26. 10:47Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 196 алба хаагч ажиллаж байна7 сар 26. 10:27Өнөөдөр болох үйл явдал7 сар 26. 9:55

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хороо хуралдлаа

/1-р сарын 12/  -  17 цаг 40 минут

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгохоор зарлаж, Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хороо байгуулсан билээ. Тус хорооны ээлжит хуралдааныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр зохион байгуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стратеги хэрэгжүүлэх зорилтоо танилцууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэхүү хороог ахладаг бөгөөд тэрээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар гишүүдтэй санал солилцлоо. Тэрээр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг өдийг хүртэл зөвхөн замын хөдөлгөөнд оролцогч, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбож ирсэн байдаг. Энэ нь ХҮН-ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ-ЗАМ-ОРЧИН гэсэн 4 элементийн аюулгүй байдлыг цогц асуудал учраас стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ энэхүү бодлогыг баримтална” хэмээн хэллээ.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стратеги хэрэгжүүлэхэд хэд хэдэн зорилт дэвшүүлсэн бөгөөд эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд холбогдох байгууллагууд буюу Эрүүл мэнд, Хууль зүй, дотоод хэргийн, Барилга хот байгуулалтын, олон улсын байгууллагатай хамтран ажиллах талаар мэдээллээ.

Энэ хүрээнд хэд хэдэн ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, байгууллагуудын уялдаа холбоог хангаж, тээврийн хэрэгслийн ослын өмнөх, ослын дараах, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, тэр дундаа замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж байгаа буруу талдаа жолооны хүрдний асуудлыг шийдвэрлэх юм. Мөн хот төлөвлөлтийг замын хөдөлгөөний зохион байгуулалт, тээвэр төлөвлөлттэй уялдуулах, хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох замаар хөдөлгөөний түгжрэл саатал, осол гэмтлийг бууруулахаар төлөвлөжээ. Зам тээврийн осол, зөрчлийн мэдээг үнэн зөв нэгтгэх, мэдээллийг зүй зохистой ашиглахаас гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд замын хөдөлгөөнд оролцогч, зам, тээврийн хэрэгсэл, орчны багц судалгаа хийх зайлшгүй шаардлагатай байгаа аж. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангахын тулд цахим сүлжээ бий болгох, ажиглах нөхцөлийг бүрдүүлж, замын хөдөлгөөнд оролцогч, жолоочийн зөрчилд оноо тооцох аргачлалыг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг шат дараатайгаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсбн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.