Шинэ мэдээ

Жүдо-2017 УАШТ: Б.Жанчивдорж -100 кг-ын жинд түрүүллээ53 минут 49 секундын өмнөМУГЖ У.Уранчимэгийн НУУЦ зургууд...56 минутын өмнө1000 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгажээ57 минут 1 секундын өмнөУИХ-ын гишүүн Б.Ундармаа согтуу юу, эрүүл үү?1 цаг 4 минутын өмнө“АЛАНГУА ЭХИЙН СУРГААЛЬ” хөшөөний загварыг нэр дэвшигчдэд дурсгал болголоо1 цаг 16 минутын өмнө"​Агаарын бохирдлын нөлөөллөөс болж 6 цаг тутамд нэг хүн цагаасаа эрт нас бардаг"1 цаг 22 минутын өмнөЭнэ ням гаригт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана1 цаг 24 минутын өмнөЖүжигчин П.Шүүдэрцэцэгийг экс амрагтай нь эргэн нийлүүлэх гэв үү?1 цаг 29 минутын өмнөЖүдо-2017 УАШТ:СМ Б.Хулан 70 кг-ын жинд түрүүллээ1 цаг 34 минутын өмнөУлсын хэмжээнд 37 мянган өнчин хүүхэд байна1 цаг 35 минутын өмнөЭМЯ-наас сэрэмжлүүлж байна1 цаг 36 минутын өмнө”Тэр бол сайн дуучин бас сайхан бүсгүй”1 цаг 42 минутын өмнөХүний нөөцийн салбарын залуусын төлөөлөл “HR – UNLOCK” төслийг эхлүүллээ1 цаг 43 минутын өмнөӨнөөдөр 18.00 цагаас эхлэн гурван хоног архи зарахыг хориглолоо2 цагийн өмнөСансарт хуримтлагдсан хогны асуудлыг шийдвэрлэхээр хиймэл дагуул хөөргөжээ2 цаг 6 минутын өмнөХохирогчид архины шил, лааз цуглуулж амжиргаагаа залгуулдаг байжээ2 цаг 28 минутын өмнөМэргэжил, ур чадвар, цаг хугацааны шаардлага хангасан тохиолдолд цол нэмнэ3 цаг 13 минутын өмнөФОТО: СБД-ийн физикийн олимпиадад “Сант” сургууль ТЭРГҮҮЛЛЭЭ3 цаг 20 минутын өмнөЗаяаны ханьтайгаа учирсныг чинь хэлэх 18 шинж3 цаг 23 минутын өмнө69 настай мисстэй танилц3 цаг 45 минутын өмнө20 настай Монгол охин алдарт ”Vogue” -ийн нүүрийг чимлээ4 цаг 28 минутын өмнөХятадад хоолны амтлагч хуурамчаар үйлдвэрлэж байжээ4 цаг 38 минутын өмнөРэин, Ким Тэ Хи нар гэрлэнэ4 цаг 40 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах иргэдэд4 цаг 45 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт явагдана4 цаг 46 минутын өмнө“Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” эхэллээ4 цаг 48 минутын өмнөБүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өсчээ4 цаг 52 минутын өмнөНялхасын эндэгдэл нэмэгджээ5 цаг 17 минутын өмнөСанал хүргүүлэх тухай5 цаг 17 минутын өмнөХөгжилтэй, сургамжтай Фэйсбүүк мэдээ5 цаг 43 минутын өмнө
1-р сарын 12
16 цаг 58 минут

Д.Ганбат: Баруун талдаа хүрдтэй автомашиныг хориглож байгаа зүйл огт биш, бодлогоор зохицуулна

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон Автотээврийн үндэсний төвийн холбогдох албаныхантай өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Автотээврийн техникийн хяналт, үзлэгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэд автотээврийн техникийн үзлэг, хяналтыг хэрхэн зохион байгуулж байгаатай биечлэн танилцаж, автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, хорт утаа ялгаруулах хэмжээ, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлс, цаашид анхаарах, сайжруулах асуудлын талаар харилцан санал солилцлоо.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах, насжилт өндөртэй тээврийн хэрэгсэлд хяналт тавих танилцуулга хийсэн. Мөн үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ЗТХЯ-аас анхаарч, хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байгаа талаараа салбарын сайд танилцууллаа. Тэрээр “Автомашинаас ялгарах утааг багасгах, автомашины хяналтын үзлэгийн чанарыг сайжруулах үүднээс шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн Монгол Улсад нийт 284 суудлын вагон ашиглагдаж байгаа бөгөөд жилд 1000 гаруй тонн нүүрс ашиглаж байна. Тиймээс утаагүй түлшийг ашиглах тушаал шийдвэрийг гаргалаа” хэмээн мэдээллээ.

Түүнчлэн баруун талдаа хүрдтэй, өндөр насжилттай автомашиныг хязгаарлах, татварын бодлогоор зохицуулах саналыг Сангийн яаманд хүргүүлээд байгаа аж. Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож буй 400 мянган тээврийн хэрэгслийг судлаад үзэхэд баруун талдаа хүрдтэй, өндөр насжилттай автомашинууд дийлэнх хувийг эзлэж байгааг бодлогоор зохицуулах шаардлагатай байгааг энэ үеэр албаныхан онцолж байв.

Харин үүнийг цэгцлэхийн тулд иргэдийг хохироолгүй, баруун талдаа хүрдтэй автомашин эзэмшигчдийн эрх ашгийг хөндөлгүй шийдэх арга замыг олох юм байна. Мөн өндөр насжилттай автомашинуудад техникийн үзлэг, шалгалтыг зохион байгуулж, зөвлөн туслах үйл ажиллагааг тогтмолжуулах аж.

Учир нь автомашинаас ялгарсан утаа хүйтний улиралд хүний амьсгалах түвшинд тархдаг учир хорт утаа шууд нөлөөлөх эрсдэлтэй талаар албаныхан хэлж байна. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас техникийн хяналт, үзлэгийн арга хэмжээг эрчимжүүлэх бодлого барьж, үүрэг өгч ажиллаж байгаа юм.

Түүнчлэн баруун талдаа хүрдтэй автомашиныг хязгаарлах бус үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих эсвэл тухайн үйлдвэрлэгч оронд нь жолооны хүрдийг шилжүүлэх зэрэг асуудлыг оновчтой хувилбараар шийдэх арга замыг эрэлхийлж байгаа талаараа салбарын сайд онцлов. Тэрбээр “Баруун талдаа хүрдтэй автомашинууд дийлэнх хувийг эзлэж байгаа ч эзэмшигчдийн эрх ашгийг хөндөхгүйгээр хэрхэн шийдэх арга замыг бид олно. Эдгээр машиныг зах зээлээс шахаж, хориглож байгаа зүйл огт биш. Үүнийг төр засаг маш сайн ойлгож байгаа. Тиймээс бодлогоор зохицуулах арга хэмжээг авна” гэлээ.

 
 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

© 2017 ULS.MN - ИРГЭН ТАНЫ ИНДЭР.
Холбоо барих: 99077812