Шинэ мэдээ

С.Шойгу: Нато-гийн орнуудтай стратегийн тэнцвэрт байдлыг бий болгож чадлаа5 сар 27. 10:57Хакухо Даваажаргал арвангурван өдөр дараалан давлаа5 сар 26. 17:23Монголын эдийн засагт "ногоон гэрэл" аслаа5 сар 26. 17:12Нэн даруй татгалзах шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн 370 2017/05/26 05 сар 26. 17:09Бид эрүүл цэвэр орчинд ажиллаж хөдөлмөрлөх эрхтэй5 сар 26. 16:50Хүүхдийн баярын өдрүүдийн хөтөлбөртэй танилцана уу5 сар 26. 16:48Их хэмжээний зэвсэг эзэмшдэг гэмт этгээдүүдийг баривчилжээ5 сар 26. 15:52Хилийн боомтууд амарна5 сар 26. 15:42Амиа хорлогчдод зориулсан ”Амьдралын утас”-ыг гүүрэн дээр байрлуулжээ5 сар 26. 13:15С.Алимаа: Тэр өдрийн од Ариукагийн талд байж, би азгүй байсан5 сар 26. 12:15Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гардуулав5 сар 26. 12:05ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ5 сар 26. 12:02Холливуудын ихэр сувд эгч дүү ФАННИНГ5 сар 26. 11:49Хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон гурван эмэгтэйг авчирчээ5 сар 26. 11:48Нефть олборлолтыг танах хугацааг сунгахаар тохиролцжээ5 сар 26. 11:30Хугацаа нь хэтэрсэн 448 бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулав5 сар 26. 11:22Боломж, эрсдэлийн дэнсэн дээр5 сар 26. 11:06Эрүүл сайхан арьстай байх амархан5 сар 26. 11:03Тусгай хамгаалалттай газарт дураараа дургисан “Энигма”5 сар 26. 10:57Мессигийн араас Роналду5 сар 26. 10:41“Цэнхэр халим” тоглоомтой холбоотой 2-3 бүлгийг илрүүлжээ5 сар 26. 10:37Хүүхдийн баярыг угтсан шалгалтын дүнг танилцуулна5 сар 26. 10:24Ноён уулын асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ5 сар 26. 10:22СНАЙДЕР "ОРОС ТАНК"-ийг өдөв5 сар 26. 10:21Математикийн улсын шалгалтын материал задарчээ5 сар 26. 10:18УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана5 сар 26. 10:17Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ5 сар 26. 9:43Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн үнэмлэхийг маргааш олгоно5 сар 26. 9:20Монголбанкны шалгалтаар Х.Баттулга 127 тэрбум төгрөгийн зээл хууль бусаар олгосон нь илрэв5 сар 26. 9:18Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 сар 26. 9:06

Иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр урсгал засвар хийнэ

/1-р сарын 12/  -  15 цаг 47 минут

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр төрийн өмчит 3 компанитай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол агуулга Улаанбаатар хотын харилцаа холбооны ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их болон урсгал засварын үед нийслэлийн болон инженерийн шугам сүлжээний байгууллагуудтай хамтран ажиллаж уялдаа холбоог хангахад оршино.

Улаанбаатар хотын иргэд ая тухтай, дулаан, эрүүл орчинд аз жаргалтай амьдрах боломж бүрдэж байгааг ерөнхий менежер энэ үеэр онцлов. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүчний сайд, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичгийг саяхан байгуулсан. Энэ ажлын үргэлжлэл болгон өнөөдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-тай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулллаа. Санамж бичгийн гол зорилго Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах, ирэх жилүүдэд энэ салбарт хийх том бүтээн байгуулалтыг хамтран үр дүнтэй хийж гүйцэтгэх, их болон урсгал засварыг иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр хамтран хийхэд орших юм”  хэмээлээ.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан “Шөнийн тарифыг тэглэж байгаатай холбоотойгоор манай компанид томоохон асуудал үүсч эхэлсэн. Эдгээр асуудлыг нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран зохицуулах зорилгоор санамж бичиг байгууллаа. Тухайлбал, нийслэлийн хэсэгчилсэн бүсүүдэд цахилгаан эрчим хүчний найдвартай хангамжийг үргэлжлүүлэх зорилгоор 11.2 тэрбум  төгрөгийн ажил хийх ёстой. Мөн суурьшлын бүст байгаа цахилгаанд холбогдоогүй айлуудын эрчим хүчний асуудлыг нийслэлээс хөрөнгийг шийдвэрлэхээр болсон.  Судалгаагаар нийслэлд 6000 орчим айл цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байдаг гэсэн тоо бий. Энэ жил 2000 айлын эрчим хүчний асуудпыг шийдвэрлэх тооцоотойгоор хамтарч ажиллана” гэв.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран ажилласнаар энэ зун хэрэглэгчдийн халуун усыг таслахгүйгээр урсгал засварыг хийж, барилгуудын дулаан алдагдлыг бууруулах болон орон сууцны барилгын дулааныг метр квадратаар төлдөг байсныг тоолуурын системд шилжүүлэх зэрэг ажлыг өрнүүлэх юм байна.

Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-тай хамтран харилцаа холбооны тухай хуулийн 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлийг үндэслэн харилцаа холбооны шугам сүлжээний хамгаалалтын зурвас газрыг чөлөөлөх, хамгаалалтын зурвас зөрчин баригдсан барилга байгууламжуудын газрын захирамжийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулах, шинээр баригдаж буй орон сууцны барилгуудын зураг төсөвт холбооны техникийн өрөө, байруудыг тусган баталгаажуулах, нийслэлийн төлөвлөлтийн байгууллагуудтай хамтран харилцаа холбооны газар доорх болон агаарын баганат шугамын мэдээлэл солилцох замаар холбооны шугам сүлжээний мэдээллийн санг үнэн зөв болгох зэрэг ажлыг хийнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.