Шинэ мэдээ

Өвөрхангай аймгаас нярайн цогцос олджээ9 цаг 57 минутын өмнөСүүлийн үед ихээр үйлдэгдэх болсон гэмт хэргүүдэд судалгаа хийх баг байгуулдан ажиллаж эхэллээ2 сар 22. 17:26Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сумьяагийн эмээ, өвөө 2 очир эрдэнийн хуримаа хийжээ2 сар 22. 17:17ШУА Америкийн монгол судлалын төвтэй хамтран ажиллана2 сар 22. 14:50Өвлийн олимпиос 14 медаль хүртсэн гайхамшигт амжилтын эзэн2 сар 22. 14:47​С.Бясман: Гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татсан ч ирээгүй. Удахгүй албадан ирүүлнэ2 сар 22. 14:34Хоол тэжээлээс хамааралтай эмгэг өндөр байгааг тогтоожээ2 сар 22. 14:29Автомашины татвар, төлбөрийг цахимаар төлөх боломжтой2 сар 22. 14:19Соёл, урлагийн байгууллагуудад шалгалт хийв2 сар 22. 14:16Б.Наранхүү чуулган тасалсан үзүүлэлтээрээ "Бүх цаг үеийг тэргүүлж" байна2 сар 22. 14:14Нийслэлийн “Цасны баяр”-аар автобус 35 минутын зайтай үйлчилнэ2 сар 22. 14:12Пүүжээ 5 кг хасжээ2 сар 22. 12:28Д.Гантулгын гэх хэргийн мөрөөр: Алга болсон нотлох баримтууд “Үнэн бүхэн илчлэгдээсэй гэсэндээ явууллаа” гэсэн бичигтэйгээр эргэж иржээ2 сар 22. 11:57Агуйг тансаг шөнийн клуб болгон тохижуулсан нь2 сар 22. 11:53Германы хотод гудамжаа архичдаар цэвэрлүүлж, төлбөрт нь шар айраг өгдөг2 сар 22. 11:51"Пёнчан-2018"-ын хаалтын ёслолд Д.Трампын охин оролцоно2 сар 22. 11:49Өвлийн олимпоос хамгийн олон медаль хүртсэн тамирчид2 сар 22. 11:36Булган аймагт 640 хүүхдийн сургууль барина2 сар 22. 11:35Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд2 сар 22. 11:33Японы бүсгүйчүүд багийн уралдаанд алтан медаль хүртлээ2 сар 22. 11:31Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн 6.1 хувь нь “Тасартлаа ууж үзсэн”2 сар 22. 11:27Нийслэлд өчигдөр нийт дөрвөн объектын түймэр гарчээ2 сар 22. 11:23Элэг, бөөрний Энэтхэг эмч нар ХСҮТ, нэгдүгээр эмнэлэг дээр үнэгүй үзлэг хийнэ2 сар 22. 11:14Шилдэг цаатанг шалгаруулдаг болжээ2 сар 22. 11:12Дорнод аймгийн Халхгол суманд алга болсон 10 настай хүүг олжээ2 сар 22. 11:11Ээжүүдийн 50 мянган төгрөгийг олгож эхэлжээ2 сар 22. 11:09Дэлхийн шилдэг амттан импортлогчдын анхааралд!!!2 сар 22. 11:08А.Батбаяр: Сэтгүүлчдийн дунд хот, хөдөө гэсэн ялгаа байх ёсгүй2 сар 22. 10:58Допинг хэрэглэсэн таван бөх хэн бэ2 сар 22. 10:33Сүлжээний улс төр2 сар 22. 10:31

ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтнуудад хариуцлагатай, хяналттай ажиллахыг үүрэгдлээ

/1-р сарын 12/  -  15 цаг 17 минут

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын  удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2017.01.12/ тус яамны хурлын танхимд эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ удаагийн зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХХААХҮЯ, харьяа газар, хэлтсийн дарга нар болон 21 аймгийн ХХААГ-ын дарга, албатын дарга нар оролцлоо. Зөвлөгөөнийг нээж  ХХААХҮ-ийн сайд  П.Сэргэлэн үг хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн үйл ажиллагаа бол 100 хувь ажил хэргийн уулзалт зөвлөгөөн юм. ХХААХҮ-ийн салбарын улсын зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны ХХААХҮЯ-ны салбарт зорилго болгон тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах, уялдуулж хийх талаар ярилцах ажил хэргийн уулзалт. Өнөөдрийн хурал баярын хурал биш, ойн баяр биш. Тийм учраас цэвэр ажил хэрэг ярьсан, ирэх он жилүүдэд аймаг орон нутгийн удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллах тухайгаа ярилцаж тохирох юм. Өнөөдөр санал шүүмжлэл, шаардлага, сахилга бат ярина.  Цаашдаа Монгол Улс эдгээр зорилго зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд хариуцлагатай, хяналттай байх ёстой. Тийм учраас өнөөдөр  орон нутаг болон харьяа газрын удирдлагуудтай уулзаж байна” гэв.

Мөн Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогод улс орны эдийн засгийг сэргээх, дотоодын үйлдвэрлэл, нөөцөд түшиглэсэн олон тулгуурт эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэн хөгжүүлэх, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулж дунд хугацаанд эдийн засгийг тэлэх асуудал чухлаар тавигдаж байна. Байнга нөхөн төлждөг нөөц баялагтай, нийт ажиллах хүчний 55,0 орчим хувийг ажлын байраар хангаж буй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийн асуудал улс орны хөгжлийн болоод Засгийн газрын 2016 -2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гол цөм болж байна.  Иймд нийгмийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн эрэлт хэрэгцээ, дэд салбар тус бүрийн онцлог, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулж ХХААХҮ-ийн  салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх, тооноос чанарт шилжих бодлого нь үйл ажиллагаанд баримтлах чиглэл байх юм.  Үүний тулд түүхий эд, бүтээгдэхүүний нөөцөд суурилан дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг хийх, инновацийг нэвтрүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж хамтран ажиллах, маркетингийн сүлжээ, менежментийг боловсронгуй болгох, оновчтой тогтолцоо, эрх зүйг бүрдүүлэх, хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах өндөр хариуцлага  байгаа гэдгийг   онцоллоо.  

ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн  хоёр өдөр үргэлжлэх  бөгөөд салбарын сургалт-семинараар үргэлжлэн явагдах юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.