Шинэ мэдээ

Жавад Зариф: Хэрвээ АНУ хоригоо сэргээвэл Иран улс цөмийн хөтөлбөрөө сэргээнэ10 цагийн өмнөУИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно4 сар 23. 9:09Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь4 сар 23. 9:07Өнөөдөр болох үйл явдлууд4 сар 23. 9:06Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой4 сар 23. 9:05Улаанбаатарт 17 хэм дулаан байна4 сар 23. 9:04Нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг дөрөвдүгээр сарын 21-нд улсын хэмжээнд зохион байгуулагдана4 сар 20. 14:53Дэлхийн банк дундаас доогуур орлоготой улс орнуудад өгөх зээлийн хэмжээгээ нэмэгдүүлнэ4 сар 20. 11:26Сирид алга болсон сэтгүүлчийн талаархи мэдээллийг олж өгсөн хүнд 1 сая ам.доллар өгөхөө амлажээ4 сар 20. 11:25Мигель Диас-Канель Кубын Ерөнхийлөгч болсноор Кастрогийн эрин үе өндөрлөлөө4 сар 20. 8:51“Баг” хуулалт буюу аварга Б.Бат-Эрдэнийн үнэн худлын дэнс4 сар 20. 8:48Хотын захиргааны байр дахин дайралтад өртсөн үү?4 сар 18. 15:32Хууль тогтоогчоос авахуулаад хурандаа хүртэл хэрсэн шударга бусын "тор"4 сар 18. 10:01МҮБХ-ныхон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт гомдол гаргалаа4 сар 18. 9:49Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт4 сар 17. 17:24"Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" Үндэсний чуулган эхэллээ4 сар 17. 17:12Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ4 сар 17. 13:17Хятад улс ДНБ өнгөрсөн улиралд 6.8 хувиар өссөн байна4 сар 17. 12:42Тахимаа өгч чаддаггүй Хан-Уулын Ардчилсан намынхан гэж...4 сар 17. 12:29Т.Мэй: Сирид цохилт өгсөн нь зөв бөгөөд хууль ёсны юм4 сар 17. 12:11Жагсагчид Ереван хотын төвийн хэд хэдэн гудамжийг хаажээ4 сар 17. 10:59Хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 10:57Бөхийн холбоонд байгаа допингийн бизнес хэнийх вэ4 сар 17. 9:33ЕБС, МБС-ийн суралцагчдын “Мэдээллийн Технологи-2018” олимпиад хоёр дахь жилдээ болов4 сар 16. 14:47Сирийн асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг БНХАУ уриалав4 сар 16. 13:24Умард Солонгосчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд НҮБ-д 111 сая ам.доллар хэрэгтэй байна4 сар 16. 13:21УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зоджээ4 сар 16. 9:34Хэнийг ч допингийн асуудалд холбож болдог, холдуулж ч болдог "хонгил" үүсгэсэн үү4 сар 15. 12:59"Хөшигний" цаанаас Б.Одхүү тэргүүтэй гэмт хэрэгтнүүдийг турхирч суугаа дархан аваргын үнэн нүүр төрх4 сар 14. 13:27МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томиллоо4 сар 13. 13:49

Амьдралын түүх: "Ажил хийж чадахгүй бол зайл нохойн гөлөг минь

/1-р сарын 12/  -  14 цаг 20 минут

Өнгөрсөн жил 20-н жилийнхээ ойн аяллын зургийг оруултал надаас нэг хүн "бүтэн жилжингээ ажил хийхгүй ямар мөнгөөрөө ингэж их аялдаг байна" гэж асуусан байсан. Сайхан асуулт байлаа. Тэр асуултыг асуусан хүнд их баярлалаа. Монгол хүн ам нээвэл уушиг нээ гэдэг сайхан үг байдаг даа. Өөрийнхөө амьдралыг залуу үеийнхэндээ зориулаад нэг сайхан хүүрнэмээр санагдлаа. 

Нэг ёсондоо 20-н жилийн ойн аялалдаа зориулж хуримтлуулсан мөнгөтэй хайрцгаа задалж үзүүлье. Тэр хайрцаг дотроос маань юу юу гарч ирэхийг таалан соёрхоцгооно уу

20-н жилийн ойн аялал маань хүн бүхэн атаархам сайхан байгаа хэдий ч 20-н жилийн өмнөх амьдрал маань хүн атаархах нь битгий хэл одоо зарим хүн тэгж амьдрахаас айхаар амьдралаар эхэлсэн юм ................

Юуны түрүүнд тэр үед охиныг маань өсгөж өгсөн ах эгч хоёртой баярлалаа гэж хэлье.
Энэ үед эхнэр маань 20-н настай байсан юм. Бид хоёр хэлд хөлд ороогүй байсан 8-н сартай охиноо манай ах дээр орхиод Солонгост хамт хараар 5-н жил ажиллаж байсан үеийн бичлэг. Уг нь нярай охиндоо өгөх юугаар ч орлуулшгүй эхийн сүүгээ энэ амьдралыг босгохын тулд эхнэр маань чинэрсэн хөхөө Солонгост ажиллаж байсан ажлынхаа жорлонд нууцаар орж саагаад жорлонлуу асгадаг байсан юм. Яагаад гэхээр хэлье гэхээр хэл мэдэхгүй. Мэдлээ ч тэдний ёсонд тийм зүйл байдаг ч юм уу ойлгох юм уу мэдэхгүй. Гадаадын хар ажилчинд янз бүрийн тавь тух, хүний эрх мэрх, зовлон мовлон ярих эрх байхгүй л дээ. Дуугүй л хий гэснийг нь хийж л байвал сайн ажилчин болно ...
Нэг удаа би ажлаа хийж байгаад зүүрмэглэсэн байсан юм. Тэгтэл гэнэт нэг хүн намайг цохиод би сэртэл Солонгос дарга маань намайг "ажил хийж чадахгүй бол зайл нохойн гөлөг минь" гэж байсан юм. Ийш тийшээ хартал бүх хүн надлуу харчихсан тэр дундаас би сандарсан нүдээр намайг ширтэх эхнэрээ олж хараад бушуухан гэмээ хүлээж "Захирлаа уучлаарай дахиж би тийм алдаа гарахгүй намайг нэг удаа өршөөнө үү" гэж уучлалт гуйгаад бид хоёр ажилтайгаа үлдсэн юм. Дараа нь завсарлагаанаар эхнэр маань над дээр хүрч ирээд. "Яасан өвдсөн үү" гээд миний хацрыг элэхэд харин нэг сайхан сэтгэлээ онгойтол уйлмаар санагдаж билээ хэхэ. Би галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй насандаа явсан учраас даргыг эргүүлж зохиж унагаагаад эхнэрээ хөтлөөд тэр ажлыг хаяад гарч болох байсан ч. "Би юуны төлөө ажиллаж байгаа билээ. Охин маань тэнд юуны төлөө ганцаараа өсөж байгаа билээ. Эхнэр маань юуны төлөө гэм хийсэн хүн шиг жорлонд орж чинэрсэн хөхөөс сааж эхийн ариун сүүгээ жорлонд асгаж байгаа билээ гэж бодсон юм" ......

Бид хоёрт анх амьдрал 2 сонголт өсгөн
1-т хүүхдээ өөрсдөө өсгөөд байгаагаараа амьдрах
2-т хүүхдээ хүнээр өсгүүлээд байгаагаасаа илүү амьдрах
Боловсрол мэдлэг, ажил сургуульгүй байсан залуу гэр бүл бид хоёр амьдралын эрхээр өөрсдөдөө итгэж 2-дахь сонголтыг нь сонгосон
Одоо байгаа амьдрал маань ингэж л боссон. Үүнийг л би хойч үе залуучууддаа одоо ба өнгөрсөн цагаараа харьцуулаад ойлгуулахыг хичээдэг юм даа.
Сонголт үргэлж чиний гарт.
Хамгийн зөв сонголт бол амьдралд хэдий чинээ эрт оочирлоно төдий чинээ олон сонголттой зүйлээс авах зүйлээ хурдан авна ...
Номын гарчиг эхэндээ
Амьдралын гарчиг сүүлдээ байдаг тул
энэ хорвоод учиргүй зовлон учиргүй жаргал гэж нэгээхэн ч үгүй ээ ....

Энэ дашрамыг ашиглаад энхрийхэн жоохон охин байхдаа над дээр ирж.
Миний хийсэн алдаа болгоныг уучилж өршөөнө.
Хэний ч биш хэзээд зөвхөн миний талд бат зогссон эхнэртээ энэ дэлхийгээс илүү том хайртай шүү гэж хэлье

Өнгөрсөн жилийн 60 хоногийг энэ аяллуудад зориулсан бол үлдсэн 300 хоногт бусдын адил ажлаа хийгээд утаа түгжрээ дундаа хүүхдүүдээ сургууль дан хүргэж өгч аван амьдарсан байгаа. Би чинь эх орондоо амьдраад гадаадаар аялагч үндэсний аялагчдын нэг шүү дээ. Одоо ч гэсэн би Америкт аялангаа өдрийн ажил олдвол ашгүй гээд ажил хийгээд явж л байна.
Харин хүүхдүүд хичээл сургуультай үед ийш тийшээ явахад маань доорх бичлэг дээр гарч байгаа Солонгос явахдаа орхиод явсан өлгийтэй жоохон охин маань одоо өсөж том болоод их сургуульдаа сурахын хажуугаар ажиллаас маань хийлцээд дүү нараа яг ээж шиг нь харж бөөцийлөөд мундаг их тус болж байгаа даа. Хөөрхий яг найзууд шиг зүгээрээ санаа зоволтгүй би чадна та хоёр зүгээр сайхан газар очоод сайхан юм үзээд ир. Харин ирэхдээ надаа гоё юм авчраарай гэдэг юм хэхэ. Залуудаа хүүхэдтэй болчхоор ийм л сайхан эрт ач тусыг үздэг юм байна лээ

Тэгээд надаас залуучууд хүүхдээ орхиод эсвэл хүүхдээ аваад гадаадад очиж ажиллавал яах бол гэж их асууж байгаа учир миний өөрийн туулсан түүхээсээ өгч чадах хамгийн бэст хариулт маань энэ шүү. Хүн нэг бүрт хариулт өгч чадахгүй байгаадаа хүлцэл өчье гэж дамжуулъя

Эх сурвалж: Bat Munh 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.