Шинэ мэдээ

Жүдо-2017 УАШТ: Б.Жанчивдорж -100 кг-ын жинд түрүүллээ59 минут 6 секундын өмнөМУГЖ У.Уранчимэгийн НУУЦ зургууд...1 цаг 2 минутын өмнө1000 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгажээ1 цаг 3 минутын өмнөУИХ-ын гишүүн Б.Ундармаа согтуу юу, эрүүл үү?1 цаг 10 минутын өмнө“АЛАНГУА ЭХИЙН СУРГААЛЬ” хөшөөний загварыг нэр дэвшигчдэд дурсгал болголоо1 цаг 21 минутын өмнө"​Агаарын бохирдлын нөлөөллөөс болж 6 цаг тутамд нэг хүн цагаасаа эрт нас бардаг"1 цаг 27 минутын өмнөЭнэ ням гаригт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана1 цаг 29 минутын өмнөЖүжигчин П.Шүүдэрцэцэгийг экс амрагтай нь эргэн нийлүүлэх гэв үү?1 цаг 34 минутын өмнөЖүдо-2017 УАШТ:СМ Б.Хулан 70 кг-ын жинд түрүүллээ1 цаг 39 минутын өмнөУлсын хэмжээнд 37 мянган өнчин хүүхэд байна1 цаг 40 минутын өмнөЭМЯ-наас сэрэмжлүүлж байна1 цаг 42 минутын өмнө”Тэр бол сайн дуучин бас сайхан бүсгүй”1 цаг 48 минутын өмнөХүний нөөцийн салбарын залуусын төлөөлөл “HR – UNLOCK” төслийг эхлүүллээ1 цаг 48 минутын өмнөӨнөөдөр 18.00 цагаас эхлэн гурван хоног архи зарахыг хориглолоо2 цаг 5 минутын өмнөСансарт хуримтлагдсан хогны асуудлыг шийдвэрлэхээр хиймэл дагуул хөөргөжээ2 цаг 11 минутын өмнөХохирогчид архины шил, лааз цуглуулж амжиргаагаа залгуулдаг байжээ2 цаг 33 минутын өмнөМэргэжил, ур чадвар, цаг хугацааны шаардлага хангасан тохиолдолд цол нэмнэ3 цаг 18 минутын өмнөФОТО: СБД-ийн физикийн олимпиадад “Сант” сургууль ТЭРГҮҮЛЛЭЭ3 цаг 25 минутын өмнөЗаяаны ханьтайгаа учирсныг чинь хэлэх 18 шинж3 цаг 28 минутын өмнө69 настай мисстэй танилц3 цаг 50 минутын өмнө20 настай Монгол охин алдарт ”Vogue” -ийн нүүрийг чимлээ4 цаг 33 минутын өмнөХятадад хоолны амтлагч хуурамчаар үйлдвэрлэж байжээ4 цаг 43 минутын өмнөРэин, Ким Тэ Хи нар гэрлэнэ4 цаг 46 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах иргэдэд4 цаг 50 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт явагдана4 цаг 51 минутын өмнө“Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” эхэллээ4 цаг 53 минутын өмнөБүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өсчээ4 цаг 57 минутын өмнөНялхасын эндэгдэл нэмэгджээ5 цаг 22 минутын өмнөСанал хүргүүлэх тухай5 цаг 22 минутын өмнөХөгжилтэй, сургамжтай Фэйсбүүк мэдээ5 цаг 49 минутын өмнө
1-р сарын 12
10 цаг 40 минут

Ж.Амгалан: Хээл хахууль, авлигатай холбоотой хэргийг нуух арга хаана ч байдаггүй

Авлигын эсрэг Үндэсний чуулган өчигдөр Төрийн ордонд боллоо. Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн 4 салбар хуралдаанаар зохион байгуулагдсан юм. Энэ үеэр Төрийн удирдлага-үндэсний аюулгүй байдлын стратегийн судлаач, Ж.Амгалантай ярилцлаа.

-Иргэд авлигын хэрэгт их эмзэг ханддаг. Ер нь авлигын асуудлаар зөндөө хуралддаг. Ямар үр дүн гардаг вэ?

-Авлига улсын нийгэм-эдийн засгийн  системд далд байдлаар  мөнгө, хөрөнгөний ашиг сонрхолын   сүлжээ  үүсгэх,  материаллаг үнэт зүйл хуулийн аргаар хууль бусаар бусаар завших, улсын төр, нийгмийн байгуулал,  эдийн засгийн чадавхийг  сулруулан чөдөрлөх,  нийгмийг  дотроос нь чимээгүй хордуулах гээд олон талын сөрөг үр дагавартай асуудал. Энэ л иргэн хүнийг бухимдуулаад байгаа хэрэг байх.  Хээл хахуул цэгцэглэн хөгжсөнөөр  төрийн удирдлага авлигын торон сүлжээний бодлогод татагдан орохоос гадна, улсын хөрөнгө мөнгө-санхүү, материаллаг үнэт зүйлийн нэгээхэн хэсэг авлигын  эргэлтэд орж,  далд зохицуулалттай  бааз бий болдог.

 Одоо дэлхийд авлига  амь бөхтэй, өргөн сүлжээтэй, залгамж чанар,  санах ой-нууцлал ч өндөр, тэр бүр яриад олонд түгээд байх нь ховор болох талруугаа орж, элитарный хэлбэрт орж ирлээ.   Авлигыг  хянах, хязгаарлах арга маш нарийн судалгаатай, түрүүлж харах чадвартай байж л энэ ажлын амжилт, үр дүн гарна.

Хээл хахууль авлигад идэгдсэн улс оронтой,  тийм удирдлагатай  шудрага нийгмийн тухай, эдийн засаг-хөгжил цэцэглэлийн тухай,  ард түмний  нийтлэг  сайн сайханы тухай, хөрөнгө оруулалт, баялагийн тухай, шудрага тогтолцооны тухай, улс орноо батлан хамгаалах  тухай  ярихад  хүндрэлтэй, эдгээр нь хүндрэлтэй болоод ирэхлээр  үндэсний аюулгүй байдлын асуудал босч ирнэ.

 -Ард түмэн хөгжил цэцэглэл ярихгүй юм гэхэд аюулгүй байдлаа хамгаалж чаддаг болоход тус нэмэр болоосой гэж улс төрчдийг харах болсон шиг байна?

-Эдийн засаг-хөгжил, аюулгүй  байдлын  ерөнхий дүн нуруу нь  гайгүй юм шиг харагддаг нь бол өнгөц асуудал , гүнзгий судалгаа, тооцоо хийхгүй, тэр эрсдлүүдийг олж харж гаргаж ирэхгүй бол тодорхой цаг хугацааны дараа нэг л мэдэхэд төөрчихсөн байна.  Улс орон хөгжих,  ард иргэд нь сайн сайхан байх олон боломжууд  авлигын сүлжээнд халхлагдчихаар урагшаа явах хурд нь саардаг.  Оросын“какая кормушка, такая и избушка”гэдэг үг байдаг. Манайх дотоод аюулгүй байдал талдаа тийм ч сайн биш байна.  Хятад яагаад 5 жилийн төлөвлөгөөнөөс  салахгүй, бүх юмандаа хэмжүүр болгоод байна. Бодох л асуудал.

-Оффшор бүсэд данстай асуудлыг та юу гэж боддог вэ. Зарим хүмүүс хүний эрхэд хандсан асуудал ч гэж үздэг?

-Гадаадынхан хэн ч бай ялгаагүй  оруулсан зардлаа өсгөх хялбар арга хайх нь гарцаагүй асуудал. Тухайн оронд, нийгэмд, салбарт  нь  авлигын замын сонголт, гарц шийдэл байвал түүнийг овжин ашиглаж, зардлаа хяналтгүй өсгөж авах нь мэдээжийн юм.  Зарцуулснаа буцааж өсгөж авахад эвтэйхэн хаалт, ашигтай хувилбар бол  авлигал гэж судлаачид үздэг. Эрх зүйт төрд хуулийн лобби хүртэл авлигал халхлах эрсдэлтэй.

Олон улсад “Great Game”  манайхаар их өрөг буюу том тоглолт гэж ярьдаг  ойлголтыг авлигалд ч бас авч үздэг. Гадаадын хөрөнгө оруулалттай, орлого ихтэй бизнес хийгээд үзчихсэн, түүнтэйгээ бүх юмаараа холбогдчихсон хүмүүс бол улс төртэй, шийдвэр гаргах түвшингийн ажилтай бараг амиа тавьтал зууралддаг жамтай эд. Оффшорыг мэдэж ойлгож байж шийдэх байлгүй дээ.

-Манай улсын эдийн засгийн аюулгүй байдал алдагдсан гэдэгтэй бараг иргэн болгон санал нийлэх хэмжээнд байна. Энд авлигал нөлөөлж л байгаа даа?

-Харж байхад аль ч улс эдийн засгаа олон тулгууртай байлгах сонирхолтой байдаг.  Үүний тулд хөрөнгө оруулалтын аюулгүй байдал, төсвийн аюулгүй байдал, төсвийн орлогын аюулгүй байдал, төсвийн зарлагын хяналтын  тогтолцоог голчлон анхаардаг. Манайд төсвийн тогтвортой байдлын нэг хууль бий. Тэр хуулийг  ягштал мөрдөхгүй юм л даа. Б.Чимид багш нэг удаа Засгийн газар гэдэг чинь цалин тавихын төлөө биш хууль биелүүлэхийн төлөө байдаг юм шүү гэж хэлсэн байдаг. Хууль биелүүлэх, хууль сахиулах гэдгийн зааг ялгааг ойлгож, заавал биелүүлж байж нийгмийн аюулгүй байдал хангагддаг, заавал сахиж байж хамгаалагддаг олон асуудал энэ эрх зүйт төртэй улсад байх шаардлагатай юм. Эдийн засгийн эрсдэл тооцдог, хянадаг тэр термометр ажиллахгүй болохоор иргэн байтугай нь төөрчихөөд байна л даа. Тэдгээрийн нэг нь энэ авлигалын сүлжээ. Мөрийтэй тоглоомоор л гэхэд хичнээн мөнгө гадагшаа урсч байна. Энд хичнээн мөнгө эргэлдэж байна, тендер нэрээр хэдийг завшиж байна  гээд тооцож үзэхээр харамсмаар л тоо харагддаг. Гадаад орны иргэд казино тоглохдоо зөвхөн гадаад орноос олсон мөнгөөр л тоглодог. Түүнээс биш дотоодоос босгосон, импорт хийж ашиг олсон мөнгөөрөө тоглоно гэж  бараг байдаггүй юм шиг санагдсан. Улс нь ч зөвшөөрдөггүй л дээ,  тэнд чинь хяналт байж л байгаа энэ ертөнц дээр хянаж чаддаг улсад бол хяналтгүй юм нэг ч байхгүй.

-Авлигын түвшин гэж ярьдаг, түвшин ярихын ач холбогдол  нь юунд  байна?

-Юмыг бусадтай харьцуулж дүгнэх нь зөв. Айл хүртэл хажуу айлтайгаа харьцуулж ярьдаг.

Трансперенси Интернэшнл бол нэг их алдаатай судалгаа хийхгүй байх. Авлигал гэдэг чинь азийн, африкийн, латин америкийн гээд бүр арга хэлбэр нь төрөлжчихсөн явж байна. Манай арга гэж би сонсоогүй тэгэхлээр хяналт алдагдаагүй юм болов уу даа. Ер нь хээл хахууль, авлига, хөрөнгө мөнгө завшихтай холбогдсон хэрэг зөрчлийг нуух арга хаана ч байдаггүй, хэзээ нэгэн цагт  хөгжил дагаад ил тодорхой болдог. Энд төрийн ой санамж л чухал. 

Манай олон нийт-нийгмийн зүгээс дэмжих, үнэнд итгэх эрмэлзэл өндөр байгаа нь  сайшаалтай.  Харамсалтай нь улс төрчид, төрийн албан хаагчид дотор  толгой дохиж худлаа инээж байгаад эсрэг хийдэг, улс,   эх  орон, үр хойч оо гэх сэтгэлгүй дүр эсгэгчид  олширч, дээд албан тушаалд хүрээгээ тэлээд байвал энэ  л жинхэнэ  аюул юм.  Тэр авлигал, хээл хахууль, офшор чинь тэдэн дунд л бүгшиж байгаа болохооос малчин, ажилчин, багш, эмч, жирийн цэрэг, цагдаад  даанч  хамаагүй  л дээ.

-Авлигыг багасгахын тулд  яавал үр дүн гарах вэ?

-Аливаа юманд бодлого стратеги хэрэгтэй.  Яах гэж  авлигатай тэмцдэг вэ гэж  бодоод үз л дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломжийн 40 орчим хувь нь авлигын замаар дашии шог болсон улс ч байдаг. Олон оронд энэ авлигын талаар тооцоод хэвшүүлчихсэн  стратеги бодлого байдаг.   Ер нь авлигатай тэмцэх стратегийг оновчтой гаргахгүй бол алба байгуулаад, чиглэсэн нэг хууль тогтоомж, хөтөлбөр гаргаад үр дүнд хүрэх нь хангалттай биш юм гэдгийг олон орны аюулгүй байдлын чиглэлийн судлаачид үздэг.

 Авлигатай тэмцэх бодлогын  стратегийн  зорилт нь авлигын түвшинг бууруулах  иж  бүрэн арга хэмжээний тэргүүлэх чиглэлийг тодорхойлох,  авилга бий болдог,  хөгждөг үе  шатууд, нийгэмд  байгаа  авлигын сууршсан хэлбэрүүдийн суурь үндсүүдийг бүх түвшинд судлан  гаргаж тогтоох, улсын нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийг төрөөс  бодлогоор хянаж таслан зогсооход чиглэгддэг. Томоохон хотуудын тээвэр, хог гээд  авлига  үүрэлдэг, түмэн олны мөнгийг завшдаг наад захын жишээ олон бий.  Манайд ч энэ байж л байгаа.  Автобус бааз  түлшээ 1100-аар аваад 1700 тооцчихдог гэж сонссон. Энэ чинь л асуудал биз дээ. Хотын тээвэр хөгжихгүй байгаа нь үүнтэй холбоотой, иргэдээс  бүрддэг мөнгийг  ингэж болохгүй биз дээ.

Хятадын дарга  авлигатай тэмцэх ажлыг улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй гэж хатуу анхааруулсан байдаг.  Холилдвол саарчихна  гэж байна аа даа.  Авлига  өөрөө  улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эдийн засгийн болон иргэдийн оюун санаа-нийгмийн үнэт зүйлийн системийн аюул. Гадаад орнуудад иж бүрэн  графиктай  арга хэмжээг явуулдаг, хориглосон тодорхой хэм хэмжээг тодорхой хугацаагаар тогтоодог,  урт хугацааны  дэс дараатай   иж бүрэн төлөвлөгөө гаргадаг юм билээ.  Авлигатай тэмцэх ажлыг  Демингийн  системээр буюу судалж байж төлөвлөдөг, бодлогооо алдахгүй хэрэгжүүлдэг, шалгаж үзэж байж сайжруулан  засах байдлаар үнэн зарчимд  суурилж хийх байх. Энэ гадны судалгаанаас хийсэн ажиглалт шүү.

 -Тухайлбал юу хийх вэ?

-Наад захын жишээ  гэхэд төрийн албан хаагч мөрийтэй тоглохыг хориглоно, аж ахуйн үйл ажиллагаа болохгүй гээд оруулчихад л их юм цэгцрэнэ дээ.  Энд нэг их том тоо баримт яриад нийгэм үймүүлэх хэрэггүй байх гэж бодож байна.  Хүн  нэг гараараа төрийн ажил, нөгөө гараараа бохир юм хийгээд байвал хэцүү.  Одоо шалгагдаж байгаа хэргийн байдлыг хэвлэлд гарч байгаагаар нь харахад ийм л зураг дүрслэгдэнэ.  Ийм явдалтай тэмцдэг,  хоёр гараараа төрийн ажил, ард түмний эх орны хөгжлийн ажил хийдэг болчвол  манай улс босоод л ирнэ.х  Жижиг хэмжээтэй,  багтаамж багатай эдийн засаг сэргэх нь амархан, хуваагаад цохиод байвал ямар юмных нь хөгжил цэцэглэл, аюулгүй байх талаар ярих вэ дээ.

-Олны шүүмжлэл, санал, санаачилгуудыг ажил хэрэг болгох тал дээр төр ер нь юу хийвэл дээр вэ?

-Ажил хийх хууль,  заавар, журам бол аль ч салбарт хангалттай бий.  Олны санал, санаачилгыг  ажил хэрэг болгох, тэр нь бодит  үр дүнгээ өгөх тал дээр төрийн албан хаагчид нэг их судалж, анхаарахгүй юм л даа.   Нэг сайн нөхөр нь буруу юм хийчихсэн байгааг мэдээд боль гэхлээр л цамнаад эхэлж  байна шүү дээ.  Хоорондоо яриад зөвлөөд буруу бол буруугаа засаад, хохирол учруулсан бол буцаагаад төлчих хэрэгтэй.  Хүн анзаараагүй алдсан асгасан байж болно ш тээ.  Эрх мэдэлд умбаж яваад алдаа гаргачихсан бол засчих тийм оюун санааны  чадвартай  байх хэрэгтэй. Тэгж байж төрийн ажилд шудрага ёс тогтож улс хөгжих боломж бий болно. Энүүнийг ядаж хийж эхэлмээр байна. Энд хөрөнгө мөнгө хэрэггүй, цаг хугацаа, хүний ухамсар, ёс суртахуун  л шаардагдана. Авлигал хүний ёс суртахуунтай тун нарийн холбоотой шүү.

-Өөр нэг тулгамдаад байгаа асуудлын талаар асуумаар байна. Монгол улс өнөөдөр эдийн засгийн хямрал нүүрлэхийн зэрэгцээ утааны асуудалд иргэн болгон санаа зовних боллоо. Та улсын  аюулгүй байдлыг хангах чиглэлийн мэргэжлийн, төрийн удирдлага-үндэсний аюулгүй байдлын стратегийн судлаач хүний хувьд саналаа хуваалцахгүй юу?

-Иргэн хүн аюулгүй байдалдаа, орчиндоо санаа зовж байна гэдэг бол бас бус юмаа  ойлгож мэдэрч байгаагийн  шинж,  энэ бол  сайн хэрэг, иргэд мэдрээд, гарц шийдэл хайгаад эхэллээ. Улс оршин тогтнохын тулд үндэсний бахархалтай, эрхэмлэх зүйлтэй, түүнийгээ хамгаалах шийдэх итгэлтэй байх нь чухал байдаг. Одоо нийгмийн ёс суртахууныг дээшлүүлж, энэ олон түмэн проблемуудыг шийдэхийг иргэдэд өөрт нь өгч, итгэл сэтгэл бий болгох хэрэгтэй байна. Манайд төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн  сэтгэх, бодитоор гүйцэтгэх чадавхи тийм сайн биш, ёс  суртахуун  доогуур харагдаад байна. Төрд мэдлэгээс гадна ёс суртахууныг  оруулж ирэхтэй болжээ. Төрийн шийдвэр гаргах түвшний хүмүүсийн ёс суртахууны байдалд 5 үзүүлэлтээр судалгаа хийхэд 74 хувь нь нэгдүгээрт хувийн эрх ашгаа  хамгаалах байр суурь баримталдаг гэж гарсан байна лээ. Тэр 5 үзүүлэлт нь хөрөнгө санхүү захирах байдал, албан тушаалын томилгооны эрх, шийдвэр гаргах эрх мэдэл, албаны унаа хэрэглээ, ажлын байрны тав тух гэж үздэг, тэр бүгдээ хүмүүс бодох цаг болжээ.

Б.Анир



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

© 2017 ULS.MN - ИРГЭН ТАНЫ ИНДЭР.
Холбоо барих: 99077812