Шинэ мэдээ

М.Нара “Яг түүн шиг” шоуны А.Хишигдалай, Б.Ариунцэцэг нарын нөхөрлөлийг “үнэлэв үү?”4 сар 22. 12:20Г.Цагаандарь, Ц.Сувд-Эрдэнэ нар үнэ төлбөргүй суралцана4 сар 22. 12:12Улс төр дэх секс - IV хэсэг: Ирина, чи өөрөө хүсээд байгаа юм бол...4 сар 22. 12:10Сайд Ц.Мөнх-Оргил ОУ-ын үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийг хүлээн авч баяр хүргэлээ4 сар 22. 12:00Дуучин бүсгүйн шинэхэн амраг4 сар 22. 12:00Ирэх долоо хоногт УИХ ямар асуудлууд хэлэлцэх вэ4 сар 22. 11:592000 гаруй хүн Туул, Сэлбэ голын орчмыг цэвэрлэнэ4 сар 22. 11:52Өнөөдөр, маргааш хоёр өдөр махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 22. 11:44Сэтгэлээ номхруулахыг хүсвэл дараах 5 дүрмийг хэрэгжүүлээрэй4 сар 22. 11:40Маргааш ихэнх нутгаар хур тунадастай4 сар 22. 11:31Өнөөдрөөс үйлчилгээнд гарч буй нийтийн тээврийн шинэ чиглэл4 сар 22. 11:30Зөрчилтэй барилгуудыг буулгаж эхэллээ4 сар 22. 11:30Амьдралаа үндсээр нь өөрчлөх алхам хийх, аян замд гарах, шинэ танилтай болоход сайн4 сар 22. 11:27Нүүрсний үнэ цойлж, Монгол хиймэл дагуултай болсон долоо хоног4 сар 22. 11:26Чөдөр одтой, шаргачин туулай өдөр4 сар 22. 11:25Улаанбаатарт өдөртөө 5-7 градус дулаан4 сар 22. 11:24Шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно4 сар 22. 11:20Энэтхэгийн сайд, дарга нар машиндаа улаан гэрлэн дохио байрлуулахыг хоригложээ4 сар 22. 11:10Агаарын тээврийн орлого өсөж, 56 тэрбум 752.6 сая төгрөгт хүрэв4 сар 21. 18:0010000 рубль хожсон залуу захирлынхаа дээрээс шээжээ4 сар 21. 18:00Солонгост тохиолдсон хөгжилтэй явдал: Арай гэж харсан тавагтай юм байна4 сар 21. 17:46Мал төллөлт 46.7 хувьтай байна4 сар 21. 17:35”Мөнгөн ус худалдаж авна” гэсэн залилангаас сэрэмжлүүллээ4 сар 21. 17:20Зөрчилтэй барилгуудыг буулгаж эхэллээ4 сар 21. 17:19ЛеБрон Жэймс өнөөдөр 6 амжилт тогтоов4 сар 21. 17:05Маргааш 2000 гаруй хүн Туул, Сэлбэ голын орчмыг цэвэрлэнэ4 сар 21. 16:38Д.Трамп Колумбын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүстэй нууцаар уулзжээ4 сар 21. 15:30Олны танил бүсгүйчүүд хэрхэн өөрчлөгдсөн бэ?4 сар 21. 15:01Н.Учрал гишүүн залуучуудын нийгмийн асуудалд анхаарч байна4 сар 21. 14:56Гурван хүүхдийн амь аварсан У.Баяртогтохыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа4 сар 21. 14:41

Шинжихүй: АН-ыг самарсан Н.Алтанхуяг намаа сэргээх үү, улам дампууруулах уу

/1-р сарын 12/  -  9 цаг 22 минут

АН-ын даргад нэр дэвшиж буй эрхмүүдийг энэ өдрүүдэд бид нэг бүрчлэн шинжиж байгаа. Өнөөдөр шинжүүлэх эрхэм бол Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг юм.

Түүний хувьд өнгөрсөн жилүүдэд АН-ын даргаар ажиллаж, намтайгаа төдийгөөс өдий хүрсэн нэгэн. Өөрөөр хэлбэл одоогийн тэдний яриад байгаа бүхий л муу муухай зүйлтэй нь Н.Алтанхуяг хамт байсан. Мөн сайн сайхан зүйлд нь ч гэсэн тэр л хамтдаа байсан. Ер нь АН-ын даргаар хамгийн олон жил ажилласан бөгөөд намаа ялуулж ч бас унагалцаж ч байсан эрхэм юм.

Одоо тэрбээр намын даргад дахин санаархаж нэр дэвшихдээ намаа цэвэрших  ёстой, нэг хүнээс хараат байх ёсгүй, шударга бүхний төлөө гэх зэргээр хачин сайхан уриа хэлж байна. Гэвч Н.Алтанхуягийн яриад байгаа бүхий л муу муухай зүйл түүний үед л үүссэн. Тэр энэ намыг удирдаж байх хугацаанд л оргилдоо хүрсэн шүү дээ.

Тэр ч байтугай Н.Алтанхуяг өнгөрсөн дөрвөн жилийн хоёрт нь Засгийн газрыг тэргүүлж, намын даргаа хийж байсан. Тэрхүү хоёр жилийн хугацаанд хийгдсэн ажлууд нь өнөөдөр бүгд үнэн нүүр төрхөө харуулж байгаа гэхэд хилсдэхгүй. Түүний санаачилсан нүүрс хөтөлбөр нь үр ашиггүй хэмээгдээд шүүхээс зарим хүмүүс бүр зөвлөх нь хүртэл ял аваад явчихлаа. Хэрвээ нүүрс хөтөлбөр асуудалтай л гэж байгаа бол асуудлыг эзэн нь яах аргагүй Н.Алтанхуяг.

Дараагийн ноцтой зүйл нь бондын мөнгө болон Хөгжлийн банкны асуудлууд. Монгол Улс  өдрөөс өдөрт санхүүгийн хямралд орж байгаа. Оны өмнө гэхэд л олон улсын хоёр ч байгууллага манай зээлжих зэрэглэлийг бууруулж орхив. Энэ бүхний буруутан нь өнгөрсөн дөрвөн жилд төр удирдсан эрхмүүд. Түүний дотор хамгийн голлох үүрэгтэй оролцох хүн болох Н.Алтанхуяг юм. Улсаа ломбардаж асар хэмжээний өр зээл авсан атлаа үүнийгээ үр ашигтай огтхон ч зарцуулж чадаагүй. Эрх мэдэл бүхий цөөхөн хэдэн хүн уг мөнгийг нь их багаар нь идээд дууссан. Түүний томилсон сайд, түүний Засгийн газраас санал болгож томилуулсан захирал хоёр нь өнөөдөр хууль хяналтынханд шалгуулж сууна.

Сайдтайгаа гоё дээл өмсөөд золгосон ажилтандаа хэдэн саяар нь өгдөг, оёдлын цех байгуулна гэж хэдэн арван тэрбумаар нь авчихаад 7 ширхэг оёдлын машинаас өөр өмч хөрөнгөгүй цех, гадаадад томилолтоор явахдаа хамгийн тансаг зэрэглэлтэй бүхний сонгодог, УИХ-аар зөвшөөрөөгүй зээлийг олгосон гээд Хөгжлийн банктай холбоотой асуудлууд бүгд эцсийн дүндээ Н.Алтанхуягт гэдэг хүний нуруун дээр ирэх ёстой байх.

Ийнхүү Н.Алтанхуягийг АН-ыг удирдаж байхдаа гаргаж байсан алдаа завхралуудыг яриад суувал бараг л дуусахгүй. Эдгээрээс хамгийн чухал нь АН-ыг өнөөдрийн байдалд хүртэл нь доройтуулж чадсан эрхэм бол яалтчгүй тэр. Намдаа фракц гэдэг ойлголтыг хамгийн ихээр шингээж, гишүүдээ өөр хооронд нь талцуулсан энэ бүх үйл явц Н.Алтанхуягийн үед л эхэлсэн. Алтангадас гэдэг фракц өнөөдөр намдаа байтугай улс орон даяар алдартай шүү дээ. Хэсэг бүлэгт хуваагдаж эрх мэдлийн төлөө зүтгэнэ гэдгийг энэ фракц л өнгөрсөн хугацаанд яруу тодоор харуулж ирсэн гэхэд болно.

Одоо ч тэрбээр АТГ-т шалгагдаж байгаа. Саяхан АТГ-аас дуудаж байцаалт авсан удаатай. Ер нь намын даргын төлөө ийнхүү улайрч байгааг нь учир мэдэх хүмүүс хууль хяналтынханаас бултах гэсэн башир арга ч гэж үзэх нь байна. Тэрбээр энэ бүх зүйлийг Ерөнхийлөгчийг зохион байгуулж байгаа хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн билээ.

Эцэст нь хэлэхэд Н.Алтанхуяг гэдэг хүн энэ намын үүсэн бий болох тэр цаг үед л байсан. Өрнөл хэсэгт нь бас хамт л байсан. Уналтад орж гишүүд нь талцаж бие бие рүүгээ хэвлэлээр "чулуу" шидэж булайгаа дэлгэж байхад нь ч хамт байсан юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хорин жилийн хугацаанд намаа цэвэрлэж, намаа зөв эмхлэн зохион байгуулаагүй хэрнээ өнөөдөр гэнэт нойрноос сэрсэн мэт аашилж байгаа нь хэр зөв бэ. Товчоор хэлбэл өөрийнхөө бий болгосон бүх муу муухайг л засах санаатай байгаа юм болов уу даа.

Г.Ган



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.