Шинэ мэдээ

М.Нара “Яг түүн шиг” шоуны А.Хишигдалай, Б.Ариунцэцэг нарын нөхөрлөлийг “үнэлэв үү?”4 сар 22. 12:20Г.Цагаандарь, Ц.Сувд-Эрдэнэ нар үнэ төлбөргүй суралцана4 сар 22. 12:12Улс төр дэх секс - IV хэсэг: Ирина, чи өөрөө хүсээд байгаа юм бол...4 сар 22. 12:10Сайд Ц.Мөнх-Оргил ОУ-ын үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийг хүлээн авч баяр хүргэлээ4 сар 22. 12:00Дуучин бүсгүйн шинэхэн амраг4 сар 22. 12:00Ирэх долоо хоногт УИХ ямар асуудлууд хэлэлцэх вэ4 сар 22. 11:592000 гаруй хүн Туул, Сэлбэ голын орчмыг цэвэрлэнэ4 сар 22. 11:52Өнөөдөр, маргааш хоёр өдөр махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 22. 11:44Сэтгэлээ номхруулахыг хүсвэл дараах 5 дүрмийг хэрэгжүүлээрэй4 сар 22. 11:40Маргааш ихэнх нутгаар хур тунадастай4 сар 22. 11:31Өнөөдрөөс үйлчилгээнд гарч буй нийтийн тээврийн шинэ чиглэл4 сар 22. 11:30Зөрчилтэй барилгуудыг буулгаж эхэллээ4 сар 22. 11:30Амьдралаа үндсээр нь өөрчлөх алхам хийх, аян замд гарах, шинэ танилтай болоход сайн4 сар 22. 11:27Нүүрсний үнэ цойлж, Монгол хиймэл дагуултай болсон долоо хоног4 сар 22. 11:26Чөдөр одтой, шаргачин туулай өдөр4 сар 22. 11:25Улаанбаатарт өдөртөө 5-7 градус дулаан4 сар 22. 11:24Шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно4 сар 22. 11:20Энэтхэгийн сайд, дарга нар машиндаа улаан гэрлэн дохио байрлуулахыг хоригложээ4 сар 22. 11:10Агаарын тээврийн орлого өсөж, 56 тэрбум 752.6 сая төгрөгт хүрэв4 сар 21. 18:0010000 рубль хожсон залуу захирлынхаа дээрээс шээжээ4 сар 21. 18:00Солонгост тохиолдсон хөгжилтэй явдал: Арай гэж харсан тавагтай юм байна4 сар 21. 17:46Мал төллөлт 46.7 хувьтай байна4 сар 21. 17:35”Мөнгөн ус худалдаж авна” гэсэн залилангаас сэрэмжлүүллээ4 сар 21. 17:20Зөрчилтэй барилгуудыг буулгаж эхэллээ4 сар 21. 17:19ЛеБрон Жэймс өнөөдөр 6 амжилт тогтоов4 сар 21. 17:05Маргааш 2000 гаруй хүн Туул, Сэлбэ голын орчмыг цэвэрлэнэ4 сар 21. 16:38Д.Трамп Колумбын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүстэй нууцаар уулзжээ4 сар 21. 15:30Олны танил бүсгүйчүүд хэрхэн өөрчлөгдсөн бэ?4 сар 21. 15:01Н.Учрал гишүүн залуучуудын нийгмийн асуудалд анхаарч байна4 сар 21. 14:56Гурван хүүхдийн амь аварсан У.Баяртогтохыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа4 сар 21. 14:41

Спорт, аялал жуулчлалын салбарын шинэ хамтын ажиллагаанд анхаарал хандуулна гэв

/1-р сарын 12/  -  10 цаг 31 минут

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Газар нутгийн хувьд алс зайдуу оршдог ч гэлээ Монгол, Куба улс харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй гэдгийг УИХ-ын дарга үгийнхээ эхэнд онцлоод өнгөрсөн оны 9-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНКУ-д хийсэн айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болсон гэдгийг тэмдэглэлээ.

“Хоёр орны хооронд боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа илүү үр дүнтэй хөгжиж байгаа бөгөөд монгол залуучуудыг сургах, мэргэжил эзэмшихэд Кубын Засгийн газраас байнга анхаарч ирсэнд бид талархдаг. Сүүлийн үед оюутан залуусыг харилцан сургах болж байгаа нь сайшаалтай хэрэг. МУИС, Хаванагийн их сургууль шууд хамтын ажиллагаатай болсон нь энэ чиглэлээрх үйл ажиллагаанд шинэ түлхэц болно гэдэгт итгэж байна. Түүнчлэн генетик, биотехнологийн зэрэг нарийн мэргэжлийн салбар, мал эмнэлгийн чиглэлээр куба мэргэжилтэн ирж ажиллах болсонд талархалтай байна” гэж УИХ-ын дарга М.Энхболд хэлээд ноён Элчин сайд Р.Дэлгадогийн Монголд ажиллах хугацаанд худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд амжилттай хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн спортын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ноён Элчин сайдыг тусгайлан анхаарахыг хүсээд 2020 оны Токиогийн олимпод оролцох Монголын баг, тамирчдад энэ чиглэлээр дэмжлэг үзүүлээрэй гэв.

Ноён, Элчин сайд Р.Дэлгадо хүндэтгэн хүлээж авч буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд Кубын Үндэсний Ассамблейн даргын мэндчилгээг уламжлав.

Тэрбээр “Миний ажиллах 4 жилд Таны саяын дэвшүүлсэн хамтын ажиллагааны саналууд ажил хэрэг болж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байж болно” гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд Кубын тал онцгой анхаарч байгаа гэдгийг тэмдэглэв. Энэ үеэр ноён Р.Дэлгадо боловсрол, эрүүл мэндийн салбар хариуцсан Монгол Улсын Засгийн газрын гишүүдтэй уулзаж, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон тухайгаа танилцуулав.

Тэрбээр спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдын дэвшүүлсэн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, “Токио-2020” олимпийн шигшээ тоглолтод Монголын боксчин шалгарч үлдэхийн төлөө миний бие хичээн ажиллана” гэв.

Мөн аялал жуулчлалын хамтын ажиллагааны асуудлыг уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хөндсөн юм. Элчин сайд Р.Дэлгадо “Манай улс жилд 4.0 сая жуулчин хүлээн авч байна. Кубачууд аялал жуулчлалын салбарын ихээхэн туршлагатай. Монголчууд Кубад, кубачууд Монголд аялан жуулчилдаг болох талаар анхаарч ажиллах болно” гэлээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд Элчин сайд Р.Дэлгадод ажлын амжилт, сайн сайхныг хүсэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.