Шинэ мэдээ

Жүдо-2017 УАШТ: Б.Жанчивдорж -100 кг-ын жинд түрүүллээ58 минут 9 секундын өмнөМУГЖ У.Уранчимэгийн НУУЦ зургууд...1 цаг 1 минутын өмнө1000 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгажээ1 цаг 2 минутын өмнөУИХ-ын гишүүн Б.Ундармаа согтуу юу, эрүүл үү?1 цаг 9 минутын өмнө“АЛАНГУА ЭХИЙН СУРГААЛЬ” хөшөөний загварыг нэр дэвшигчдэд дурсгал болголоо1 цаг 20 минутын өмнө"​Агаарын бохирдлын нөлөөллөөс болж 6 цаг тутамд нэг хүн цагаасаа эрт нас бардаг"1 цаг 26 минутын өмнөЭнэ ням гаригт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана1 цаг 28 минутын өмнөЖүжигчин П.Шүүдэрцэцэгийг экс амрагтай нь эргэн нийлүүлэх гэв үү?1 цаг 33 минутын өмнөЖүдо-2017 УАШТ:СМ Б.Хулан 70 кг-ын жинд түрүүллээ1 цаг 39 минутын өмнөУлсын хэмжээнд 37 мянган өнчин хүүхэд байна1 цаг 39 минутын өмнөЭМЯ-наас сэрэмжлүүлж байна1 цаг 41 минутын өмнө”Тэр бол сайн дуучин бас сайхан бүсгүй”1 цаг 47 минутын өмнөХүний нөөцийн салбарын залуусын төлөөлөл “HR – UNLOCK” төслийг эхлүүллээ1 цаг 47 минутын өмнөӨнөөдөр 18.00 цагаас эхлэн гурван хоног архи зарахыг хориглолоо2 цаг 4 минутын өмнөСансарт хуримтлагдсан хогны асуудлыг шийдвэрлэхээр хиймэл дагуул хөөргөжээ2 цаг 10 минутын өмнөХохирогчид архины шил, лааз цуглуулж амжиргаагаа залгуулдаг байжээ2 цаг 32 минутын өмнөМэргэжил, ур чадвар, цаг хугацааны шаардлага хангасан тохиолдолд цол нэмнэ3 цаг 17 минутын өмнөФОТО: СБД-ийн физикийн олимпиадад “Сант” сургууль ТЭРГҮҮЛЛЭЭ3 цаг 24 минутын өмнөЗаяаны ханьтайгаа учирсныг чинь хэлэх 18 шинж3 цаг 27 минутын өмнө69 настай мисстэй танилц3 цаг 49 минутын өмнө20 настай Монгол охин алдарт ”Vogue” -ийн нүүрийг чимлээ4 цаг 32 минутын өмнөХятадад хоолны амтлагч хуурамчаар үйлдвэрлэж байжээ4 цаг 42 минутын өмнөРэин, Ким Тэ Хи нар гэрлэнэ4 цаг 45 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах иргэдэд4 цаг 49 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт явагдана4 цаг 50 минутын өмнө“Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” эхэллээ4 цаг 52 минутын өмнөБүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өсчээ4 цаг 56 минутын өмнөНялхасын эндэгдэл нэмэгджээ5 цаг 21 минутын өмнөСанал хүргүүлэх тухай5 цаг 22 минутын өмнөХөгжилтэй, сургамжтай Фэйсбүүк мэдээ5 цаг 48 минутын өмнө
1-р сарын 12
8 цаг 50 минут

Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд К.И.Кобландинийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландинийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн босгон дээр уулзаж байгаагаа онцлоод, “Өнгөрсөн хугацааны хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, ирээдүйн чиг, төлөвийг тодорхойлох сайхан боломж бол энэ ой юм” гэлээ.

Тэрбээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг тэмдэглэж, улс төр, эдийн засаг, худалдаа гэх мэт бүхий л салбарын хамтын ажиллагаанд эрх зүйн орчин саадгүй байх нь нэн чухал. Тиймээс хоёр орны парламентын бүлгүүд илүү ойр дөт, шууд хамтын ажиллагаатай байх нь зөв гэдгийг онцоллоо. Түүнчлэн Засгийн газар хоорондын комисс нягт хамтран ажиллаж, тулгамдсан асуудлаа шуурхай, ажил хэрэгч шийддэг байх ёстой гэж нэмж хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн оны 10-р сард Улаанбаатар хотноо Монгол, Казахстаны “Бизнес форум” амжилттай болсныг дурдаад худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаанд ийм хэлбэрийн шууд харилцаа чухал тул цаашид уламжлал болгон зохион байгуулах нь зөв гэсэн байр сууриа илэрхийллээ.

Ноён Элчин сайд К.Кобландин УИХ-ын даргад хүсэлтийг нь хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, 25 жилийн ой нь тохиож буй хоёр орны хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно гэлээ.

Тэрбээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяртай уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон, Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг энэ оны 1-р улиралд багтаан хийхээр товлосон, “Бизнес форум”-ыг уламжлал болгож, дараагийнхыг Казахстанд хийхээр төлөвлөж байгаа талаараа энэ үеэр мэдээлэв.

Ноён Элчин сайд К.Кобландин Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх, Баян-Өлгий аймагт Консулын газар нээх, Улаанбаатарт баригдах Казахстаны Элчин сайдын яамны шинэ барилгын газрын асуудлаарх маргааныг шийдвэрлэх, Казахстан Улсад 2017 онд болох олон улсын “ЭКСПО-2017” арга хэмжээнд Монгол Улс оролцоогоо баталгаажуулах асуудалд анхаарлаа хандуулж, биечлэн дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын дарга М.Энхболдоос хүслээ.

УИХ-ын дарга М.Энхболд шууд нислэгийн зөвшөөрөл олгоход шаардлагатай техникийн асуудлаар хоёр талын мэргэжлийн байгууллагууд харилцан тохиролцвол дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлэв. Баян-Өлгийд Консулын газар нээх асуудлаар хоёр улсын Гадаад харилцааны яамд холбогдох шугамаараа, гэрээ хэлэлцээрийн хүрээнд шийдэх болно. “ЭКСПО-2017”-д Монголын тал МҮХАҮТ-аараа дамжуулан оролцох болов уу. Элчин сайдын яамны газрын асуудлыг манай холбогдох яам, байгууллагууд шийдсэн гэж ойлгосон. Нийслэлийн өмнөх удирдлагууд тухайн газрыг давхардуулан олгосноос маргаан үүссэн юм билээ. Та бүхэн зөвшөөрөл авсан газартаа Элчин сайдын яамныхаа барилгыг барих боломжтой гэлээ.

Элчин сайд К.Кобландин уулзалтын үеэр Казахстаны эрх баригч “Нур Отан” нам, Монгол Ардын Нам хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад Казахстаны тал бэлэн байгааг мэдэгдлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Эх сурвалж: Монцамэ

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

© 2017 ULS.MN - ИРГЭН ТАНЫ ИНДЭР.
Холбоо барих: 99077812