Шинэ мэдээ

У.Хүрэлсүх бол дараагийн Ерөнхий сайд биш9 сар 23. 11:57Хосолсон тээврийн системийг уурхайдаа нэвтрүүлнэ9 сар 22. 11:38МАН “Урвагчдын Засгийн газар” байгуулах уу9 сар 22. 11:06МАН У.Хүрэлсүхийн хөлд гурав дахиа хагарах уу9 сар 22. 11:02Үйлчилгээний байгууллагын хүн бүр заавал үзээрэй9 сар 22. 9:40УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс МАН-ын журмын нөхдөдөө илгээх захидал9 сар 22. 9:35Залуу дуучин Н.Ундралын шинэ уран бүтээл "Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх"9 сар 21. 16:44НИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан дэмжигдэх магадлал бусдаасаа өндөр9 сар 21. 11:19“ХАБЭА-н сургалтын тогтолцоонд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо9 сар 21. 10:27"Адгийн шаарууд"-ын хүртсэн Ардын намын ялалт9 сар 21. 10:09Мэдэгдэл9 сар 21. 9:56Н.Номтойбаяр: У.Хүрэлсүхийн асуудлаар АТГ-т дуудагдсан9 сар 20. 18:35Х.Бадамсүрэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй9 сар 20. 17:16Худалдаачид өлсөглөн зарлана гэдгээ мэдэгдлээ9 сар 20. 13:25Хараагүйчүүдэд зориулсан 90 айлын орон сууц ашиглалтад орууллаа9 сар 20. 12:44Мордохын хазгай9 сар 20. 10:44Ж.Эрдэнэбатын Засгийн газар ба үр дагавар9 сар 20. 10:39УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр АТГ-т дуудагджээ9 сар 20. 9:15Ерөнхий сайдад яригдаж байгаа "Хүрэл"-үүдийг тунгаавал...9 сар 19. 11:43НОБГ-ын алба хаагчид 1.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалжээ9 сар 19. 11:37Микро автобус осолдож долоон хүн гэмтжээ9 сар 19. 11:33Шүүгчдийн сонгон шалгаруулалтад оролцогчдын бүртгэл эхэллээ9 сар 19. 11:20Улсын чанартай замыг байнгын хяналттай болгов9 сар 19. 10:33Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй9 сар 19. 9:30Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна9 сар 19. 9:00“Шөнийн бороо” дуу 60 жилийн дараа дахин дуулагдлаа9 сар 18. 17:15МАН “Урвагчдын Засгийн газар” байгуулах уу9 сар 18. 9:44Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөч Х.Баттулга танаа өргөх нээлттэй захидал9 сар 15. 13:57Парис 2024 оны, Лос-Анжелес 2028 оны зуны олимпийг зохион байгуулна9 сар 15. 11:33Селена Гомез бөөр шилжүүлэн суулгах хүнд хагалгаанд оржээ9 сар 15. 11:08

Ч.Батзаяа: Монголоо дэлхийд сурталчлахыг хүсдэг

/1-р сарын 11/  -  16 цаг 47 минут

Монголын шарга азарганы зураг Английн ‘The Daily Telegraph’ сониноос шалгаруулсан 2016 оны Амьтдын шилдэг гэрэл зургийн жагсаалтад багтсан тухай мэдээ гарч, нүүдэлчин соёлоороо бахархдаг монголчуудыг баярлуулаад буй.

“Элли Гэлдинг: Хиймэл үстэй гэлтэй харагдах, гайхалтай шаргал дэлтэй адууны зургийг даржээ. Уг зургийг өвөлдөө -40 хэм хүрч хүйтэрдэг Монголд гэрэл зурагчин Чойжилжавын Батзаяа авсан байна” гэсэн тайлбарыг өгч, бусад 26 сонирхолтой гэрэл зургийн хамт нийтэлсэн билээ.

Гэрэл зурагчин Батзаяагийн Хэнтий аймгийн Батноров сумын нутагт өвөл авсан уг зургийг ‘The Daily Telegraph’ өмнө нь өдрийн онцлох зургаараа сонгон нийтэлж байсан бөгөөд дэл нь цантсан, шарга адууг ажигч нэгэн нь Английн поп дуучин Элли Голдингтой адилтган харснаар тус улсын хэвлэлд онцолж байв. Дуучин Элли Голдинг ч олон нийтийн сүлжээн дэх өөрийн хуудсанд уг зургийг тавьсан байна.

Монгол адууг дэлхийд гайхуулсан Батзаяа аялал жуулчлалын “Аян Трэйвэл” ХХК-ын  захирлын албыг хашдаг. “Гэрэл зураг бол миний хобби. Би өөрийн гэрэл зургаар дамжуулан Монголоо дэлхийд сурталчлахыг хүсдэг. Миний зургууд weather.com, Yahoo News, the Guardian, the Telegraph гээд олон газар тавигдаж байсан. 2016 оны эцсээр хоёр зураг онцлогдсон” хэмээн ярьсан юм. 

Хамгийн сүүлийн жишээ нь түүний авсан цаа бугын зургийг Шотландын The Daily Record сонинд нийтэлжээ. Энэ талаар Батзаяа хэлэхдээ, “Бид 2016 оны 11 дүгээр сарын 7-19 хооронд Хөвсгөл аймгийн Зүүн тайгад анхны өвлийн аяллаа зохион байгуулсан. Бид тайгын гүнд 6 өдөр цаа буга унаж явсан. Цаатны өвөлжөөнөөс цааш хилийн зүг рүү хоёр бүтэн өдөр цаагаар явж байж цаатны өвлийн оторт очдог юм билээ. Тэр үед, 11 дүгээр сарын 16-ны шөнө тэргэл сар гарах үеэр би энэ зургаа авсан” гэв. Уг аялалд 5 гэрэл зурагчин, 3 хөтөч оролцжээ.

Тэрбээр, “Ийм аяллыг өмнө нь хэн ч хийж байгаагүй байх. Тэр ч утгаараа адал явдал, танин мэдэхүй, гэрэл зургийн уг аяллыг гадаадын зурагчдад зориулан ирэх 11 дүгээр сард дахин хийхээр төлөвлөж байна”, гэсэн юм. Сонирхсон хүмүүс http://www.toursmongolia.com/ гэсэн цахим хуудсаар дамжуулан холбоо барихаас гадна түүний өөрийн Batzaya Photography нэртэй фэйсбүүк хуудсаар зочилж болно.

https://www.facebook.com/pg/Ch.BatzayaPhotography/videos/?ref=page_internal

Эх сурвалж: Монцамэ Х.Аминаа

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.