Шинэ мэдээ

Н.Алтанхуяг АТГ-т байцаагдаж байна2 сар 23. 13:31Жөн Намын үхэлтэй холбогдуулан Пхеньян анх удаа мэдэгдэл хийв2 сар 23. 13:30Хүүхдийн хүмүүжлийн аян нээлтээ хийлээ2 сар 23. 13:30Голомт банк болон Нэйшнл лайф даатгал хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2 сар 23. 13:00Өнөөдрөөс агаарын температур + хэмд шилжих төлөвтэй байна2 сар 23. 13:00Улсын Их Хурлын дарга М.Энхболд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв2 сар 23. 12:36Ээлжит бус чуулган гуравдугаар сарын 6-нд хуралдана2 сар 23. 12:00“Оюутан цэрэг”-ийн бүртгэл ирэх сарын 9-нд дуусна2 сар 23. 11:48Архангайн бөхчүүд түрүү булаалдав2 сар 23. 11:40Дэлхийтэй төстэй долоон гарагийг олж илрүүлжээ2 сар 23. 11:33Ч.Санжаадамба аваргадаа сар шинийн мэнд хүргэе2 сар 23. 11:20Дэлхийгээр аялсан эмэгтэй Монголыг хамгийн сайхан орноор нэрлэв2 сар 23. 11:11Хишигдалай, Маралжингоо нар хэнэггүй байсан нь2 сар 23. 11:00Бүртгүүлж амжаагүй ахмадууд “Насны хишиг”-ээ нөхөж авна2 сар 23. 10:56“Universe Best Songs” шоуны өрөвдөм PR2 сар 23. 10:20Өндгийг шинээр нь хэрхэн хадгалах вэ2 сар 23. 10:00Г.Золбоот: МУГЖ цол хүртэх болсондоо баяртай байна2 сар 23. 9:50Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг цагдан хорьсон нь Хөгжлийн банкнаас зээл авсан эрхмүүдэд хатуухан сануулга болов2 сар 23. 9:42Д.БЯМБАСҮРЭН: Үндсэн хуулиа өөрчлөхөөр өнөөдрөөр биш, дэлхийг харах хэрэгтэй2 сар 23. 9:38“Оюутолгой”-н хөлд монгол компаниуд сөхөрсөөр байх уу?!2 сар 23. 9:36Н.Алтанхуягийн хүргэнд 5 тэрбумыг өгсөн Я.Батсуурийн балаг!2 сар 23. 9:35Туульч, Цуурч, Хөөмийч Э.Баатаржав: Монголын язгуур урлаг гэдэг бол зүгээр нэг гурван хүн сууж байгаад зохиолын дуу бичдэг шиг юм биш2 сар 23. 9:35Засгийн газар ээлжит бусаар хуралдаж магадгүй2 сар 23. 9:32Өнөөдөр болох үйл явдлууд2 сар 23. 9:32Монгол Улсад суугаа Элчин сайд, суурин төлөөлөгчдөд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв2 сар 23. 9:30Хотын даргын бэлгийг уламжиллаа2 сар 23. 9:20Майкл Жексоны бага хүү 15 нас хүрлээ2 сар 23. 9:10Нара сонгуульд өмссөн алдарт хөх дээлээрээ сар шинээр гоёно2 сар 23. 9:00Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 10.00 цагт байцаалт өгнө2 сар 23. 9:00Цагаан сар тойрсон бодол эргэцүүлэл2 сар 23. 8:50

БОАЖЯ, МБОИЗ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

/1-р сарын 11/  -  16 цаг 34 минут

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/-ийн тэргүүн Б.Эрдэнэ нар  2017-2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. БОАЖЯ, төрийн бус байгууллагуудтай шийдвэр гаргах түвшний оролцоог хангах,төрийн тодорхой чиг үүрэг, зарим үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгүүлэх, мэдээллийн нээлттэй байдлыг хангах, мөн иргэний нийгмийн байгууллагууыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажилладаг.

МБОИЗ нь  байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сургалт судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1400 гаруй ТББ-ыг нэгтгэсэн шүхэр байгууллага юм. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг МБОИЗ нь үндэсний хэмжээний байгууллага болсон. Байгаль орчин эх дэлхийгээ хамгаалах үйлдсэд гар бие оролцож, хамтран ажиллаж чаддаг хамт олон болж төлөвшсөн байгууллага гэж ойлгодог. Хоёр талын хамтын  ажиллагааны үр дүнд ТББ-ууд мэргэшиж, төрөлжиж, чадавхжиж байгааг онцлоход таатай байна. Эдгээр ТББ нь иргэд, олон нийтийн байгаль орчны  мэдлэгийг нэмэгдүүлэх,  байгальд ээлтэй дадал хандлагыг нь өөрчлөх, тухайн орон нутгаа тогтвортой хөгжүүлэх шийдвэр гаргах, шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцогч нь болгон хөгжүүлж өгдөг ач холбогдолтой” гэв.  

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлээр 26 зорилт,  хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 90 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгаагаа ч сайд онцлов. Мөн ТББ нь сайн дурын зөвшилцөл, сонирхлын үндсэн дээр байгуулагдаж, төртэйгээ түншилж ажиллахдаа эрх мэдлийн төлөө, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг өмнөө тавьдаггүй байх ёстой гэж үзэж буйгаа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол илэрхийллээ. Түүнчлэн хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, Орхон голын эхэнд олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг тодорхой ажлууд дээр хамтрах,  яам, харьяа газрын  тендерийн үнэлгээний хороодод ТББ-уудын төлөөлөл албан ёсоор оролцон ажиллаж байгааг салбарын сайд онцоллоо.

МБОИЗ-ийн хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сард ээлжит тавдугаар чуулганаа хийж, удирдлагуудаа шинээр сонгосон. МБОИЗ-ийн тэргүүн С.Эрдэнэ гэрээнд гарын үсэг зурах үеэрээ, байгаль орчинд тулгамдаж байгаа олон асуудал бий. Энэ бүхнийг шийдвэрлэхийн төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад Д.Оюунхорол сайдад талархал илэрхийлж, төр, засгийн зөв бодлого, үйл ажиллагааг МБОИЗ дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Мөн тэрээр МБОИЗ-ийг шинэ шатанд гаргахад хамтарч ажиллах зүрх сэтгэлтэй, байгаль орчны чиглэлээр олон жил ажил ажилласан туршлагатай эрдэмтэн судлаачид баг болж нэгдсэн.  Бидний хамтын ажиллагаа байгальд орчинд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид аливаа асуудлыг өөрсдөөс шалтгаалах бүхий л бололцооныхоо хэрээр шийдвэрлэж, хийнэ гэдгээ хэлмээр байна” гэсэн юм.  

Мөн энэ үеэр тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос уучлалт гуйж байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр байгаль орчны хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хариуцдаг нь  байгаль орчны эсрэг хууль бус үйлдлүүд багасахгүй байгаа нэг шалтгаан гэж үзэж явдгаа хэлсэн. Байгаль орчныг хамгаалахад БОАЖЯ, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх  боломж их бий гэдгийг Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл онцлоод БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос  уучлалт гуйсан. Тэрбээр шонхор шувууны  экспортын зарим  асуудлыг БОАЖ-ын сайдын шийдвэр мэтээр буруу ойлгож явсан гэв.

         БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.