Шинэ мэдээ

Нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг дөрөвдүгээр сарын 21-нд улсын хэмжээнд зохион байгуулагдана4 сар 20. 14:53Дэлхийн банк дундаас доогуур орлоготой улс орнуудад өгөх зээлийн хэмжээгээ нэмэгдүүлнэ4 сар 20. 11:26Сирид алга болсон сэтгүүлчийн талаархи мэдээллийг олж өгсөн хүнд 1 сая ам.доллар өгөхөө амлажээ4 сар 20. 11:25Мигель Диас-Канель Кубын Ерөнхийлөгч болсноор Кастрогийн эрин үе өндөрлөлөө4 сар 20. 8:51“Баг” хуулалт буюу аварга Б.Бат-Эрдэнийн үнэн худлын дэнс4 сар 20. 8:48Хотын захиргааны байр дахин дайралтад өртсөн үү?4 сар 18. 15:32Хууль тогтоогчоос авахуулаад хурандаа хүртэл хэрсэн шударга бусын "тор"4 сар 18. 10:01МҮБХ-ныхон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт гомдол гаргалаа4 сар 18. 9:49Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт4 сар 17. 17:24"Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" Үндэсний чуулган эхэллээ4 сар 17. 17:12Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ4 сар 17. 13:17Хятад улс ДНБ өнгөрсөн улиралд 6.8 хувиар өссөн байна4 сар 17. 12:42Тахимаа өгч чаддаггүй Хан-Уулын Ардчилсан намынхан гэж...4 сар 17. 12:29Т.Мэй: Сирид цохилт өгсөн нь зөв бөгөөд хууль ёсны юм4 сар 17. 12:11Жагсагчид Ереван хотын төвийн хэд хэдэн гудамжийг хаажээ4 сар 17. 10:59Хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 10:57Бөхийн холбоонд байгаа допингийн бизнес хэнийх вэ4 сар 17. 9:33ЕБС, МБС-ийн суралцагчдын “Мэдээллийн Технологи-2018” олимпиад хоёр дахь жилдээ болов4 сар 16. 14:47Сирийн асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг БНХАУ уриалав4 сар 16. 13:24Умард Солонгосчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд НҮБ-д 111 сая ам.доллар хэрэгтэй байна4 сар 16. 13:21УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зоджээ4 сар 16. 9:34Хэнийг ч допингийн асуудалд холбож болдог, холдуулж ч болдог "хонгил" үүсгэсэн үү4 сар 15. 12:59"Хөшигний" цаанаас Б.Одхүү тэргүүтэй гэмт хэрэгтнүүдийг турхирч суугаа дархан аваргын үнэн нүүр төрх4 сар 14. 13:27МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томиллоо4 сар 13. 13:49Хоёр үлэг гүрвэлийн чулуужсан араг яс 3.4 сая ам.долларын үнэд хүрчээ4 сар 13. 13:28Осгосон хүүгийн биеийн байдал тогтворжиж, эмчилгээ хийлгэж байна4 сар 13. 13:02Ж.Мөнхбат аваргыг сүүлчийн замд нь үдлээ4 сар 13. 12:59Алга болсон хүүхдүүдийн хоёр нь осгож, нас баржээ4 сар 13. 12:57Ажилгүйдлийн тэтгэмжид 34 тэрбумыг зарцуулжээ4 сар 13. 12:57Импортын нэмэлт татвар ногдуулах барааны жагсаалтыг өргөжүүлэх бодолтой байна4 сар 13. 12:52

Я.Баяраа: Нэгэн үеийнхний маань гурав дахь “Алтан өд” надад ирлээ

/1-р сарын 11/  -  16 цаг 10 минут

Т.САЙХАН

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Алтан–Өд” наадмын шагналтнуудтодорлоо.  Яруу найргийн төрөлд “Таслал” бүтээлээрээ Я.Баяраа шилдгээр шалгарсан юм. Түүнтэйхолбогдлоо. 

 

Юуны өмнө “Алтан–Өд” шагнал хүртсэнд баяр хүргэе. Урам зориг хайрлаж ташуур өгсөн шагнал тандирлээ гэж ойлгож байна?

–Маш их урам, бас хүндлэл гэж хүлээж авлаа. Таны хэлдэг зөв. Шагнал авсны дараа үеийн нөхөд маань цуглаад, бидний нэгэн үеийнхэнд өгсөн урмын ташуур гэлцэж байсан. Үнэн үг. 2005 оны үеэс уран зохиолд орж ирсэнбидний нэгэн үеийнхний гурав дахь “Алтан өд” нь энэ юм. Мэдээж хэрэг МЗЭ–ийн энэ шагнал уран зохиолындээд хэмжүүр биш. Гэхдээ монгол үндэстний хамгийн олон бичгийн мэргэдийг эгнээндээ нэгтгэсэн төрийн бусбайгууллагын энэ шагнал үнэлэмж, хүндлэлийг зэрэг агуулж явдаг нь хүртсэн мөчөөс л хойш надад мэдрэгдэжбайна.

Та “Таслал” бүтээлээрээ энэ шагналыг хүртсэн. Бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу. Нэрнээсэээхлээд их сонин содон санагдаж байна?

-“Таслал” нэртэй номоо би саяхан өлгийдөж авсан. Дан ганц яруу найраг биш илүү даацтай уран бүтээл туурвиххүсэл, урам зориг төрөх болжээ. Тэр урам зориг, тэмүүллийн эхэн дээр шүлгүүдээ нэг эмхэлье гэж бодсон. Тэгээд “Таслал” гэдэг нэр өгсөн хэрэг.

Дараагийн зорилго юу байна вэ?

–Ирэх онд уран сайхны шүүмжийн түүврээ “Харах өнцөг” нэрээр, “Зүс бүгэг андууд” хэмээх Монголын уранзохиолын шинэчлэгч бүлгийн тухай номоо хэвлүүлнэ. Бичиж эхлээд байгаа хоёр ч жүжгийн зохиолоо эмхэрдэхсанаа байна.

Удахгүй Монголын зохиолчдын хамгийн том наадам болор цом болох гэж байна. Та шүлгээ сойх уу?

-“Болор цом” наадамд оюутан байхдаа хоёр ч удаа орсон. Түүнээс хойш оролцоогүй. Оролцох ч үгүй байх. Энэ жил их найрагч Д.Нямсүрэнд зориулж, Дорнод аймагт хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Түүнээс өмнө “Цог” сэтгүүлийн шинэ дугаар гарах ёстой. Д.Нямсүрэнд зориулсан “Цог”сэтгүүлээр л “Болор цом”-ыг зорьж очсон үзэг нэгт нөхөддөө бэлэг барина гэж бодож сууна даа.

Энэ жилийн “Алтан–Өд” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

 

  • Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлээр зохиолч Ш.Энхбаярын “Болжмор, “Шоовдор”
  • Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээлээр зохиолч Д.Жамъянгийн “Сарны шувуу”
  • Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээлээр зохиолч Т.Бум–Эрдэнийн “Дотроосоо”
  • Баримтат уран зохиолын шилдэг бүтээл зохиолч Л.Дашнямын “Байх, байх үгүйн дунд”
  • Уран зохиолын судлалын шилдэг бүтээлээр судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын “Гэгээг хүсэх, Манандбэдрэх”
  • Уран зохиолын шүүмжийн шилдэг бүтээлээр зохиолч П.Батхуягийн “Эсрэг цаг-3”
  • Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээлээр зохиолч Д.Дашмөнхийн “Цэвэрхэн саруулхан газар”
  • Жүжиг, киноны шилдэг зохиолоор Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”
  • Яруу найргийн шилдэг бүтээлээр яруу найрагч Я.Баяраагийн “Таслал” шалгарсан байна.
Эх сурвалж:


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.