Шинэ мэдээ

Жүдо-2017 УАШТ: Б.Жанчивдорж -100 кг-ын жинд түрүүллээ59 минут 11 секундын өмнөМУГЖ У.Уранчимэгийн НУУЦ зургууд...1 цаг 2 минутын өмнө1000 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгажээ1 цаг 3 минутын өмнөУИХ-ын гишүүн Б.Ундармаа согтуу юу, эрүүл үү?1 цаг 10 минутын өмнө“АЛАНГУА ЭХИЙН СУРГААЛЬ” хөшөөний загварыг нэр дэвшигчдэд дурсгал болголоо1 цаг 21 минутын өмнө"​Агаарын бохирдлын нөлөөллөөс болж 6 цаг тутамд нэг хүн цагаасаа эрт нас бардаг"1 цаг 27 минутын өмнөЭнэ ням гаригт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана1 цаг 29 минутын өмнөЖүжигчин П.Шүүдэрцэцэгийг экс амрагтай нь эргэн нийлүүлэх гэв үү?1 цаг 34 минутын өмнөЖүдо-2017 УАШТ:СМ Б.Хулан 70 кг-ын жинд түрүүллээ1 цаг 40 минутын өмнөУлсын хэмжээнд 37 мянган өнчин хүүхэд байна1 цаг 40 минутын өмнөЭМЯ-наас сэрэмжлүүлж байна1 цаг 42 минутын өмнө”Тэр бол сайн дуучин бас сайхан бүсгүй”1 цаг 48 минутын өмнөХүний нөөцийн салбарын залуусын төлөөлөл “HR – UNLOCK” төслийг эхлүүллээ1 цаг 48 минутын өмнөӨнөөдөр 18.00 цагаас эхлэн гурван хоног архи зарахыг хориглолоо2 цаг 5 минутын өмнөСансарт хуримтлагдсан хогны асуудлыг шийдвэрлэхээр хиймэл дагуул хөөргөжээ2 цаг 11 минутын өмнөХохирогчид архины шил, лааз цуглуулж амжиргаагаа залгуулдаг байжээ2 цаг 33 минутын өмнөМэргэжил, ур чадвар, цаг хугацааны шаардлага хангасан тохиолдолд цол нэмнэ3 цаг 18 минутын өмнөФОТО: СБД-ийн физикийн олимпиадад “Сант” сургууль ТЭРГҮҮЛЛЭЭ3 цаг 25 минутын өмнөЗаяаны ханьтайгаа учирсныг чинь хэлэх 18 шинж3 цаг 28 минутын өмнө69 настай мисстэй танилц3 цаг 50 минутын өмнө20 настай Монгол охин алдарт ”Vogue” -ийн нүүрийг чимлээ4 цаг 33 минутын өмнөХятадад хоолны амтлагч хуурамчаар үйлдвэрлэж байжээ4 цаг 43 минутын өмнөРэин, Ким Тэ Хи нар гэрлэнэ4 цаг 46 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах иргэдэд4 цаг 51 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт явагдана4 цаг 51 минутын өмнө“Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” эхэллээ4 цаг 53 минутын өмнөБүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өсчээ4 цаг 57 минутын өмнөНялхасын эндэгдэл нэмэгджээ5 цаг 22 минутын өмнөСанал хүргүүлэх тухай5 цаг 23 минутын өмнөХөгжилтэй, сургамжтай Фэйсбүүк мэдээ5 цаг 49 минутын өмнө
1-р сарын 11
15 цаг 21 минут

“Авлигын эсрэг үндэсний чуулган” зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүүллээ. Энэ хүрээнд авлигатай үр дүнтэй тэмцэх чиглэлээр асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, цаашид нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллах зорилгоор 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд “Авлигын эсрэг үндэсний чуулган” зохион байгуулав.
Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн 4 салбар хуралдаанаар үргэлжиллээ.

Уг томоохон арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар оролцох бөгөөд Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, иргэний нийгмийн болон хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хуран чуулж, авлигын сэдвээр тулгамдсан асуудал, бэрхшээл бүхнийг салбар тус бүрийн түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх арга замаа тодорхойлон ярилцав.

2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулиар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан юм. Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь авлигатай тэмцэх байгууллагын тулгын чулууг тавьсан хэмээн үзэж болох ажээ.

Б.Анир

 
 
0
 

САНАЛ БОЛГОХ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

© 2017 ULS.MN - ИРГЭН ТАНЫ ИНДЭР.
Холбоо барих: 99077812