Шинэ мэдээ

У.Хүрэлсүх бол дараагийн Ерөнхий сайд биш9 сар 23. 11:57Хосолсон тээврийн системийг уурхайдаа нэвтрүүлнэ9 сар 22. 11:38МАН “Урвагчдын Засгийн газар” байгуулах уу9 сар 22. 11:06МАН У.Хүрэлсүхийн хөлд гурав дахиа хагарах уу9 сар 22. 11:02Үйлчилгээний байгууллагын хүн бүр заавал үзээрэй9 сар 22. 9:40УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс МАН-ын журмын нөхдөдөө илгээх захидал9 сар 22. 9:35Залуу дуучин Н.Ундралын шинэ уран бүтээл "Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх"9 сар 21. 16:44НИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан дэмжигдэх магадлал бусдаасаа өндөр9 сар 21. 11:19“ХАБЭА-н сургалтын тогтолцоонд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо9 сар 21. 10:27"Адгийн шаарууд"-ын хүртсэн Ардын намын ялалт9 сар 21. 10:09Мэдэгдэл9 сар 21. 9:56Н.Номтойбаяр: У.Хүрэлсүхийн асуудлаар АТГ-т дуудагдсан9 сар 20. 18:35Х.Бадамсүрэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй9 сар 20. 17:16Худалдаачид өлсөглөн зарлана гэдгээ мэдэгдлээ9 сар 20. 13:25Хараагүйчүүдэд зориулсан 90 айлын орон сууц ашиглалтад орууллаа9 сар 20. 12:44Мордохын хазгай9 сар 20. 10:44Ж.Эрдэнэбатын Засгийн газар ба үр дагавар9 сар 20. 10:39УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр АТГ-т дуудагджээ9 сар 20. 9:15Ерөнхий сайдад яригдаж байгаа "Хүрэл"-үүдийг тунгаавал...9 сар 19. 11:43НОБГ-ын алба хаагчид 1.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалжээ9 сар 19. 11:37Микро автобус осолдож долоон хүн гэмтжээ9 сар 19. 11:33Шүүгчдийн сонгон шалгаруулалтад оролцогчдын бүртгэл эхэллээ9 сар 19. 11:20Улсын чанартай замыг байнгын хяналттай болгов9 сар 19. 10:33Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй9 сар 19. 9:30Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна9 сар 19. 9:00“Шөнийн бороо” дуу 60 жилийн дараа дахин дуулагдлаа9 сар 18. 17:15МАН “Урвагчдын Засгийн газар” байгуулах уу9 сар 18. 9:44Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөч Х.Баттулга танаа өргөх нээлттэй захидал9 сар 15. 13:57Парис 2024 оны, Лос-Анжелес 2028 оны зуны олимпийг зохион байгуулна9 сар 15. 11:33Селена Гомез бөөр шилжүүлэн суулгах хүнд хагалгаанд оржээ9 сар 15. 11:08

"Авлигын эсрэг Үндэсний чуулган" болж байна

/1-р сарын 11/  -  12 цаг 43 минут

Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулиар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан юм. Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь авлигатай тэмцэх байгууллагын тулгын чулууг тавьсан хэмээн үзэж болох ажээ.

Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойгоо угтан авлигын эсрэг олон улсын өдрөөр “Авлига ба хүний эрх” бага хурлыг зохион байгуулсан бөгөөд уг бага хурлаас гаргасан зөвлөмжийг улсын хэмжээнд салбар бүрт хэрэгжүүлээд эхэлжээ. Түүнчлэн иргэдийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, шударга ёсны ойлголт, мэдлэг олгох, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх зорилгоор “Олон нийтийн төв” байгуулаад байна. Энэ төвд иргэн бүр чөлөөтэй нэвтэрч болох бөгөөд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талын бүх мэдээллийг авах боломжтой юм.

Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн бодит хяналт, оролцоог бий болгох үүднээс Олон нийтийн дэд зөвлөлийг ажиллуулахаар орон нутагт 3 хүртэлх иргэнийг сонгон шалгаруулаад байна. Энэхүү хяналтын зөвлөл нь 21 аймагт буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах ажээ.

“Бид 10 жилийн ойгоо баяр хөөр болгон тэмдэглэхгүй. Харин ажил хэрэгч, бүтээлч байдлаар хандаж, авлигатай үр дүнтэй тэмцэх чиглэлээр асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, цаашид нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллахыг зорьж байна” гэж Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хэллээ. Энэ хүрээнд өнөөдөр Төрийн ордонд “Авлигын эсрэг үндэсний чуулган” болж байна.

Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн 4 салбар хуралдаантай үргэлжлэх ажээ. Энэхүү томоохон арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар оролцох бөгөөд Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, иргэний нийгмийн болон хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хуран чуулж, авлигын сэдвээр тулгамдсан асуудал, бэрхшээл бүхнийг салбар тус бүрийн түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх арга замаа тодорхойлох юм байна.

“Авлигын эсрэг үндэсний чуулган”-ы салбар хуралдаануудыг Монголын Үндэсний олон нийтийн телевиз, “Ийгл” телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлж байна. 

Б.Анир  

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.