Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тойрогтоо ажиллалаа2 сар 26. 17:49Н.Номтойбаяр сайд тойрогтоо ажиллаж, улсын аварга малчин, тариаланчдын шагналыг гардууллаа2 сар 26. 17:44Битүүлэх ёс2 сар 26. 17:41А400М онгоцноос болж Airbus-ийн ашиг буурчээ2 сар 25. 11:56Цагаан сараар хилийн боомтууд амарна2 сар 25. 11:48Ерөнхийлөгчийн сонгуульд нам, эвслээс зарцуулах дээд зардлыг тогтоолоо2 сар 25. 11:48Цагаан ордон "СNN", “The New York Times”-ыг хэвлэлийн хуралд оруулсангүй2 сар 25. 11:47Сар шинийн бөхийн барилдааны тасалбарыг маргааш худалдаална2 сар 25. 11:46Баярын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар дулаан байна2 сар 25. 11:45Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нар хоригдож, Н.Алтанхуяг байцаалт өгсөн долоо хоног2 сар 25. 11:44Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй2 сар 25. 11:44"Е-баримт" олгохгүй байгаа хувь хүн, албан байгууллагуудад хариуцлага хүлээлгэнэ2 сар 25. 11:43Ипотекийн зээл зогсоогүй, 800 иргэний ипотекийн зээлийг шийдсан гэв2 сар 25. 11:42Нарантуул, Хархорин, Барс гэх мэт захуудыг E-баримт олгодог болгоно2 сар 25. 11:42Монголын стратегийн ач xолбогдолтой томооxон төслүүдийг “залгигч” гэx Ноён Шин Руан Гуан2 сар 25. 11:40Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг хорих хугацааг 2 сараар сунгах уу2 сар 25. 11:38Тоттенхэм Хотспур клуб тэмцээнээ өндөрлүүллээ2 сар 25. 11:37Нүүрс импортлохоо зогсоосон Хятад улсыг Пхеньян шүүмжлэв2 сар 25. 11:14Петр Ильичевийг НҮБ дахь ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ2 сар 24. 16:25Д.Трамп: АНУ цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ2 сар 24. 16:24Төрийн дээд цол, одон, медалиар шагнав2 сар 24. 15:59Монгол одон зурхайн тоолол ба “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн төлөв байдал2 сар 24. 15:25Төрийн дээд одон, медаль гардууллаа2 сар 24. 12:36Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат Шэнжэн хотод ажиллаа2 сар 24. 12:11“Хөдөлмөрийн баатар” цол олгоно2 сар 24. 10:09Шатахууны үнэ буурах уу2 сар 24. 10:07Сар шинийн баяраар нийт 1,204 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явна2 сар 23. 15:10Түрээсийн орон сууц хөтөлбөр үргэлжилнэ2 сар 23. 15:00Багануур дүүргийн малчдад хүрэх тусламжийг хүлээлгэн өглөө2 сар 23. 14:49Нийслэлийн гамшгаас хамгаалах мал эмнэлгийн албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа2 сар 23. 14:00

“Болор цом-2017”-г Д.Нямсүрэнгийн нэрэмжит болгон Дорнод аймагт хийнэ

/1-р сарын 11/  -  9 цаг 26 минут
МЗЭ-ийн Удирдах зөвлөл яруу найргийн “Болор цом 2017” наадмыг энэ жил Дорнод аймагт хийх шийдвэр гаргасан байна. 
 
 34 дэх удаагийн яруу найргийн наадмыг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулахаар товложээ. Дорнод аймагт найргийн хур бууж буй энэ онд тус аймгаас төрсөн уянгын  яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн 70 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Энэ жилийн наадам  хөдөө орон нутагт зохион байгуулж буй зургаа дахь нь ажээ.  
 
Анхны номоо 1985 онд “Хаврын урсгал” нэртэйгээр өлгийдөн авч байсан авьяаслаг найрагчийг “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээн авгайлдаг. Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Нямсүрэнгийн мэндэлсний 70 жилийн ойтой давхцан буй “Болор цом” наадмын шалгаруулалт эхэлсэн. Шалгарсан 30-32 найрагч тун удахгүй Дорнод нутгийг зорино.
 
Тэд нэгдүгээр сарын 28-ны өдөр аймгийн Хөгжимт жүжгийн театрын тайзнаа найраг шүлгээ уншиж уралдана. Яруу найраг, утга зохиол сонирхогчид төдийгүй монгол түмний оюун санааны наадам болон өргөжсөн “Болор цом” наадмыг анх Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж санаачилсан бөгөөд анхны наадмыг 1983 онд зохион байгуулж байсан түүхтэй. “Болор цом” наадам 33 удаа зохиогдоход хамгийн олон удаа Янжинлхамын эгшиглэнт найрагчаар тодорсон нь  Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол нар. Тэд тус бүр гурван удаа “Болор цом”-ын эзнээр тодорч байжээ. Тэдний араас Янжинлхамын хишгийг хоёронтоо хүртсэн найрагчид бол Цэндийн Чимэддорж /“Малчин”, “Элсэн тасархай” шүлгээр/, Төрийн соёрхолт зохиолч Дамбын Төрбат /“Сүү” “Ижий” шүлгээрээ/ нар аж.
 
Бүсгүй найрагчдаас Ц.Хулан, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, Б. Лхамноржмаа нар “Болор цом”-ын эзэд болсон.  Яруу найргийн наадамд хамгийн олон жил оролцож байж “Болор цом”-тон болсон найрагч бол Дамдинсүрэнгийн Урианхай. Тэрбээр тасралтгүй 19 жил найргийн наадамд оролцож байж  наадмын тэргүүн шагналын эзэн болсон билээ. Яруу найргийн наадамд оролцогчдын тоо жилээс жилд өсч, Өвөр Монгол, Хөх нуур мужаас яруу найрагчид шүлгээ ирүүлж шалгаруулалтад оролцдог боллоо. 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.