Шинэ мэдээ

Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина3 сар 30. 17:06Аляскийг АНУ-д нэгтгэсний 150 жилийн ойг тэмдэглэж байна3 сар 30. 16:32Нөгөөдөр Баянзүрхчүүд бүх нийтийн их цэвэрлэгээтэй3 сар 30. 16:00Г.Бат-Эрдэнэ: Миний хүүг аварч, манай гэр бүлийг элэг бүтэн үлдэхэд туслаач3 сар 30. 15:50Дахин боловсруулсан материалаар хийсэн хамгийн анхны унадаг дугуй3 сар 30. 15:40Х.Намууны экс амраг Гүнчин-иш шинэ хайртай учиржээ3 сар 30. 15:32АНУ-БНХАУ-ын Дээд хэмжээний уулзалт ирэх сарын эхээр болно3 сар 30. 15:27Ерөнхийлөгчийн орон сууцыг “Оюу Толгой” ХХК түрээслэж байсан нь тогтоогджээ3 сар 30. 15:21Төрийн Департаментын ажилтан Хятадын тагнуулчдаас бэлэг сэлт авч байжээ3 сар 30. 15:19Пак Гын Хэг баривчлах эсэх асуудлаар сонсгол явуулна3 сар 30. 15:18Ж.Цолмон:Жижигхэн шүдний эмнэлгийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж миний нэрийг татсан3 сар 30. 15:10Таргалалтын ер бусын нууцыг дэлгэжээ3 сар 30. 15:00iPhone X гар утас ямар ч товчлуургүй бүтээгдэнэ3 сар 30. 14:30Солонгосын “од” Жан Кюн Сук хорт хавдартай монгол хүүд тусалжээ3 сар 30. 14:24ОХУ-ын хамгийн дур булаам моделиуд3 сар 30. 14:20Яг түүн шиг шоуны хамгийн хүчтэй оролцогч хэн бэ3 сар 30. 14:10Яг түүн шиг шоуны хамгийн хүчтэй оролцогч хэн бэ3 сар 30. 14:10Засгийн газарт хувьцаа шилжээгүй ч эрх мэдэл шилжих нь3 сар 30. 14:02Нийтийн тээврийн зарим чиглэлд шалгагчийг тогтмол ажиллуулна3 сар 30. 13:56УИХ-ын гишүүн Н.Учрал шилдэг эмч нарыг шагналаа3 сар 30. 13:33Б.Гүнзаяа: Азид фото моделиор ажиллах боломжтой болсон3 сар 30. 13:23Нара 29 дүгээр сургуулийг бүх хичээлээ дохионы хэлээр заахыг уриалав3 сар 30. 13:02Үйлдвэрийн ажилчнаас тэрбумтан болсон бүсгүй3 сар 30. 12:48Хүний аминд ”хүрсэн” халаа сэлгээ3 сар 30. 12:27Үхрийн мах өмнөх долоо хоногийнхоос 410 төгрөгөөр өсчээ3 сар 30. 12:21Өнөөдөр ”Парисын дарь эхийн сүм” тайзнаа3 сар 30. 12:16Жүжигчин А.Туяа ”Тарагтай боов” нэвтрүүлгийн тухай ингэж хэлэв3 сар 30. 11:34БНСУ-д тэтгэлэгээр суралцуулах бүртгэл явагдана3 сар 30. 11:27Дараах 3 хүнсийг хонуулсны дараа идэж болохгүй!3 сар 30. 11:16"Зааг"3 сар 30. 11:06

Lodko: Сэтгэлээсээ дуулж хүнийг баярлуулах хамгийн гайхалтай

/1-р сарын 11/  -  8 цаг 42 минут

Монголын хөгжмийн ертөнцөд хүч түрэн гарч байгаа шинэ залуу уран бүтээлч Лодкотой ярилцлаа. Шинэ үеийн шилдэг залуу дуучин тэрбээр шинэ цомог, шинэ клипнийхээ ажилд ороод тун ч завгүй явна.

- Сайн байна уу? Юуны өмнө таньд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа таны шинээр гаргасан клипний тухай ярианаас эхлэе.

- Таньд ч гэсэн энэ өдрийн мэндийг дэвшүүлье. "Чи аялгуу" дууныхаа клипийг дүрсжүүлж дуусгалаа. Телевизүүдээр саяхан цацагдаж эхэлсэн. Миний хувьд анхныхаа цомгыг гаргах гэж байгаа, мөн дуунууддаа шинэ клип хийлгэж байгаа учраас ажил ихтэй, зав чөлөө муутай л байна.

- Анхныхаа дуугаа хэзээ зохиож байсан бэ?

- Анх тавдугаар ангид байхдаа анхныхаа дууг зохиож байсан. "Мөнхөд хайрын эзэн" дуу бол миний анхны уран бүтээл байсан.

- Тавдугаар анги гэхээр их багаасаа урлагт хөл тавьсан хэрэг үү?


- Би цэцэрлэгт байхаасаа л дуулж бүжиглэж эхэлсэн юм. Хүүхдийн "Яргуй" наадамд оролцож байсан, сургуулийнхаа урлагын үзлэгт ордог байлаа. Сансарын 48-р сургуульд байхдаа найзуудтайгаа "Frendly Frends" хамтлаг байгуулж бүжиглэдэг байсан юм. Арван жилдээ их л идэвхитэй сургуулийн урлагийн үзлэг дууны тэмцээн юу л байна хамгийн түрүүнд явж байдаг хүүхэд байсан.

- Урлагын хүн болоход чухам юу нөлөөлсөн бэ?

- Аав ээж хоёр л их нөлөөлсөн дөө. Манай ээж Орост суралцаж байхдаа бас дуулдаг байсан юм байна лээ. Тэр ч утгаараа манай гэр бүлийнхэн одоог хүртэл намайг дэмждэг. Өөрөө дуугаа зохиож, хүмүүсийг баярлуулж, түүнээсээ таашаал авна гэдэг уран бүтээлч хүний хамгийн сайхан мөч байдаг.

- Тайзан дээр гарахын жаргал юунд байдаг юм бол?

- Урлагийн хүн байх их сайхан санагддаг. Сэтгэлээсээ дуулж хүнийг баярлуулж, уйтгарлуулж бүх л мөчид нь дуугаараа хамт байна гэдэг үнэхээр гайхалтай. Би өөрөө хүртэл тайзан дээр өөр хүн болсоноо мэдэрдэг.

- Дунд сургуулиа төгсөөд ямар чиглэлээр суралцсан бэ?

- Дунд сургуульд 48-р сургуульд байсан. 10 ангиа 50-р сургуульд төгсөөд "Сити" сургуулийн дуулаачийн ангид орсон доо. Мөн МҮИС-ын хууль зүйн удирдлагын сургуулийг төгссөн.

- Залуу дуучдад хамгийн их тулгардаг асуудал нь санхүүгийн асуудал байдаг. Энэ асуудлаа яаж шийддэг вэ?

- Санхүүгийн асуудал бүх хүмүүст тулгадаг бэрхшээл. Гэр бүлийнхэн маань миний уран бүтээлийг дэмждэг болохоор санхүүгээр маш их дэмждэг. Мөн би өөрөө одоо хөдөлмөрлөж байгаа болохоор санхүүгээ болгоод явж байна. Бага байхад аав ээж 2 л дэмжинэ шүү дээ.

- R&B урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Ямар уран бүтээлчээс эрч хүч, урам зориг авдаг вэ?

- Гадаадын дотоодын R&B урсгалаар дуулдаг бүтээлчдээ сонсоно. Энэ урсгал дотроо бас маш олон урсгалтай. Манайд гэхэд Д.Болд, BX гээд өөр өөрийн чиглэлээр дуулдаг дуучид байгаа. Тэдний шинэ соргог гэсэн уран бүтээлүүдийг нь сонсож өөрийгөө эрчилж үлгэр дуурайл авч хурцлагддаг даа.

- Шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэсэн. Шинэ цомог хэзээ гарах бол?


- Энэ ондоо есдүгээр сард гаргах бодол байгаа. Шинэ цомог 15 дуутай байна. Миний анхны цомог болохоор чанартай, сонсогчдын талархал хүлээсэн цомог гаргахыг хичээж байгаа. Мөн 4-5 дуугаа клипжүүлнэ.

- Уран бүтээлээ хийхэд юун дээр илүү их анхаардаг вэ?

- Нэгдүгээрт Шүлэг, сүүлийн үеийн дууны шүлгүүд их утга агуулга их муутай санагддаг. Тийм болохоор үгээ зохиохдоо, үгийн утга санаандаа маш их анхаарч байна. Сайн шүлэгтэй дуу бол аяндаа сайн уран бүтээл болдог. Хоёрдугаарт дуугаа зохиогоод аранжировкоо сайн хийлгэх нь уран бүтээлч болгоны зорилго.

- Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе?

- Намайг дэмждэг бүх хүмүүс, сонсогчид, найз нөхөд, гэр бүлийнхэндээ бүгдэд нь баярласанаа илэрхийлье. Миний бие та бүхнийхээ итгэлийг алдахгүй цаашид олон сайхан уран бүтээл хийж, та бүхнийхээ сонорыг мялаах болно. Та бүхний юу санасан есөн хүсэл биелэх болтугай

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.