Шинэ мэдээ

Эмийн сангуудад хяналт, шалгалт хийжээ6 цаг 30 минутын өмнөӨнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын халдвараар 3 хүн өвчилжээ6 цаг 59 минутын өмнөА.Ганбаатар 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийлээ7 цаг 18 минутын өмнөАжилгүй иргэдийн 60 хувь нь эрэгтэйчүүд байна9 цаг 48 минутын өмнөМах, ногооны үнэ буурчээ10 цагийн өмнөИргэний үнэмлэхээ нотариатаар баталгаажуулах шаардлагагүй боллоо8 сар 17. 12:36Жолооч нарт хурдаа тохируулж явахыг анхааруулж байна8 сар 17. 11:29НИХТ Б.Отгонсүх: 2000 гаруй айл өрх тог цахилгаантай боллоо8 сар 17. 11:1510 мянга орчим сурагч гурван ээлжээр хичээллэнэ8 сар 17. 10:47Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ8 сар 17. 10:10Улаанчулуутын хогийн цэгийг битүүмжиллээ8 сар 17. 9:54Тэнгэр аргадаж, нутгийнхныг царайлчилсан нүүдлийнхэн8 сар 17. 9:50Засгийн газрын ээлжит хуралдаан 11.00 цагаас болно8 сар 17. 9:31АНХААР: Амь шигээ хайрладаг үр тань, амиа хорлох талаар бодож байгаа юм биш биз8 сар 17. 9:26Удирдах зөвлөлийнхөө хуралд очсон У.Хүрэлсүх “Би Шадар сайдын ажлыг өгнө” гэж хэлээд гараад явжээ8 сар 16. 18:02Н.Номтойбаяр: Асуудлыг урьдчилан зөвшилцөж шийдвэрлэх нь бидний хамтын ажиллагааны зорилго8 сар 16. 17:35У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа нэр дэвшигчийг “Түгжилджээ”8 сар 16. 0:09Б.Жавзандорж: 10-хан доллароор өөрийгөө хөгжүүлж, олон улсын сертификаттай болох боломжийг олгоно8 сар 15. 12:3160 тэрбумын хэргийн цаана хэн нуугдаж байна вэ?8 сар 15. 11:05Засгийг яагаад заавал МАН-ын их хурлаас өмнө огцруулах гээд байна вэ?8 сар 14. 18:10"The voice” караоке таныг урьж байна8 сар 14. 17:57Эх орноо тойрон аялагч ЗАЛУУС8 сар 14. 17:20Ааш гэж адсага болсон Korean Air 불친절한 대한항공8 сар 12. 12:50Б.Эрдэнэ: Оюутолгой төсөл хоёр хэрэгжиж эхэлснээр мэргэжлийн боловсрол хурдацтай хөгжиж байна8 сар 11. 15:51Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийн нөхөн сэргээлтийг хүлээн авлаа8 сар 11. 13:04Усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна8 сар 11. 11:53Согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо8 сар 11. 11:53Авгай гэдэг үг нь ав авсан хойноо гай гэдэг утгатай үг биш8 сар 11. 11:34Дүүргүүдэд гадаад паспортын сунгалтын үйлчилгээг үзүүлж байна8 сар 11. 11:28Шүүгчийн суурь шалгалт зарлажээ8 сар 11. 10:44

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

/1-р сарын 10/  -  15 цаг 13 минут

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн боловч тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, банкны бие даасан байдлыг дээшлүүлэх, үр ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлэх, шаардлага бий болж байна" гэлээ. 

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах явцдаа Өмнөд Ази, Латин америк, Африк тивийн зарим орнууд дахь Хөгжлийн банкуудын эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж үзжээ. Улс төрөөс хэт хараат байдал, банкны бие даасан, хараат бус байдал алдагдсан, үйл ажиллагаагаа нь улсынхаа санхүү, эдийн засгийн бодлоготой уялдаагүй, эдийн засгийн хувьд үр өгөөж багатай байв. Түүнчлэн нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийг хэт ихээр санхүүжүүлсэн, санхүүжилтийг хэт бага хүүгээр олгох нь урт хугацааны тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, хяналт, шинжилгээ үнэлгээний үйл ажиллагаа хангалтгүй зэрэг нийтлэг сул талууд ажиглагдсанаас гадна чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн багцын 50 хувьд хүрсэн тохиолдол ч гарсан байв.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр гэх мэт тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарууд, ялангуяа экспортыг дэмжих төслүүдийг шуурхай хэрэгжүүлэхэд түлхэц болох бөгөөд энэ нь цаашид эдийн засгийн өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байраар хангаж, тогтмол орлогын эх үүсвэртэй болгоход чухал дэмжлэг болно гэж хууль санаачлагчид үзжээ. Түүнчлэн банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих бөгөөд банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр "УИХ-аас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны хөтөлбөрүүдийг баталсан. Энэ дагуу бид эдийн засгийн үр ашгийг тооцож, 60 гаруй хувь нь экспортыг дэмжихэд, 40 гаруй хувийг нь импортыг орлоход чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, зээл олгоно. Өмнө нь Засгийн газар тогтоол гарган батлаад төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, зээл олгох асуудлыг чиглүүлдэг байсан. Харин шинэчилсэн найруулгад Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдахаас бусад тохиолдолд Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан шийдвэрлэхгүй байхаар тусгасан" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зангилаа нь банкны бие даасан байдлыг хангахад чиглэсэн байгаа. Тиймээс Засгийн газарт зээл олголт дээр хяналт тавихгүй. Хөгжлийн банк улс орны эдийн засгийг дэмжих бодлогод тулгуурлаж төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилнэ гэж байлаа.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн юм. Уг хуулийн төслийг хэлэлцсэн эсэх талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Мөн уг шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир ахлахаар боллоо.

Б.Анир 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.