Шинэ мэдээ

Л.Мөнхбаатар: Тухайн хууль агуулгаа бүрэн илэрхийлдэг байх ёстой1 сар 19. 14:42БНСУ хөдөлмөрийн салбарт 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ1 сар 18. 18:02О.Тэнүүн: “Оюутан тамирчин” хөтөлбөр хэрэгжсэнээр оюунлаг тамирчид бэлтгэгдэнэ1 сар 17. 15:11“Дуулахаараа жаргадаг түмэндээ”1 сар 9. 14:54Сайд Х.Баделхан Өмнөговь аймгийн төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын нээлтэд оролцлоо1 сар 5. 14:26Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна1 сар 5. 12:23Гар утаснаас ялгардаг хорт долгионыг саармагжуулагч эрүүл мэндийн чип Монголд албан ёсоор орж ирлээ1 сар 2. 10:22Аз хурсан айлд зочилсон нь2017, 12 сар 27. 16:08NEXT STOP наадамд төрийн өндөрлөгүүд оролцно2017, 12 сар 27. 12:37Ганцмодны боомтоор өдөрт 700 машин гардаг боллоо2017, 12 сар 26. 16:34C.Чинзориг сайд Японд ажиллаад ирлээ2017, 12 сар 26. 12:39“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагсаж байна2017, 12 сар 26. 10:05Утааны талаар иргэд юу хэлэв2017, 12 сар 26. 10:00Үсээ засуулбал нас уртасна2017, 12 сар 26. 10:00Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн2017, 12 сар 26. 9:00Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх нь “гайхамшиг” ч, “гамшиг” ч биш2017, 12 сар 25. 17:41З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл2017, 12 сар 25. 14:56Багш хүн өглөгийн эзэн - Цэнхэржавын Хосбаяр2017, 12 сар 25. 10:27А.Гантамир: О.Баасанхүү хандив авч Их чуулганаа хуралдуулсан нь авилгын эсрэг хуулийг зөрчсөн2017, 12 сар 20. 12:58Төрийн шийдвэрт түгжигдсэн “Авто худалдааны цогцолбор”2017, 12 сар 20. 11:01"Утаанбаатар"-т уушигны үйл ажиллагаа нь хэвийн хүүхэд ганц ч байхгүй2017, 12 сар 20. 9:59П.Нямлхагва: Хүүхэлдэйн театр жинхэнэ монгол дүр тодруулж, амилуулна2017, 12 сар 19. 13:26М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй2017, 12 сар 19. 10:15Израиль улс Газын зурвастай залгаа хилээ хаажээ2017, 12 сар 16. 11:00Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо2017, 12 сар 15. 16:15Б.Алтантулга: Ээжүүд сар бүрийн 20-ны өдөр тэтгэмж авна2017, 12 сар 15. 13:34Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ2017, 12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”2017, 12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ2017, 12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа2017, 12 сар 13. 11:03

Нийслэлийн Засаг даргын захирамжийг ҮАБЗ дэмжив

/1-р сарын 10/  -  15 цаг 05 минут

Өнөөдөр Төрийн ордонд хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн өргөтгөсөн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцож, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан захирамжаа танилцуулав.

ҮАБЗ хотын даргын гаргасан шийдвэрийг дэмжсэний зэрэгцээ иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрийг хүртэл түр зогсоосон шийдвэрийг “Хүний эрхийг хязгаарлаагүй” хэмээн үзсэн гэж нийслэлийн Засаг дарга С.Батболд сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрбээр хэвлэлийнхэнтэй уулзах үеэр гаргасан захирамжуудынхаа талаар танилцуулсан.

Нэгдүгээрт Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу улаан шугам татах тухай захирамжаар суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүс бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байх аж.

Хоёр дахь захирамжаар агаарын чанарын  өнөөгийн байдлыг харгалзан  нийслэлд агаарын бохирдлын 4 бүсчлэлийг тогтоосон. Эхний бүсэд  орон сууц, байшин хороолол багтана.  Уг бүсэд ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргахгүй хэмээн тодорхойлжээ. Харин 2-4 дүгээр бүсэд тодорхой заагтай цахилгаан халаагуур, сайжруулсан түлш хэрэглэхийг тогтоон захирамжлав.  Мөн  агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

“Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” буюу гурав дахь захирамжаар  шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ. Гэхдээ Улаанбаатар хотод удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай иргэдийг шилжүүлж болно. Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдан авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрөх аж. Бусад тохиолдолд ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглохоор болов.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

-Шилжилт хөдөлгөөнийг 2018 он хүртэл түр зогсоолоо. Хугацаа дууссаны дараа ямар арга хэмжээ авах вэ?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэрийг сунгаж болно гэдэг шийдвэр гарч байгаа. Тиймээс бид шилжилт хөдөлгөөнийг сунгах эсэхийг тухайн үед шийднэ. 

-Агаарын бохирдлыг бууруулах захирамж хэрэгжиж эхэлснээр агаарын бохирдол хэдэн хувь буурах вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт агаарыг бохирдлыг 20 хувь бууруулна гэж төлөвлөсөн. Улаанбаатар хотын амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой иргэдэд одооноос сайжруулсан түлш тараана. Цаашид түүхий нүүрсний хэрэглээг халах замаар агаарын бохирдлыг бууруулна. Хот хэнийг ч ажлын байргүй болгохгүй. Дугуй засвар ажиллуулж байгаа  иргэд нүүрс түлэхээ болих хэрэгтэй. Тэд сайжруулсан түлш, газ, халаагуур хэрэглэж болно. Хоёрдугаарт, Засгийн газрын зүгээс халаагуур болон бусад хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.

-Нийслэл рүү ирэх шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь цэц дээр очих асуудал юм биш үү. Өмнө нь ийм асуудлыг цэц авч хэлэлцээд “Үндсэн хууль зөрчсөн байна” хэмээн шийдвэрлэж байсан?

-Хэвлэл мэдээллийн удирдлагууд өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон. Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд хандаж хотын даргын гаргасан шийдвэрийг үнэн зөвөөр иргэдэд ойлгуулаарай хэмээн уриалсан. Энэхүү шийдвэр бол Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжинэ. Дорнодын иргэн Зүүнхараа, Сэлэнгэд суурьших эрхэд бид халдаагүй.

-Эмнэлгийн хүртээмжид хэрхэн анхаарч байна вэ. Цэцэрлэгүүдэд агаар шүүгч тавих шийдвэр хэдий хүртэл хэрэгжих вэ. Мэдээж санхүүжилт шаардлагатай болно. Нам даралтын зуухыг солино гэлээ. Цэцэрлэг, сургуулиуд хэзээ зуухаа сольсон байх вэ?

-Улаанбаатарын хэмжээнд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулж, 600 ороор хүүхдийн эмнэлгийг өргөтгөсөн. Он гарангуут Баянгол дүүрэгт 100 ортой хүүхдийн шинэ эмнэлэг ашиглалтад орно. Бүрэн эрхийнхээ хүрээнд хоёр хүүхдийн шинэ эмнэлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Томуугийн өвчлөл буурч байна. Бидний авсан мэдээллээр 13 хувиас 10 хувь руу буурсан байна. Хүүхдийн дуудлага нэг хоногт 2500 байснаа одоо 1500 болсон хэмээн мэргэжлийн байгууллагаас авсан мэдээлэл байна. Манай нэгдсэн эмнэлгүүдэд хүүхдийн ор цөөн байдаг. Урин дулааны үед хүүхдийн өвчлөл бага байдаг тул хэт олноор ор нэмэх нь оновчгүй. Нөгөө талаар хоосон ор, хоосон өрөө олон байхаар эмнэлгүүдийн төсөв санхүүд нөлөөлдөг гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй. Бид саяхан 200 ангид агаарын шүүгч тараасан. Одоо 250-ыг нэмж тараана. Цаашдаа бүх сургуульд агаар шүүгч тавина. Захирамж хэрэгжиж байгаа тул ААН-үүдэд зуухаа соль гэсэн шаардлага тавина. Нийслэлийн харьяа байгууллагууд гэхэд зуух яндан хэрэглэхгүй.

Б.Туул



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.