Шинэ мэдээ

“IT park”-ын захирлыг мерит зарчмаар томилох ёстой7 сар 18. 12:06Монголын ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлжээ7 сар 11. 10:23Монголд анх удаа: Шатан дээрх загварын шоу7 сар 10. 17:38Шагай няслаад сая төгрөг хож7 сар 10. 17:06Оросыг тогтоон барих зорилгоор цогц арга хэмжээнүүдийг баталжээ6 сар 28. 10:32Си Жиньпин Японд ирэх хавар айлчилна6 сар 28. 10:17Си Жиньпин Осака хотод хүрэлцэн иржээ6 сар 27. 14:34АНУ, БНХАУ-ын удирдагчид бямба гарагийн өглөө уулзана6 сар 27. 11:46МҮБХ допингийн асуудалд хариуцлагатай хандахгүй бол үндэсний бөхөд шударга ёсны хэмжүүр үнэгүйднэ6 сар 27. 10:49“Лалын улс”-ын Йемен дэх бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ6 сар 27. 9:27Казахстан хувьчлалын стратегиa үргэлжлүүлсээр байна6 сар 27. 9:27Турк "С-400" системийг долдугаар сараас хүлээж авна6 сар 26. 12:15Францын Ерөнхийлөгч өнөөдөр Японд очно6 сар 26. 11:19А.Хаменейн эсрэг авсан хоригийн талаар мэдэгдэл хийжээ6 сар 26. 9:38Р.Онончимэг: ОУ-ын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна6 сар 25. 13:08АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөг бууруулах механизм бий болгоно6 сар 25. 9:24Нисэх онгоцны буудалд халдсаны улмаас нэг хүн амиа алджээ6 сар 25. 9:22Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56

Шведиэс гуйлгачин ирээд Монголын Гүн болсон нь буюу Франц Август Ларсоны түүх

/1-р сарын 10/  -  10 цаг 44 минут

Август Ларсон нь 1870 онд Шведийн нэгэн ядуу айлын 11 дэхь хүү болон мэндэлжээ.Аав ээж нь Шведийн Вэстманланд мужийн Тилберга Хэлби дахь эдлэн газар түрээсээр фермийн аж ахуй эрхэлдэг тариачид байв.Гурван настай байхад нь аав нь, есөн настай байхад нь ээж нь нас баржээ.Ларсон хүү өөр нэгэн фермерийн үйлчлэгч хүү болов.Дараа нь морины жүчээ цэвэрлэдэг, моринд тэжээл өгдөг “ морины жүчээний хүү” болов.
17 настай байхдаа Ларсон Бразиль явахыг хүсэж байсан ч, эгч Эдла нь 21 нас хүртлээ хүлээ гэж зөвлөсөн байна. 21 хүртлээ Ларсон дархны газар ажиллаж байгаад улмаар хүргэн ахдаа туслан мужаанаар ажиллаж байв.

Ирээдүй байхгүй, ядуу зүдүү амьдралаасаа залхсан Ларсон Хятад болон Монголд үйл ажиллагаа явуулж байсан Америкийн Христын шашин номлогчдын байгууллагад ажилд оржээ. Шашин номлооч буюу Миссионер болохын тулд Ларсон нь Англид 6 долоо хоногийн сургалтанд хамрагдаж, Библи, Есүс гэж юу болох талаар анхан шатны ойлголттой болов.
1893 онд Хятадад ирэхдээ тэрбэээр 23 настай байлаа.Тианжинд буугаад Бээжинд, тэндээсээ Баотоу буюу одоогийн Өвөрмонголын Бугатад ирж, Монголчуудтай танилцаж, хэл ус, ёс заншлыг нь сурч эхлэв.Ордосын нэгэн тайжтай найзалж, Монгол хэл заалгаж багштай болж амжив.Ларсон өөрийн байсан газар нутагт өлсгөлөн болж байсан тул орон нутгийн хүмүүст тусалж байна гэж Миссионерын нийгэмлэгт явуулсан захианд дурдсан боловч, тэр үед өлсгөлөн болж байсан тухай мэдээлэл байдаггүй байна.
Тухайн үеийн Өвөрмонголд Швед-Америкийн Миссионерийн байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байлаа. 1897 онд Ларсон америкийн шашин номлооч Мари Рожерстэй танилцан гэр бүл болж, Хаалган хот буюу Жанжхүүгийн давааны орчим суурьшжээ.

1898 онд Ларсоны том охин Мари Луйс төрлөө. Миссионерийн нийгэмлэгээс алдаг оног явуулж байсан багахан цалин мөнгө нь тэдний амьдралд хүрэлцэхгүй болж эхэлжээ. Ларсон ахуй амьдралаа сайжруулахын тулд байнга мөнгө олох арга чарга хайж байв.
1900 оны үед Хятадад гарсан Ихэтуаны бослого буюу гадныхан, Христын шашны номлогчдын эсрэг чиглэсэн аллага хядлага гарах үед цуглуулсан хамаг өмч хөрөнгөө орхин Ларсон гэр бүлийнхээ хамтаар 20 гаруй Швед, Америкийн шашин номлоочидтой хамт Монгол руу зугтан амьд гарав.
Монголд ирээд одоогийн Сэлэнгэ аймгийн нутагт ажиллаж байсан Монгол-Ор хэмээх Орос-Францын хамтарсан алтны уурхайд орчуулагч, тээврийн зохицуулагчаар ажилд оржээ. 4 сар уурхайд ажиллаж мөнгөтэй болсон Ларсон гэр бүлийн хамтаар Сибирийн төмөр замаар дамжин, Финланд руу гарч эхлээд Швед, дараа нь эхнэрийнхээ төрсөн нутаг болох АНУ-ын Нью Иорк руу явсан байна.

1 жилийн дараа зальжин Швед эр Сибирьт буцан ирсэн бөгөөд нэгэн баян америк түүнд 200 доллар зээлснээр тэрбээр ийнхүү буцан ирж чаджээ. Нөгөө алтны уурхайдаа ажилд орох санаатай Хиагт дахь офист нь очсон боловч, уурхай хаагдсан байлаа.Түүнд ердөө 12 цент үлджээ.
Монгол хэл сурч, Монголчуудын ёс заншлыг сайн мэддэг болсон түүнд Монгол орон амьдралаа дээшлүүлэх маш сайхан боломж шиг санагдаж байсан тул тэрбээр ийнхүү үхэн хатан Монгол руу буцан ирэхээр шийдсэн байлаа.
Хувь заяа түүнийг харж үзэж, Сибирээс Нийслэл хүрээгээр дамжуулан Бээжин хүртэлх төмөр зам барих судалгааны ажлыг хийхээр Хиагтад ирсэн хоёр швед инженер түүнийг хөтөч, хэлмэрчээр ажилд авчээ. Улмаар Хиагтаас Бээжин хүртэл явж, судалгаа хийсэн судалгааны баг Бээжинд ирснээр дуусаж, Ларсон ахиад ажилгүй болов.
Хятадад байхдаа Ларсон Британы далайн чанад дахь Библийн нийгэмлэгчийн хятад дахь төлөөлөгч Хенри Бондфильдтэй тааралджээ. Хенри түүнд Монголд библи түгээх ажлыг санал болгов.
Английн библийн нийгэмлэг Ларсонд 1902 оноос 1913 оны 2-р сар хүртэл цалин өгөв. Таван морь, арван тэмээ бүхий цуваагаа хөтөлж, дөрвөн Монгол туслахтайгаа Ларсон Өвөр Монгол даяар хөндлөн гулд явж, Монгол хэлээр хэвлэсэн Библи тараадаг байв. Бараг 12 жил энэ ажлыг хийсэн Ларсон Монгол орон, Монголчуудын ихэс дээдэс, лам хувраг, Богд Гэгээнийг хүртэл сайн таньж мэддэг болжээ.
1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж, Хятад, Монголын хооронд дайн дэгдэв.Тэр үеийн Хятадын Ерөнхийлөгч Юань Шикай Ларсонд хандаж, Монгол хятадын дайныг зогсоохыг туслахыг хүсчээ.Улмаар Ларсон Хятадын Ерөнхийлөгчийн Монголын асуудлыг хариуцсан зөвлөхөөр хоёр жил гаруй ажиллаж, 26 мянган хятад доллар буюу 3 жилийн цалингаараа шагнуулж байв.
1914 онд Хятадын засгийн газрын зөвлөхөөр ажиллахаа больсноос хойш Ларсон Дани-Америкийн худалдааны компани болох Андерсон, Майерс энд Компанийн төлөөлөгчөөр ажиллаж эхлэв. Тус компани нь Хаалган хот болон Нийслэл хүрээнд төлөөлөгчийн газруудтай бөгөөд монголоос ноос , ангийн үс худалдан авдаг байв.
1920 онд барууны Ертөнцтэй холбогдохыг сонирхож байсан Богд хаант Монгол улсын засгийн газар Ларсонд Гүн цол олгож, үнэ бүхий зүйлээр шагнав. 1923 онд Ларсон Америкийн газарзүйн нийгэмлэгийн Рой Чапман Эндрьюд хөлслөгдөж, газарзүйн нийгэмлэгийн Монгол дахь экспедицийн орон нутгийн худалдан авалт, ложистикийн менежерээр ажиллав.

Тэрбээр мөн Хятадын дарангуйлагч Чан Кай Шид Монголын талаар тагнуулын мэдээ өгч, цалин авдаг байжээ. 1939 онд Япончууд Өвөрмонголын нутагт орж ирснээр Ларсоны жаргалтай амьдрал дуусаж, өмч хөрөнгөө орхин АНУ руу зугтав.Америкт амьдрахад хэцүү байсан тул тэрбээр Шведэд буцан ирж булганы ферм худалдан авч, ажиллуулж эхлэв.Дэлхийн 2-р дайн гарснаар Ларсоны Булганы ферм ашиггүй ажиллах болж, тэрбээр буцаад АНУ руу явав.
Бараг 70 настай Ларсон Америкт хэн ч биш, ямар ч тэтгэвэр, тэтгэмж авдаггүй байсан тул амьдрахад бэрх байлаа.Амьжиргаагаа залгуулахын тулд тэрбээр тахианы фермийг 1500 доллараар худалдан авч тахиа үржүүлж эхлэв. Ид ашигтай үедээ ферм нь 1000 гаруй тахиатай байсан бөгөөд түүний цаг, завыг их авч байсан тул, фермээ заржээ. Ларсоны бага залуудаа сурсан барилгын ажил түүнд хэрэг болж, тэрбээр барилгачин болов.
80 гаруй настай байхдаа тэрбээр “Ларсон-Монголын гүн” хэмээх дурсамж номоо хэвлүүлж, бас нэг орлогын эх үүсвэртэй болжээ.
Түүнийг амьдралд хөтөлж, нийгэмд эзлэх байр суурьтай болгож, язгууртны цол хэргэм шагнасан Монгол орон,сэтгэл сайтай Монголчуудыг тэрбээр дурсамж номондоо сайнаар, магтан бичиж, Монголчуудыг хүүхэд шиг, улс орноо удирдах чадваргүй, улс төрийн мэдлэг сул дорой хэмээн тодорхойлжээ.
Тэрбээр өөрийгөө Монгол оронд, Монголчуудад хайртай нэгэн мэтээр дүрслэхийг оролдсон боловч юуны өмнө тэрбээр оппортунист буюу ашиг хонжоо эрэлхийлэгч байжээ. Монгол улсыг баян болох бизнесийн боломж гэж харж байсан түүнд хэнээс мөнгө авах нь чухал биш байлаа.
Монгол улсыг буцаан эрхэндээ авах гэж байсан Хятадын засгийн газар, Монгол улсын алтыг маш хямдаар зөөн гаргаж байсан уул уурхайн компани хэн нь ч, түүний хувьд мөнгө өгч байвал ялгаагүй байлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.