Шинэ мэдээ

Мэдэгдэл7 сар 10. 13:29Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

Ариун геометрийн холограм дүрсээс сонгоод таны хувьд ямар утгатай болохыг нь олж мэдээрэй.

/1-р сарын 2/  -  11 цаг 36 минут

Эдгээр ариун геометрийн холограм дүрсээс сонгоод таны хувьд ямар утгатай болохыг нь олж мэдээрэй.

Дүрсийг ажиглах заавар:
1. Тохьтой суугаад бүх зовнил,түгшүүр арилтал хэдэн гүн амьсгал ав. Амьсгалаа хамраараа авч амаараа гарга.
2. Бэлэн болсоноо мэдрэнгүүт нүдээ нээгээд таны анхаарлыг татсан дүрсээ хар.
3. Доош гүйлгээд тохирсон дүрсний тодорхойлолтоо уншаад дараа нь дүрсээ эргэн харж төв хэсэгт нь төвлөр үүнийг хийхдээ хэдэн хором удаан зарцуул
4. Дахин гүн амьсгаа хамраараа авч амаараа гарга. Тэгээд дотор чинь юу болж байгааг ажигла
5. Одоо дахин тодорхойлолтоо эргэн уншаад утгыг нь ойлгож энэ ойлголтыг амьдралдаа хэрхэн оруулж болох вэ гэдгээ бод.

Хариулт: 

1. Дуудлага
Заримдаа та дотроо ямар нэг зүйл болсныг мэдрээд таны хийж чадах цорын ганц зүйл бол арга хэмжээ авах гэж мэддэг.Доторх гүн хүсэл мөрөөдөл чинь хөндөгдөж, та энэ талаар ямар нэг зүйл хийх хэрэгтэй боллоо. Тэр хүлээж чадахгүй,мэдрэмж маш хүчтэй байна. Гэнэт л бүх айдас, эргэлзээ, итгэлгүй байдлууд алга боллоо. Энэ нь яг л та гүн нойрноос гэнэт сэрж байгаа юм шиг, хэн нэгэн танаар энд юу хийхээр ирсэнг чинь хийлгэхээр хүчлээд байх мэт. Тиймээс та энэ урам зоригийг ноцтой, анхааралтай хүлээж ав. Энэ бол таны дуудлага, таныг сэрээж байна гэх утгатай. Жижиг зүйлүүд болох яриа,хэсэгхэн хөгжим юмуу таны мэдээллээр хүлээж авдаг зүйлс, эргэн тойрны чинь байдлууд үүнийг сануулж, шавдуулж байна. Та юу хийх хэрэгтэй вэ гэдэг хормыг барьж ав! Таны сүнс цааш хөдлөхөөр,өөрчлөгдөхөөр хашгирч байна, тиймээс та хөдөл. Юуг ч маргааш гэж хойш бүү тавь! Учир нь энэ бол таны хүлээж байсан зүйл. Дуудлагын давтамж таны амьдралын дээд зорилгод таныг холбож хүргэж өгнө.

Батламж: Би надад эрч хүч өгдөг зүйлүүдээ яаралтай хийнэ.

2. Шургуу,цөхрөлтгүй,няцашгүй бай
Та удаан үргэлжлэх тусмаа улам хүндрэлтэй болдог үйл явцыг эхлүүлжээ.Эхэндээ энэ явц нь таны цаг эрч хүчийг авсан ийм их үнэтэй гэж бодоогүй байна. Яваандаа бүх төрлийн бодлууд таны оюун санаагаар наадан, зорилгоос чинь ухрааж сүйтгэхээр гарч ирж байна. Би зөв хийж байна уу? Ийм байх ёстой болов уу? Өөр арга зам бий болов уу? Үүнийг би өөртөө хүлээж авах нь зөв үү? би үүнийг чадна гэж үү? гэх мэт. Та энэ явцыг өөр цаг үед юмуу хэзээ нэг цагт эхлүүлсэн ч бай энэ үеийг туулах л болно, тэгээд ч үүнийг авч явах нь маш чухал.Эргэлзээндээ анхаарал хандуулалгүй, цааш яваад л бай. Эсэргүүцэж байгаа мэдрэмж бүрийг хүлээж ав. Учир нь эдгээр нь бүгд таны бүтээхээр зорьж байгаа өөрчлөлтийн хэсэг юм.Тиймээс анхаарал сарних юмуу бууж өгөхийг өөртөө битгий зөвшөөр. Хэрэв чадахгүй бол та өөртөө өнгөрсөнг дахин давтахаар зөвшөөрч байгаа гэсэн үг. Шалтаг тайлбараас татгалзаж, цөхрөлтгүй,няцашгүй бай. Та энэ үйл явцын үр дүнг дараа нь хараад талархах болно. Цөхрөлтгүй байдал нь танд дээрх хэцүү үеүүдэд цааш явах хүч чадлыг өгч, бууж өгөх гэсэн ородлогыг чинь няцаана.

Санамж: Би юу хүссэнээ мэднэ би үүний төлөө явах болно.

3. Өөрийн үнэлэмж

Бид дандаа л бие биеийнхээ тусгал болж бие биенээ дуурайдаг. Бид өөрийн үнэ цэнийг эргэн тойрныхонтой харьцуулж, томруулж, байдаг ч бид өөрсдөө хэн бэ гэж бодохоо мартаж , алдаж байдаг. Тиймээс та өөрийн доторх авъяас билгээ харж чадалгүй, өөр хүнийхийг бишрэн томоор хардаг. Заримдаа нүдэндээ харсан тэр хүнээ харахад ч айж сүрдмээр байдаг. Хэн ч адилхан биш гэдгийг санаж яв, тиймээс та харьцуулж, хичээж яах юм бэ? Та бол мэдэгдэшгүй хүч чадлаа өөрийнхөө төлөө зориулж чадах онцгой нэгэн хүн шүүдээ. Та өөрийн хүч чадлаас дахин бүү ай! Өөртөө хайртай байж өөрийн хэн байгаадаа аз жаргалтай бай. Та гээсэн байгаа олон олон нөөц боломжуудаараа өөрийгөө хүрээлүүл . Өөрийгөө үнэлэх давтамж бол таны дотор байгаа бүх зан чанартайгаа өвөрмөц нэгэн гэдгийг харахад тусалдаг.

Батламж:Би хэн гэдэгтээ юу хийж байгаадаа талархалтай байна.

4. Чөлөөл

Та амьдралаа өөрчлөхийг хүсэж байна. Та зүрхний гүндээ нэг юм өөрчлөгдөх хэрэгтэй гэж мэдэж байвч эргэлзсээр байна. Энэ зохиомол бодлын хэв маяг таныг жинхэнэ хүч чадлаас чинь холдуулж , айдсаар учирсан өнгөрсөн дэх тохиолдлуудаар чинь програмчлах гээд байна. Үүнээс зайлах арга нь та өөрийгөө шүүн тунгаадаг шүүмжлэлүүдээ чөлөөлж явуул.Томоор бодохоос бүү ай. Учир нь та боломжтой гэж бодсоноосоо илүүд ч хүрч чадна. Чөлөөлөх давтамж бол өөрийгөө урьдчилан шүүхийг болиулж, өөр төрлийн бодлын хэв шинж рүү хөтөлж ,таны ДНХ -г хөгжүүлж чадах тархийг чинь урамшуулна.

Санамж: Би өөрийн хөгжлийг сатааруулагч хоригч бүхнийг чөлөөлж явуулна.

5. Зөн совин
Та амьдралдаа зөрлөг зам дээр байна. Та аль замаар явахаа гайхан эргэлзсээр байна.Та сонголт хийх хэрэгтэй байгаа ч аль нь вэ гэдэгт итгэлтэй биш байна.Ихэнхдээ танд хамгийн анх орж ирсэн бодол таны жинхэнэ мэдрэмж байдаг ч бид боломжит байдлуудын алинаар нь явж болох бол гэдэгт анализ шинжилт хийхээр хэвийж саатдаг. Бид тохиолдож болох бүх риск хүндрэл бүхнийг авч үзэхийг хүсдэг. Гэвч таны зөн совин ингэж ажилладаггүй. Зөн совин бол таныг бодлоо унтраах үед хамгийн зөв ажилладаг хүчирхэг чанар. Зөн совингын давтамж таныг өөрийн мэдрэмждээ итгэж, айдсаар биш итгэлтэйгээр чухал сонголт хийж чадахад чинь тусалдаг.

Зорилго: Би зөн мэдрэмжээ сонсож, түүн дээр түшиглэн үйлдэх болно.

6.Талархал
Алдаанаас суралцана гэдэг сайн хэрэг. Гэвч заримдаа хэтэрхий их алдаа байдаг. Танд орчин тойрныхоо золиос болчлоо гэсэн санаа төрж байгаа хэдий ч юу ч шалтгаангүй болдоггүй юм. Танд тохиолдох ёстой үзэсгэлэнт сайхан хормууд байдаг шиг сөрөг таагүй нь ч бий. Хөндийгүй уулс гэж байдаггүй. Тиймээс өөрийн амьдралын үзэгдэл бүрт талархалтай байхыг өөртөө сурга. Хором бүрийн үнэ цэнийг харж сурга. Та бол анхдагч. Танд амьдралынхаа гүний утга санааг харж чадах өргөн ухамсар бий. Энэ мэдлэгийг үнэл. Талархах давтамж амьдралд чинь тохиолдох бүх зүйлд баярлаж байхыг санахад тусалдаг.

Санамж: Би намайг хэн бэ гэдгийг хийсэн таниулсан бүхэнд баярлаж талархаж байна.

Via Enkhjargal Dashmaa

 
 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.