Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тойрогтоо ажиллалаа2 сар 26. 17:49Н.Номтойбаяр сайд тойрогтоо ажиллаж, улсын аварга малчин, тариаланчдын шагналыг гардууллаа2 сар 26. 17:44Битүүлэх ёс2 сар 26. 17:41А400М онгоцноос болж Airbus-ийн ашиг буурчээ2 сар 25. 11:56Цагаан сараар хилийн боомтууд амарна2 сар 25. 11:48Ерөнхийлөгчийн сонгуульд нам, эвслээс зарцуулах дээд зардлыг тогтоолоо2 сар 25. 11:48Цагаан ордон "СNN", “The New York Times”-ыг хэвлэлийн хуралд оруулсангүй2 сар 25. 11:47Сар шинийн бөхийн барилдааны тасалбарыг маргааш худалдаална2 сар 25. 11:46Баярын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар дулаан байна2 сар 25. 11:45Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нар хоригдож, Н.Алтанхуяг байцаалт өгсөн долоо хоног2 сар 25. 11:44Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй2 сар 25. 11:44"Е-баримт" олгохгүй байгаа хувь хүн, албан байгууллагуудад хариуцлага хүлээлгэнэ2 сар 25. 11:43Ипотекийн зээл зогсоогүй, 800 иргэний ипотекийн зээлийг шийдсан гэв2 сар 25. 11:42Нарантуул, Хархорин, Барс гэх мэт захуудыг E-баримт олгодог болгоно2 сар 25. 11:42Монголын стратегийн ач xолбогдолтой томооxон төслүүдийг “залгигч” гэx Ноён Шин Руан Гуан2 сар 25. 11:40Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг хорих хугацааг 2 сараар сунгах уу2 сар 25. 11:38Тоттенхэм Хотспур клуб тэмцээнээ өндөрлүүллээ2 сар 25. 11:37Нүүрс импортлохоо зогсоосон Хятад улсыг Пхеньян шүүмжлэв2 сар 25. 11:14Петр Ильичевийг НҮБ дахь ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ2 сар 24. 16:25Д.Трамп: АНУ цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ2 сар 24. 16:24Төрийн дээд цол, одон, медалиар шагнав2 сар 24. 15:59Монгол одон зурхайн тоолол ба “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн төлөв байдал2 сар 24. 15:25Төрийн дээд одон, медаль гардууллаа2 сар 24. 12:36Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат Шэнжэн хотод ажиллаа2 сар 24. 12:11“Хөдөлмөрийн баатар” цол олгоно2 сар 24. 10:09Шатахууны үнэ буурах уу2 сар 24. 10:07Сар шинийн баяраар нийт 1,204 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явна2 сар 23. 15:10Түрээсийн орон сууц хөтөлбөр үргэлжилнэ2 сар 23. 15:00Багануур дүүргийн малчдад хүрэх тусламжийг хүлээлгэн өглөө2 сар 23. 14:49Нийслэлийн гамшгаас хамгаалах мал эмнэлгийн албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа2 сар 23. 14:00

Соёл урлагийн "Оны онцлох үйл явдлууд"

/12-р сарын 28/  -  9 цаг 20 минут

2016 он улиран одож, 2017 айлчлан ирлээ. Өнгөрсөн жилийн хувьд сонгуультай, олимптой, АСЕМ, наадамтай онцлох үйл явдлаар дүүрэн жил болж өнгөрөв. Үүнээс Zaluu.com сайт соёл урлагийн үйл явдлыг ОНЦЛОХ-оор нэрлэж байна.

"Дэлхийн мисс-2016" тэмцээнд Монгол Улсын мисс шилдэг 11 дүгээр байрт шалгарлаа

АНУ-ын Вашингтон хотноо “Дэлхийн гоо бүсгүй” шалгаруулах 66 дахь удаагийн тэмцээн энэ сарын 19-нд амжилттай болж өндөрлөлөө.  “Нэг дэлхий –Нэг мөрөөдөл, Дэлхийн мисст хамтдаа” уриан дор 120 орны гоо бүсгүйчүүлийг нэгтгэсэн энэ тэмцээнд  Монгол Улсыг төлөөлөн Алтангэрэлийн Баярцэцэг оролцсон юм.

“Дэлхийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээний үнэлгээнд энэ жил нэгэн шинэ зүйл орж ирсэн нь MOBSTAR аппликэйшн байсан. MOBSTAR аппликэйшнаар дамжуулан гоо бүсгүйчүүдэд санал өгөх нь тэмцээний шалгаруулалтын нэгэн томоохон “үнэлгээ” байсан юм.

Олон улсын миссийн тэмцээнд амжилт үзүүлэх орнуудын таамаглалыг гаргадаг дэлхийн хамгийн томоохон сайт болох Missosology-д Монгол Улсыг гуравдугаар байрт жагсаан оруулж онцолсон ч  хүн амын тоо багатай учраас санал асуулга дээр түрүүлж чадахгүй байх магадлалтай хэмээн бичиж байсан билээ.

Гэвч гурван сая хүн амтай Монгол Улсын иргэд  саналаа идэвхтэй өгснөөр А.Баярцэцэг  "Олон нийтийн санал асуулга буюу масс хандалт"-аар тэргүүлж 120 гаруй орны гоо бүсгүйчүүдээс 11 дүгээр байрт шалгарлаа.

Г.Ариунбаатар “Чингис хаан” одонгийн эзэн боллоо

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг  Энэ жил тус шагналыг эзнээр П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Цагдаагийн "Сүлд" чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин Ганбаатарын Ариунбаатар тодорсон нь нүдээ олсон шагнал байлаа. 

Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог Төрийн соёрхол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогт Төрийн соёрхол хүртээлээ. Түүнийг хүүхдийн зохиол дагнан бичиж, үе, үеийн багачуудыг унших шүлэг, сонсох үлгэр, дуулах дуутай байлгах үйлсэд үнэнч зүтгэснийх нь төлөө Төр соёрхсон юм. Харин тэрбээр шагнал авах үедээ "надтай хамт хүүхдүүд Төрийн соёрхол авлаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан юм.

Тэрбээр, Анх арван жилийн дунд сургуулийн сурагч байхдаа “Аргагүй хүү” номоо улсын хэвлэлээр хэвлүүлснээс хойш дөч шахам ном бүтээжээ. Гадаадад түүний арав гаруй ном олон хувиар хэвлэгдсэн бөгөөд дэлхийн хүүхдийн шилдэг зохиолч С.Маршак, К.Чуковский, А.Барто, С.Михалков, И.Тургенев нарын зохиолоос монгол хэлнээ орчуулж гуч гаруй ном гаргажээ. “Гурван нөхөр, гурван дайсан” 1990, “Тэмүжин” 1991, “Модон могой” 1991, “Алаг бяруу” 1994, “Гэсэр” 1997 зэрэг жүжиг, дуурь, киноны зохиол туурвин бяцхан уншигчдын хүртээл болгожээ. 1972 онд “Ар тайгын хүү”, “Аав,ээж, би” номоороо МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Аранзал зээрд” номоороо  Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, “Долоон бөхтэй тэмээ” номоороо МЗЭ-ийн Алтан өд шагнал, 2005 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

“Харанга” хамтлагийнхан “Алдрын од”-ын эзэн боллоо

Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор олгодог алдрын од шагналын эзнээр “Харанга” хамтлаг тодорлоо. “Алдрын од” одонг хүртэх хамтлаг дуучдыг “Пентатоник” академиас шалгаруулдаг бөгөөд энэ жил “Инээмсэглэл”, “Өргөө”, “Харанга” хамтлагыг “Алдрын од” одонгоор шагнуулахаар нэр дэвшүүлжээ. “Алдрын Од” шагналыг санхүүжүүлэгч “Хонхны дуу” клубын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулахад  “Харанга” хамтлаг шалгарсан байна.

“Бүргэдчин охин” кино “Оскар”-ын эхний шалгаруулалтад тэнцлээ

Кино урлагийн дээд шагнал гардуулах ёслол “Оскар”-ын наадам ирэх хоёрдугаар сарын 26-нд болно. Одоогоор тус наадамд өрсөлдөх кинонуудыг шалгаруулах ажил үргэлжлэн явагдаж байна. Тухайлбал өчигдөр “Оскар”-ын шагналын баримтат киноны төрлийн эхний шалгаруулалт боллоо. Энэ төрөлд  Н.Айшолпан охины тоглосон “Бүргэдийн анчин” кино тэнцжээ.

Баримтат кино төрлийн шалгаруулалтад нийт 145 бүтээл өрсөлдсөнөөс эхний шатанд 15-ыг шигшиж оруулахаар болсон байна. Академийн баримтат киноны шүүгчид таван нэр дэвшигчийг энэ жагсаалтаас дахин шалгаруулж ирэх оны нэгдүгээр сарын 24-нд зарлах юм байна. Ингэснээр  хоёрдугаар сарын 26-нд болох шагнал гардуулах ёслолд  оролцох эрхтэй болох юм. 

Монголын баруун хязгаар нутагт, Алтайн уулсын бэлээр нутаглах казах үндэстний нэрийн хуудас болдог бүргэдийн ангийн талаар Британийн BBC агентлаг сурвалжлага бэлтгэж, цахим хуудсандаа нийтэлсэн нь дэлхийн сая сая хүнд хүрсэн юм. Энэ нь  Холлвуудын найруулагчийн анхааралд өртсөнөөр “Бүргэдийн анчин” кино бүтээгдсэн билээ.

Монгол Улсад анх удаа олон улсын гоо бүсгүйн тэмцээн боллоо

Монгол Улсад анх удаа зохион байгуулсан олон улсын хэмжээний “Face of Beauty International 2016” гоо бүсгүйн тэмцээний ялагчийн титмийг ОХУ-ын гоо бүсгүй зүүж, эх орноо төлөөлөн оролцсон манай улсын гоо бүсгүй Э.Урангоо дөрөвдүгээр байр эзэлсэн билээ. Энэ оны есдүгээр сараас аравдугаар сар дунд хүртэл хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн 60 орны гоо бүсгүй оролцсон энэхүү тэмцээний дэд байрын миссийн титмийг Замби улсын мисс зүүсэн бол гуравдугаар байранд Филиппиний мисс, мөн тавдугаар байрын титмийг Португаль улсын гоо бүсгүй зүүсэн билээ.

Тус тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах төслийн удирдагч,  "Монгол гоо сайхан" холбооны тэргүүн Ж.Анхбаяр зохион байгуулсан бөгөөд тэмцээний шүүгчээр амьд барби буюу Украины 2007 оны мисс, дуучин, жүжигчин, загвар өмсөгч Валерия Лукьянова ирсэн юм.

Ч.Бадрал дуурийн дуулаачдын ОУ-ын уралдаанд тэргүүн байр эзэллээ

Казакстаны улсын Алмата хотноо өнгөрсөн есдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд дуурийн дуулаачдын олон улсын наймдугаар уралдаан болов. Тус уралдаанд Монгол улсаа төлөөлөн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин, СТА Ч.Бадрал оролцож тэргүүн байр эзэлсэн юм. ЗСБНХУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт дуурийн дуучин Бибигуль Тулегеновагийн нэрэмжит эл уралдаанд Болгар, Герман, ОХУ, Чех, Казакстан, Азербайжан, Кыргыз, Литвын дуучид оролцсон юм.

Манай циркчид олон улсын тэмцээнээс “Алтан цом” хүртлээ 

Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн нэгдүгээр сард болсон "Massy" олон улсын циркчдийн тэмцээнээс манай циркчид “Алтан цом” хүртэв. Тодруулбал, Монголын үндэсний циркийн СТА Ц.Пүрэвжаргал ахлагчтай “Puje & Guys” хамтлаг “Дээсээр наадагчид” үзүүлбэрээрээ энэхүү амжилтыг үзүүлсэн байна. Энэ оны анхны гэж тодотгож болох тус тэмцээнд нийт 12 орны циркчид өрсөлдсөнөөс Монголын “Puje & Guys” хамтлаг ийнхүү “Алтан цом” хүртсэн юм. 

Дээрх үйл явдал нь Монголын циркийн түүхэнд анх удаагаа "Дээсээр наадагчид" үзүүлбэрээр "Алтан цом"-ын эзэн болсон анхны тохиолдол юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.