Шинэ мэдээ

Хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэж байна11 сар 20. 13:19Ж. Шижир: Дэлхийд гарах Монгол системийг хөгжүүлж байна11 сар 20. 11:43Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрд11 сар 19. 14:29Монгол улс, БНХАУ-тай хил хязгаарын маргаантай асуудал байхгүй11 сар 18. 13:22Хайртай, дотны хүмүүсийнхээ төлөө гэртээ байхыг уриалж байна11 сар 18. 13:16С.Баяр улс төрд ирсэн шиг ирж, явсан шиг явж чадсан11 сар 16. 14:22Э.Халиун: Бие биесээ дэмжин ажиллаж хэцүү цагийг хамтдаа туулах уриалга гаргаж байна11 сар 14. 17:37Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нар М.Помпеотой тусдаа уулзана10 сар 24. 10:59ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо10 сар 23. 17:43Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна10 сар 23. 11:37Их Британи Брекситийн дараах анхны томоохон гэрээгээ байгуулжээ10 сар 23. 11:31Гвинейд сонгуулийн дараах эмх замбараагүй байдлын улмаас олон хүн амиа алджээ10 сар 23. 9:37Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10 сар 22. 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10 сар 22. 15:23Дэлхийн худалдаа 7-9 хувиар унана гэж таамаглаж байна10 сар 22. 10:40Чехийн Шадар сайд коронавирусний халдвар авчээ10 сар 22. 9:50БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ10 сар 22. 9:502-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10 сар 21. 14:08Бенну солироос хөрсний дээж авна10 сар 20. 15:25С.Бат-Эрдэнэ: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг 20-24-ний хооронд зохион байгуулж байна10 сар 20. 12:07БНАСАУ-тай хил залгаа бүсийг БНСУ-ын жуулчдад ирэх сард нээнэ10 сар 20. 10:00Н.Лхажий: Бид мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг сүүлийн үеийн Би-План ангиографиар оношилж, эмчилдэг боллоо10 сар 20. 9:57Японы геополитикийн шинэ санаачилгад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ10 сар 20. 9:39Т.Мөнхсайхан: Ирэх онд 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ10 сар 16. 13:29"Дисковер Монголиа-2020" чуулга уулзалтаас юу хүлээх вэ?10 сар 16. 13:12ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10 сар 16. 12:25Хатан хаан II Елизавета ордноос гадуурх арга хэмжээнд оролцжээ10 сар 16. 12:20Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10 сар 16. 9:51Арменийн нэг тэрбум ам.долларын үнэ бүхий техник хэрэгслийг устгаснаа мэдэгджээ10 сар 16. 9:47Их Британи, АНУ Сарыг эзэмшихэд хамтран ажиллах гэрээ байгуулжээ10 сар 15. 9:45

Ой тогтоолтын ДАШТ-д Монголын баг 2-р байр эзэлж, 5 дээд амжилт эвдлээ

/12-р сарын 19/  -  15 цаг 11 минут

- Сайхан мэдээ -

ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНЭЭС 27 МЕДАЛЬ ХҮРТЭН БАГААРАА ХОЁРТ ОРЖ ДЭЛХИЙН 5 ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

Энэ долоо хоног буюу энэ сарын 14-нөөс 18-ны хооронд 25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн Сингапур улсад зохиогдлоо.

Тус тэмцээнд оролцохоор нийт 30 орны 232 тамирчин бүртгүүлсэн ба ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 8 алт, 11 мөнгө, 8 хүрэл медаль буюу авах боломжит 69 медалиас 27 медаль хүртлээ.

Мөн манай тамирчдын хувьд өсвөр болон бага насны ангилалын "Хоёртын тоолол" төрөлд Б.Шижир-Эрдэнэ, Н.Намуундарь, "Тооны Марафон" төрөлд Э.Пүрэвжав, "Түүхэн үйл явдал" төрөлд Н.Энхшүр, "Олон багц хөзөр" төрөлд Н.Мөнхшүр нар дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ба хамгийн өндөр цол болох Олон Улсын Их Мастерын болзлыг Н.Мөнхшүр, З.Цэцэгзул, Их Мастерын болзлыг Б.Ариунсанаа, Н.Энхшүр, Олон Улсын Мастерын болзлыг М.Төгөлдөр, Э.Лхагвадулам, Б.Ариунзаяа, Г.Мөнхбаатар, Б.Батбилэг, Н.Намуундарь нар хангаж цол хүртлээ.

Тус тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны #1 Алекс Мюллин тэргүүлсэн бол багийн нийлбэр дүн гарахад медалийн тоо болон чанараар Монголын баг тэргүүлсэн хэдий ч багийн оноо тооцох дэлхийн холбооны дүрмийн дагуу тухайн улсаас хамгийн өндөр оноо авсан 3 тамирчны оноог нэгтгэж дүн гаргаснаар манай баг Хятадын багаас цөөн онооны зөрүүтэйгээр II байрт орлоо.

Ингээд бид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур гэх мэт олон арван улсад оюуны спортын 41 дэх тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 566 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Энэ удаагийн Монголын шигшээ багт Дархан-Уул болон Орхон аймгийн тамирчид багтаж дэлхийн аваргаас медаль хүртсэнд нь онцгойлон баяр хүргэж байна. Цаг зав, сэтгэл зүрхээ зориулан тамирчдаа маш амжилттай бэлтгэж дасгалжуулсан ахлах дасгалжуулагч, багш Б.Баасандорж болон багш Б.Баярмаа нарт цааш цаашдын соён гэгээрүүлэх ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээндээ амжилттай оролцсон багийн бүх тамирчдадаа дахин баяр хүргэе! Та нар бүгд эх орноо олон улсад амжилттай сурталчилсан "МУНДАГУУД" шүү.

Манай баг тамирчдын энэ өндөр амжилт гаргах үндэс нь болсон академийн хамт олон, амжилтын эзэн тамирчид, үргэлж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд нь болон урмын үгээ харамгүй хайрлан дэмжиж байдаг элэг нэгт Монголчууддаа талархсанаа илэрхийлье.

Хүндэтгэсэн,

Монголын Оюун Ухааны Академийн Захирал,
Ой тогтоолтын спортын ОУ-ын шүүгч
Х.Хатанбаатар

2016.12.18
21:00 цаг

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.