Шинэ мэдээ

Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 23:12УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00Ж.Оджаргал нарын бизнесмэнүүд том төслүүд дээр баталгаа хэрэгтэй гэв9 сар 15. 13:57

Улсаас нэг тэрбум 200 сая төгрөг авсан “Мон Инж Бар” ХХК эмнэлгээ барихгүй байна

/9-р сарын 15/  -  8 цаг 50 минут

Дорноговь аймагт гурван жилийн өмнө ашиглалтад орох байсан 50 ортой төрөх эмнэлэг өнөөдрийг хүртэл баригдаж ашиглалтад ороогүй царцаагдсан байдалтай байна. Тодруулбал, 2012 онд ЭМЯ-ны захиалгаар “Мон Инж Бар” ХХК гүйцэтгэхээр улсын төсвөөс нэг тэрбум 200 сая төгрөг авч барилгын ажлыг эхлэхээр болсон байна. Гэтэл төсөв санхүүгээ бүрэн бүтэн авсан хэрнээ өнөөдрийг хүртэл баригдаагүй байгаа аж. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг одоогийн байдлаар 25 ортой төрөх тасагтайгаар ачаалал ихтэй ажиллаж байна. Тус аймагт 2012 онд 50 ортой гурван давхар эмнэлэг баригдахаар тендер зарлаж улсын төсвөөс нэг тэрбум 200 сая төгрөгийн санхүүжилтийг “Мон Инж Бар” компанид өгсөн байна. Харин энэхүү барилга одоог хүртэл ашиглалтанд оролгүй дөрвөн жилийг угтаж байгаа Сайншандын нэгдсэн эмнэлэг тулгарч байгаа хамгийн том асуудал болоод байна.

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга У.Отгонбаяр: Аймгийн эрүүл мэндийн газраас 2013 онд “Мон Инж Бар” ХХК-ийг шүүхэд өгсөн. Энэхүү компанийг өөрийн хөрөнгөөрөө эмнэлгийн барилгын ажлыг бүрэн дуусгах шүүхийн шийдвэр гарсан ч барилгын ажил зогссон хэвээрээ байгаа. Бид нарыг залгахаар утсаа авдаггүй, холбоо барьж болдоггүй компани байгаа юм.

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг “ Энэ барилгын ажил манай аймагтай ямар ч холбоогүй. Эрүүл мэндийн яам гэрээ байгуулсан учраас бидэнд ямар нэгэн хариуцлага, мэдээлэл байхгүй байна. Харин бидний зүгээс ашиглалтанд оруулах шаардлагыг маш сайн тавьдаг. Энэ барилга ашиглалтанд орох уу эсвэл энэ чигтээ царцах уу гэдгийг эрүүл мэндийн яам мэднэ” гэв.

Эрүүл мэндийн, спортын сайд Г.Шийлэгдамба Дорноговь аймагт ажиллах үеэр царцаагдсан эмнэлгийн барилгын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн байна. Тэрбээр хэлэхдээ энэ оны 12 дугаар сарын 31-ны өдөр төрөх эмнэлгийг хүлээлгэн өгөхөөр болсон гэнэ шүү. Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн ачаалал их байгаагаас хүндрэлтэй төрсөн эхийг нэг хонуулаад эмнэлгээс гаргадаг. Харин 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтанд орвол сувилгаа эмчилгээ шаардлагатай байгаа эхийг бүрэн тэнхэрхэд шаардлагатай бүх эмчилгээг хийх боломжтой болно. Тиймээс төрөх эхчүүдээс дөрвөн жилийн хугацаанд хулгайлсан нэг тэрбум 200 сая төгрөгийг эргүүлэн төлөх нь “Мон Инж Бар” компаний ерөнхий инженер н.Мөнхтүшигийн үүрэг хариуцлага болж байгаа юм.

Б.Анир 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.