Шинэ мэдээ

Хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэж байна11 сар 20. 13:19Ж. Шижир: Дэлхийд гарах Монгол системийг хөгжүүлж байна11 сар 20. 11:43Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрд11 сар 19. 14:29Монгол улс, БНХАУ-тай хил хязгаарын маргаантай асуудал байхгүй11 сар 18. 13:22Хайртай, дотны хүмүүсийнхээ төлөө гэртээ байхыг уриалж байна11 сар 18. 13:16С.Баяр улс төрд ирсэн шиг ирж, явсан шиг явж чадсан11 сар 16. 14:22Э.Халиун: Бие биесээ дэмжин ажиллаж хэцүү цагийг хамтдаа туулах уриалга гаргаж байна11 сар 14. 17:37Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нар М.Помпеотой тусдаа уулзана10 сар 24. 10:59ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо10 сар 23. 17:43Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна10 сар 23. 11:37Их Британи Брекситийн дараах анхны томоохон гэрээгээ байгуулжээ10 сар 23. 11:31Гвинейд сонгуулийн дараах эмх замбараагүй байдлын улмаас олон хүн амиа алджээ10 сар 23. 9:37Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10 сар 22. 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10 сар 22. 15:23Дэлхийн худалдаа 7-9 хувиар унана гэж таамаглаж байна10 сар 22. 10:40Чехийн Шадар сайд коронавирусний халдвар авчээ10 сар 22. 9:50БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ10 сар 22. 9:502-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10 сар 21. 14:08Бенну солироос хөрсний дээж авна10 сар 20. 15:25С.Бат-Эрдэнэ: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг 20-24-ний хооронд зохион байгуулж байна10 сар 20. 12:07БНАСАУ-тай хил залгаа бүсийг БНСУ-ын жуулчдад ирэх сард нээнэ10 сар 20. 10:00Н.Лхажий: Бид мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг сүүлийн үеийн Би-План ангиографиар оношилж, эмчилдэг боллоо10 сар 20. 9:57Японы геополитикийн шинэ санаачилгад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ10 сар 20. 9:39Т.Мөнхсайхан: Ирэх онд 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ10 сар 16. 13:29"Дисковер Монголиа-2020" чуулга уулзалтаас юу хүлээх вэ?10 сар 16. 13:12ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10 сар 16. 12:25Хатан хаан II Елизавета ордноос гадуурх арга хэмжээнд оролцжээ10 сар 16. 12:20Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10 сар 16. 9:51Арменийн нэг тэрбум ам.долларын үнэ бүхий техник хэрэгслийг устгаснаа мэдэгджээ10 сар 16. 9:47Их Британи, АНУ Сарыг эзэмшихэд хамтран ажиллах гэрээ байгуулжээ10 сар 15. 9:45

Ч.Отгонбаяр: Ц.Бат-Энх дарга аа, та одоо боль л доо

/12-р сарын 2/  -  16 цаг 00 минут

Монголын волейболын холбооны ээлжит бус чуулган энэ сарын 3-нд буюу маргааш болно. Тус хуралд, МВХ-ны салбар хороод гурван төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй оролцох юм байна. Тэгвэл, волейболын спорт дуртай, тус спортын хөгжилд хувь нэмрээ оруулж буй сэтгэл зүтгэлтэй хүн бүрт нээлттэй байх учиртай тус хуралд волейболын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй залуу үеийнхэн буюу Монголын волейболын залуучуудын холбооны төлөөллийг оролцуулахгүй гэсэн нь волейбол сонирхогчдын дургүйцлийг хүргэж цахим ертөнцөд багагүй шуугиан тариад байна.

Энэ талаар Монголын волейболын залуучуудын үүсгэн байгуулагч Ч.Отгонбаяр өөрийн цахим хуудсандаа,“Одоо боль л доо Ц.Бат-Энх дарга аа

Шинэчлэл хийгдэхгүй бол шийдсэн алхам хийхэд бэлэн

1996 онд Ц.Бат-Энх нарийн бичгийн даргаар

2000 онд Ц.Бат-Энх нарийн бичгийн даргаар
2004 онд Ц.Бат-Энх нарийн бичгийн даргаар
2008 онд Ц.Бат-Энх нарийн бичгийн даргаар
2012 онд Ц.Бат-Энх нарийн бичгийн даргаар
2016 онд Ц.Бат-Энх нарийн бичгийн даргаар
Монголын Волейболын Холбооны ээлжит чуулган 1996 оноос хойш хурлаар сонгогдсон ерөнхий нарийн бичгийн даргаар 22 жил тасралтгүй сонгогдсон Ц.Бат-энх дарга одоо залуучуудыг дэмжих хэрэгтэй. 
Бидний дуртай Волейболын спортыг Монгол улсын хэмжээнд хөгжүүлэх чиглэлээр ажилладаг Монголын Волейболын Холбооны ээлжилт чуулган хурал 2016 оны 12 сарын 3-нд болох гэж байна. Энэхүү хуралд МВХолбооны салбар холбоод болох хөдөө орон нутгийн волейболын холбоодууд, нийслэлийн дүүргүүд, волейболын бие даасан клубууд оролцох боломжтой.

Монголын Волейболын Залуучуудын Холбоо энэхүү хуралд оролцох хүсэлтийг МВХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхэд өөрийн биеэр утсаар ярьж хэлсэн. Саналыг хүлээж авахгүй зөвхөн бүтцийн хүрээнд хуралдана гэсэн хариуг өгсөн. Орон нутгийн Волейболын Холбоодууд болон нийслэл дүүргийн төлөөллүүд хуралдаа идэвхитэй оролцож Монголын Волейбол дараагийн 4 жилд ямар зорилго зорилт тавин ажиллах тал дээр санал бодлоо хуваалцаж зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Монголын Волейболын Залуучуудын Холбоог үүсгэн байгуулагч миний бие нийт монголын волейболчдын хуралд оролцуулахгүй гэсэн болохоор хурал дээр хэлэх үгээ нийт волейболд сэтгэлтэй энэхүү спортоор хичээллэж амьдарч хоолтойгоо залгасан бүх хүмүүстэйгээ өөрийн санал бодлоо хуваалцахыг хүслээ.

Хүн бүрийн тоглох дуртай, үзэх дуртай спорт бол яахын аргагүй Волейболын төрөл билээ. Хөгжөөн дэмжигч үнэнч фэнүүд сонирхон үздэг үзэгч олныг дайчин тамирчдын уран тоглолтоор баясгадаг энэхүү агуу спорт ӨНӨӨДӨР яагаад үзэгчгүй болчихов. Аргагүй шүү дээ ажлын цагаар хар өглөөгүүр эхлээд ажил тарж байхад дуусч байгаа юм чинь хэн ажлаа таслаад үзэх вэ дээ. Төлөвлөлт хөгжлийн бодлого байсан бол олон жил ингэж тэмцээн хийж болохгүй гэдгийг сэтгэл ханамжийн судалгаа аваад л мэдчих байсан юмдаа уг нь ?

Үзэгчгүй болж байгаагийн гол шалтгаан нь юу вэ ? Яагаад Оролцох клубын багийн тоо цөөрч байна вэ? Яагаад Ивээн тэтгэгч байгууллагууд багасаж байна вэ ? Яагаад туршлагатай дасгалжуулагчид маань дасгалжуулахаа болиод байна вэ ? Яагаад шинээр дасгалжуулагчид олноор нэмэгдэхгүй байна вэ ? Яагаад шилдэг тамирчдын үнэлгээ өдрөөс өдөрт буурч байна вэ ? Яагаад тэмцээн уралдааны тоо цөөрч байна вэ ? Яагаад аймгийн волейболын холбоодууд хоорондоо уялдаа холбоогүй байгаад удаж байна вэ ? 2014 онд "Эрчим" клуб яагаад олон улсын клубуудын аваргад оролцох эрхээ авчихаад явж чадаагүй вэ ? 2014 онд Солонгост болсон Азийн наадамд Монголоос яагаад баг оролцоогүй вэ ? 2015 онд болсон Монголын шигшээ багт яагаад тарчив 2012 оноос хойш яагаад Үндэсний лигийн тэмцээнгүй болчихов ? Яагаад ур чадвар нь гүйцээгүй тамирчид Монголын шигшээ баг болон өндөр зэрэглэлтэй клубын тэмцээнд цензургүй орж ирээд тэмцээний чанар унагаагаад байна. Яагаад тэмцээн уралдааны мэдээ мэдээлэл юм хөгжсөн цагт улам л мэдээлэлгүй болоод байна вэ ?

Дотоодын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлого барьж, гадаад харилцаагаа сайжруулан гаднын шилдэг тоглогчдыг эх орондоо авч ирж тоглуулах нь зардалын хувьд ч монголдоо үлдэх үр дүнгийн хувьд ч давуу талтай баймаар юм. Спортын төв ордонд амралтын өдрүүдээр, ажлын бус цагаар тэмцээн болдог байсан бол, шагналын сан нь ядаж 5 дахин их байсан бол, хэзээ хаана ямар тэмцээн болох нь хагас жилийн өмнө тодорхой заавар удирдамж нь гарсан байсан бол, 2-с 4 жилээр төлөвлөгөө гардаг байсан бол, шилдэг тамирчдыг статистик үзүүлэлтээр шалгаруулж шилдэг тамирчдыг шалгаруулдаг байсан бол, багийн эзэд удирдлагуудыг хүндэлж үзэл бодлыг нь сонсож дэмждэг байсан бол, дотоод нөөц бололцоогоо ашиглан засуусыг дэмждэг байсан бол, Монголын 1,2-р шигшээ багаа тогтмол барьж байсан бол, ядахдаа үндэсний дээд лигийн тэмцээнээ зохиогоод байсан бол өнөөдөр ийм байхгүй байх байсан шүү дээ. Нийтийн волейболын спорт болгох чиг баримжаатай ажиллах шаардлагатай байна аа бид. 
Монголын Волейболын Холбооны ээлжит чуулган 1996 оноос хойш хурлаар сонгогдсон ерөнхий нарийн бичгийн даргаар 22 жил тасралтгүй сонгогдсон Ц.Бат-энх дарга одоо залуучуудыг дэмжих хэрэгтэй. Та түүхэн өөрчлөлт энэ хугацаанд юу хойч үедээ юу үлдээсэн бэ гэж асуумаар байна. Одоо болтол Олон улсын шүүгч байхгүй, Үндэсний лиг нь 4 жил болоогүй, Тамирчдын Сайн тоглогч тамирчдаа дарж чаддаг юмаараа боож хаана. Асуудлаас цэвэрхэн өөрийгөө аваад гарчихна. Удирдах зөвлөлийн дарга болон хуучны зүтгэж байсан Ерөнхийлөгчдийг муу нэртэй болгоод өөрөө ямар ч цалин мөнгө авч байгаагүй 20 хэдэн жил зүтгэлээ гэж өмөөрнө. Ахмад тамирчдыг голж шилж өөрийн талд байсан хүнийг сайн хүн бусад хүмүүс хүн биш мэтээр үл тооно. Мини Волейболын тэмцээнээс сая саяаар нь мөнө олчихоод нэг ном товхимол орчуулаад хойч үедээ үлдээчихгүй гэж хүмүүс хэлэлцэх юм. Ам дамжин дээшээ доошоогүй Ц.Бат-Энх гэдэг хүнийг муу хэлж байхад МВЗХолбоог үүсгэн байгуулж хэлэх биш хийж байхад өс санаж явдаг нь үнэн шүү дээ. Facebook хөгжөөд удаж байхад МВХолбоо одоо болтол юу хийдэг байна гэсний төлөө өс санаж эхлэсэн хүний уур одоо болтол гараагүй л явдаг юм шиг харьцдаг. Одоо та болно. Надаас өөр зоригтой хэлэх хүн алга юм шиг байна. Би хэллээ гээд үсрээл тоглох эрхийг минь боогдуулах биз. Таныг олон хүн болиосоо гэж бодож байгаа угаасаа дахиад хайран 4 жил байна шүү дээ. Сая болсон холбооны цомын тэмцээний шагнал юу вэ арай ч дээ гэж хэлмээр л байна гэхдээ таньтай адилхан ийм асуудалд би орж байсан болхоор би ойлгоно оо. Гэхдээ хүмүүс ойлгохгүй юм байна лээ шүү. Манай холбоо ч яахав удирдах зөвлөлд нь сэтгэлтэй хэдэн залуучууд л байна. МВХолбооны удирдах зөвлөлд хэчнээн том дарга нар байдаг билээ. Адаг сүүлд нь Ц.Баярбаатар ерөнхийлөгчийн бараг ажлаа муу хийсэн гэж муулах вий дээ тэр агуу мундаг хүнийг минь битгий тэгээсэй билээ” хэмээн нийтэлжээ.

Мөн тэрбээр, "2015 оны 1 дүгээр сарын 9 ны өдөр албан ёсоор Монголын залуучуудын волейболын холбоо Монголын Волейболын Холбоонд хамтарч салбар холбоо болох хүсэлтэй тавьсан одоог хүртэл хариу ирээгүй. МВЗхолбооноос зохион байгуулж буй үйл ажиллагааныхаа нээлт болон хаалтын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьсан ч биднийг тоогоогүй. Бид том толгой гарган хагаралдахыг одоог хүртэл хүсэхгүй байгаагаа хэвлэл мэдээллээр бүр утас руу нь хүртэл мессэж бичдэг" гэжээ.

Уг нь МВХ-ны дүрмэнд гишүүнээр элсэхийг хүссэн хувь хүн, байгууллага, клубүүд нь тухайн орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа орон нутгийн Холбоодод өргөдөл болон бусад бичиг баримтыг бүрдүүлснээр элсэнэ. гэсэн заалт байдаг юм билээ.

Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл, МВЗХ-ны гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээж авахгүй,  ээлжит бус чуулгандаа ч оролцуулахгүй байгаа нь сонин ...

 Т.Гэрэл

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.