Шинэ мэдээ

“Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоу болоход ТАВХАН хоног ҮЛДЛЭЭ5 сар 24. 10:43Долоон настай ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй өвчтэй хүүгээ өдөр шөнөгүй АСАРДАГ ААВ5 сар 24. 10:02Канад Филиппинээс хог хаягдлаа авна5 сар 24. 9:42“Panasonic” компани “Huawei”-д нийлүүлдэг хэрэгслийнхээ тоог бууруулна5 сар 23. 14:54Энэтхэг тагнуулын шинэ хиймэл дагуул хөөргөжээ5 сар 23. 14:54Н.Тилеухан: Энэ онд 989 төслийг 1.9 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ5 сар 23. 13:46“АНУ Ирантай дайтна” гэж Америкчуудын тэн хагас нь үзэж байна5 сар 23. 9:22Эрүүл мэндийн сургалтын хэрэгцээ үнэхээр их ч хэн ч үүнд мөнгө төлдөггүй5 сар 22. 14:16Египет, Франц тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийжээ5 сар 22. 12:12Америкийн байлдааны хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэнэ5 сар 22. 10:03Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал5 сар 21. 14:57Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна5 сар 21. 10:09Багдад хотын ногоон бүсэд пуужингийн цохилт өгчээ5 сар 21. 9:36Ш.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна5 сар 21. 9:34Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ5 сар 20. 13:32Шууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ5 сар 20. 10:13Австралийн бүх нийтийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулжээ5 сар 20. 9:39Нефтийн олборлолтоо нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ5 сар 20. 9:38Пуужингийн туршилт явуулсныг нь үл харгалзан хүнсний тусламж үзүүлнэ5 сар 18. 10:46НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа5 сар 18. 10:38Бразилын шинэ Засгийн газар анхны томоохон эсэргүүцэлтэй тулгарчээ5 сар 17. 9:25Персийн булангийн нөхцөл байдал даамжирч буйн хариуцлагыг Иран хүлээхгүй5 сар 17. 9:24Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 13:35Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчин яриа хэлэлцээ хийх боломжийг хэлэлцэнэ5 сар 16. 12:07Д.Трамп: Худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ5 сар 16. 9:09В.Путинтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж мэдэгджээ5 сар 15. 11:51АНУ-ын бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ5 сар 15. 11:08“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан анхаарлын төвд байна5 сар 15. 11:07Путин, Эрдоган нар утсаар ярьжээ5 сар 14. 13:08Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 11:40

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Элчин сайд Т.Шимизүг хүлээн авч уулзав

/12-р сарын 1/  -  9 цаг 12 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг бүрэн эрхийнхээ хугацааг өндөрлүүлэн эх орондоо буцаж байгааг нь тохиолдуулан өнөөдөр /2016.11.30/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Такэнори Шимизү цаг гарган хүлээн авч уулзаж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. Тэрээр Монгол Улсад нийтдээ 5 жил 2 сар ажиллажээ. Энэ хугацаанд хоёр улсын харилцаа өндөр түвшинд хүрсэн хэмээн үзэж байгаагаа Элчин сайд илэрхийлж, үүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оруулсан хувь нэмэр маш их байсан гэдгийг хэлэв.

Элчин сайд Такэнори Шимизү цааш хэлэхдээ “Япон Улсын Ерөнхий сайдын хувьд Абэ, Эбэ гэсэн тусгай нэр томъёо гарган нийтдээ 9 удаагийн уулзалтыг Ерөнхийлөгч тантай хийсэн. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад 6 удаа биечлэн айлчилсан. Эдгээр нь манай хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрсний жишээ гэж би Элчин сайдын хувьд үзэж, маш талархаж байдаг.

Улс төрийн харилцаанаас гадна иргэд хоорондын харилцаа сайн хөгжиж ирлээ.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын эдийн засгийн харилцаанд цаашид ихээхэн ахиц гарна гэдэгт итгэл төгс байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч таныг 1989 оноос хойш би сайн мэднэ. Улстөрчийн хувьд миний хамгийн их хүндэтгэж явдаг хүний нэг бол та юм. Таны Япон Улсад үзүүлсэн найрсаг байдал хоёр орны харилцааг өнөөгийн өндөр түвшинд хүргэсэнд дахин дахин талархал илэрхийлье. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ “Танд их баярлалаа. Таны хэлснээр хоёр орны харилцаа өндөр амжилтад хүрсэн гэдэгтэй би санал нэг байна. Үнэхээр хоёр орны харилцаа Монгол Улс нээлттэй нийгэмд шилжсэнээс хойш урьд өмнө төсөөлж байгаагүй сайн түвшинд хүрсэн. Хоёр ард түмний хоорондын харилцаа  ч дээд түвшинд хүрсэн. Энэ үйл ажиллагаанд эрхэм Элчин сайд таны оруулсан хувь нэмэр асар их байгаа. Та бол гадаад харилцааны салбарт Монгол Улстай хамгийн удаан хамтарч ажилласан хүний нэг байх.

Өнгөрсөн хугацаанд Ш.Абэ Ерөнхий сайд, түүний Засгийн газартай хамтарч ажилласан үйл ажиллагаанд би өндөр ач холбогдол өгдөг. Энэ хүрсэн түвшин цаашдаа хадгалагдаж явна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Ш.Абэ Ерөнхий сайдын зүгээс үзүүлж байгаа их итгэлийг бид бодит үйл ажиллагаа, агуулгаар хангаж ажиллах ёстой. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Япон Улсад айлчилсан. Япон Улстай харилцах харилцаан дээр аль ч УИХ, Засгийн газар өмнө явж ирсэн уламжлалыг хэвээр хадгалж, улам өргөжүүлж ажиллана.

 Өнгөрсөн хугацаанд явж ирсэн бидний харилцааны том үр дүн бол Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. Одоо үүнийг бодит ажил болгож ажиллахад урт хугацааны их зам хүлээж байна. Амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа” гэв.

Хоёр орны хоорондын шинэ хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг бэлтгэж байгааг Элчин сайд уулзалтын үеэр мөн онцолж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Японы Цог жавхлант Эзэн хаан, түүний гэр бүлийнхэн Монголд маш сайн ханддаг. Бид ойр дотно харилцаатай байдаг. Манай өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байдаг нь их хүндэтгэл юм гэж харж байгаа. Энэ харилцааг бид үнэлж, их талархаж явдаг гэдгийг та уламжлаарай. Цог жавхлант Эзэн хаанд эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсч байна. Эзэн хааны гэр бүлийнхний Монголд хүрэлцэн ирэх урилга байнга нээлтэй байдаг.

Ш.Абэ Ерөнхий сайдтай өнгөрсөн 9 дүгээр сард, НҮБ-ын Ассамблейн үеэр хамгийн сүүлд тааралдсан. Тэр үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын талаар ярилцсан. Ш.Абэ Ерөнхий сайдын явуулж байгаа бодлого, ялангуяа бүс нутгийн энх тайвны талаарх санаачилгатай бид сэтгэл нэг байдаг” гээд Элчин сайд Такэнори Шимизүгийн дараагийн ажилд амжилт хүсч, сайн сайхныг хүсэн ерөөв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.