Шинэ мэдээ

Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ3 сар 24. 15:43Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон3 сар 24. 15:32Афганистаны Засгийн газар талибуудтай онлайнаар хэлэлцээ хийжээ3 сар 24. 9:35АНУ-ын зарим муж улс хоригдлуудаа суллана3 сар 24. 9:23АНУ-д галт зэвсэг худалдан авах нь ихэсчээ3 сар 23. 14:23Иран БНХАУ-аас илгээсэн тусламжийг хүлээн авчээ3 сар 23. 14:22Европоос ирсэн хүмүүсээс шинжилгээ авч тусгаарлана3 сар 21. 11:35БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ3 сар 21. 11:20Ноён Бондгор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад амжжээ3 сар 20. 13:20Лондоны метроны буудлуудын 40 нь хаагдана3 сар 20. 9:54БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлнэ3 сар 20. 9:36ОХУ-ын 80 бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ3 сар 20. 9:35Европт эм бэлдмэл нийлүүлэх журмыг хялбаршуулна3 сар 19. 14:07Трамп коронавирусний тархалтын үед тусламж үзүүлэх хуулийн төсөлд гарын үсэг зуржээ3 сар 19. 14:02Японы автомашин үйлдвэрлэгчид Европ дахь үйлдвэрлэлээ түр зогсоожээ3 сар 19. 13:35Улсын начин А.Давааням Хөвсгөл нутгийн ахан дүүстээ сэтгэлийн хандив өргөлөө3 сар 18. 10:25Венесуэлийн бүх мужид хөл хорио тогтооно3 сар 18. 9:45Японы Засгийн газар Иранд тусламж үзүүлнэ3 сар 18. 9:44"Коронавирусийн ямар төрөл орж ирснийг тогтоох шаардлагатай"3 сар 17. 19:33С.Бат-Эрдэнэ: Тэтгэлгээр гадаадад боловсрол эзэмшигчид зээлээ төлөөгүй байгаа нь ичгэвтэр зүйл3 сар 17. 14:56М.Энхболдын хүн гэгддэг Р.Мэргэн АТГ-д шалгагдаж байна3 сар 17. 13:05

"Элгээрээ" хэвтсэн эдийн засгийг аврах гарц нь "Стэндбай" хөтөлбөр

/11-р сарын 22/  -  9 цаг 46 минут

Эдийн засаг дампуурлаа. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүнд байдалд рүү шилжиж байна. Намрын чуулганаар ямартаа ч цаг хугацаандаа багтаж ирэх оны төсвөө баталлаа.  Төсвийн тухай хуулийн төслөөс хамаарч ирэх жилүүдэд монголчууд хэрхэн амьдрах вэ гэдгийг шийдэх учиртай. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өрөнд баригдаж дууссан улс орны төсвийг эргүүлэн сэргээхийн тулд нэн түрүүнд төсвийн сахилга баттай батлах байв. Байгаа нөхцөл боломжиндоо тааруулж баталсан хэдий ч алдагдалтай байх нь хэвээрээ гэж эдийн засагчид дүгнэж байна.

Өнгөрсөн жилүүдийнх шиг сонгогчиддоо таалагдахын тулд төсвөөс санхүүжүүлж чадахгүй зүйлүүдийг төсөвт суулгаж төсвийг хасах оноотой гаргаж ирсэн нь үнэн. Үүнээс шалтгаалж эдийн засгийн хямрал туйлдаа хүрч, иргэдийн нуруун дээрх ачаа жинхэнээсээ нэмэгдсээр ирсэн билээ. Улсын данс улайж, хөрөнгө мөнгөний асуудал тулгарч асуудал бүхэлдээ хүндхэн байдал руу шилжээд байна. Сангийн сайд ажлаа авсан даруйдаа мэдээлэл хийж төсвийн алдагдал хэрээс хэтэрч, валютын нөөц дуусч, төрийн албан хаагчдын цалингаа тавьж чадах уу, үгүй юу гэдэг дээрээ тулсан байгаа талаараа учирласан.

Тэгвэл ойрын өдрүүдэд ОУВС-гаас авах тусламж дэмжлэгийн талаар хаа хаанаа л ярилцаж эхэллээ. Хамгийн хачирхалтай нь өнгөрсөн жилүүдэд ОУВС-ийн "Стэндбай" хөтөлбөрийг авах гэж байсан АН-ынхан өнөөдөр "Стэндбай" хөтөлбөр шиг муу муухай юм байхгүй гэж ярьж суух юм.

Тэгвэл яг үнэндээ манай улсад энэ хөтөлбөрт багтахаас өөр ямарч арга зам үлдээгүй. Хэдийгээр хамгийн сайн алхам биш ч гэлээ өнөөдрийн энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад үүнээс өөр гарц үгүй. ОУВС-гаас авдаг уг хөнгөлттэй зээлийг муу хэлж элдвээр гоочлох хүмүүс байна. Арга ч үгүй биз. Уг хөтөлбөрт хамрагдсанаар бид төсвийн асуудлаа дур зоргоороо шийдэж хиймэл төсөв бичиж суух боломж бололцоо олгохгүй. Харин бидэнд тусгайлан шаардлага тавьж, түүнийх нь дагуу төсөв хөтөлбөрөө шийддэг болно. Гэхдээ энэ хөтөлбөр хэсэг хугацаанд хэрэгжээд л өнгөрнө. Бид өмнө нь ч энэ хөтөлбөрт хэд хэдэн удаа хамрагдаж байсан түүхтэй.

Ер нь уг хөтөлбөрт хамрагдахаар гадаад дотоодод явна гэж элдвээр хэлэхийн өмнө үүнээс өөр гарц байхгүй болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. АН засаг барих дөрвөн жилийн хугацаанд Чингис, Самурай бонд гээд монголчуудыг хэдэн зуун саяын өрөнд оруулчихсан нь үнэн. Өөрөө өр тавиагүй юм шиг хүнийг өр тавих нь хэмээн ярьж хэлж байх нь зөв үү, буруу юу.  Товчоор хэлэхэд, АН-ын тавьсан өр зээлээс болж "элгээрээ хэвтсэн" эдийн засгийг хөл дээр нь босгохын тулд татвар нэмж, боломжит бүх зардлаа танах. Эсвэл өр тавьж "гал" залгах арга л үлдээд байгаа.

Гэвч өнөөдрийн хүнд хэцүү цаг үед уг хөтөлбөрөөс өөр зөв сонголт байхгүй гэдгийг улстөрчид, эдийн засагчдаас авахуулаад улсын Ерөнхийлөгч нь хүртэл хүлээн зөвшөөрсөн.

Б.Анир 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.