Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл хуульчдын шүүмжлэлд өртөв6 цаг 16 минутын өмнөBrexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа9 цаг 36 минутын өмнөКим Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ1 сар 17. 11:09Их Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна1 сар 17. 10:28“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав1 сар 17. 10:11АНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ1 сар 17. 9:46Канадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав1 сар 11. 10:31Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ1 сар 11. 10:18Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна1 сар 11. 10:04ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд Япон АНУ-аас дэмжлэг хүсч байна1 сар 10. 13:53Австрали дахь дипломат төлөөлөгчийн газруудад сэжигтэй илгээмж иржээ1 сар 10. 13:49Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж1 сар 10. 13:38Засгийн газрын түр зогсолтод Д.Трампыг буруутгах иргэдийн тоо нэмэгджээ1 сар 9. 14:13

“Монголоос төрсөн олимпийн гурав дахь медальтан Төмөрийн Артаг

/7-р сарын 18/  -  15 цаг 29 минут

Олимпийн хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн Азийн аварга, үндэсний бөхийн улсын начин
Тэрээр олимпийн наадмын анхны даваанд гараад өвдөг шороодсон хэдий ч, ялах чин хүсэл нь оргилсоор хоёрын даваанд гарч Английн Жоржийг баруун ташаагаараа тонгорч цэвэр яллаа. Харин гурвын даваанд Канадын Вертийг зүүн ташаагаараа тонгорч ахин цэвэр яллаа. Дөрвийн даваанд Унгерын нэрт бөх, спортын гавьяат мастер Бойкотой ёстой л эрийн хүч, сэтгэлийн тэнхээгээр тэмцэлдсээр оноогоор яллаа. Дараа нь Туркийн бөх олимп, Дэлхийн аварга Атлайтай учраа таарчээ.Хэрэв энэ алдартай бөхийг ялвал олимпийн медаль хүртэхээ ухаарсан Артаг түүнтэй тун няхуур барилдсаар барилдааны хугацааг хоёр хоёр оноотой гүйцээн санасандаа хүрч жингийнхээ 19 бөхөөс гуравт орсон хүчтэн билээ.
• Увс аймгийн Тэс суманд 1943 онд Төмөрийн гэр бүлд мэндэлжээ. Эднийх мөн л өнөр өтгөн айл байжээ.
• 1964 онд цэргийн албанд татагдан Халх голын 25 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанаар түрүүлж , “Алдар” нийгэмлэгийн тамирчин болжээ. Энэ цагаас эхэлж чөлөөт бөхийн спортоор хичээллэж 1966 онд чөлөөт бөхийн 70 кг-д Монгол улсын аварга болсон байна.
• 1967 онд Польш улсад болсон “Олимпийн долоо хоног” тэмцээнд түрүүлж шилдэг тамирчин болох гараагаа эхэлжээ.
• Т.Артаг 25 настайдаа Мехикод хүч үзэж зуны 19-р олимпийн наадамд хүрэл медалийн эзэн болсон юм. Тэрээр 29 настайдаа буюу 1972 оны Мюнхены олимпийн наадамд барилдаж 10-р байрт шалгарсан байна.
• Мөн 1969-1973 онд таван удаа ДАШТ-д хүч үзэж 5-6-р байрт шалгарсан шилдэг бөх байсныг нөхөд нь дурсдаг.
• Түүнийг 1991 онд Монгол улсын гавьяат тамирчин цолоор шагнасан байдаг.
Монголын дөрвөн бөх анх удаа олимпоос медальтай ирэхэд Ж.Мөнхбат аваргад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 6000 төгрөг, Сэрээтэрт Алтангадас одонтой 4000 төгрөг, Ч.Дамдиншарав, Артаг хоёрт Хөдөлмөрийн хүндэт медаль хүртээж, 4000 төгрөгөөр шагнасан байна.
• Тэрээр Гавьяат тамирчин цолоо хүртсэнээс хойш 2 жилийн хойно ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.