Шинэ мэдээ

NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ3 сар 24. 15:43Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон3 сар 24. 15:32Афганистаны Засгийн газар талибуудтай онлайнаар хэлэлцээ хийжээ3 сар 24. 9:35АНУ-ын зарим муж улс хоригдлуудаа суллана3 сар 24. 9:23АНУ-д галт зэвсэг худалдан авах нь ихэсчээ3 сар 23. 14:23Иран БНХАУ-аас илгээсэн тусламжийг хүлээн авчээ3 сар 23. 14:22Европоос ирсэн хүмүүсээс шинжилгээ авч тусгаарлана3 сар 21. 11:35БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ3 сар 21. 11:20Ноён Бондгор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад амжжээ3 сар 20. 13:20Лондоны метроны буудлуудын 40 нь хаагдана3 сар 20. 9:54БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлнэ3 сар 20. 9:36ОХУ-ын 80 бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ3 сар 20. 9:35Европт эм бэлдмэл нийлүүлэх журмыг хялбаршуулна3 сар 19. 14:07

Солонгосын жүжигчин Сон Хе Кётой холбоотой баримтууд

/6-р сарын 24/  -  11 цаг 55 минут
1. Солонгосын жүжигчин Сон Хе Кё 1981 оны 11 дүгээр сарын 22-нд мэндэлжээ. Тэрбээр “Зүрхэнд шингэсэн намар” (2000), “Бүгдийг нь” (2003), “Миний байшин” (2004),”Салхи үлээсэн тэр нэгэн өвөл” (2013) олон ангит кинонуудын гол дүрд тоглож Монголчуудын танил болсон билээ.  Сон Хе Кё өвчтэй төрсөн учраас амьд үлдэхгүй гэж эмч нар хэлж байжээ. Гэвч эцэг эх нь азаар амьд гарсан охиныхоо төрсөн өдрийг 1982 оны хоёрдугаар сарын 26-нд албан ёсоор бүртгүүлжээ. Тиймээс бүх бичиг баримт нь энэ он сартай байдаг.
2.    Жүжигчин бүсгүйн эцэг, эх бага насанд нь салсан тул ээжтэйгээ хамт өсчээ. Ингээд төрсөн нутаг Дэгүгээс Сөүл хотын Ганнам дүүрэгт шилжин суурьшиж, бага сургуульд байхаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлжээ. Гэвч энэхүү спортоо наймдугаар ангид байхдаа орхисон гэдэг.
3.    Түүнийг дунд сургуулийн багш нар нь “Хөгжилтэй, хүүхдүүдтэй эвсэг харьцдаг, цовоо сэргэлэн зантай” гэж тодорхойлсон байдаг.  1996 онд буюу 14 настай байхдаа тэмцээнд оролцон түрүүлж, дунд сургуулийн хүүхдийн дүрэмт хувцасны модель болсоноор амжилтын гараагаа эхэлжээ.
4.    Солонгосын 66 ангит “Анхны хайр” кинонд жижиг дүр бүтээсэн нь хамгийн анхны уран бүтээл юм.   Сон Хе Кё 2004 онд “Миний байшин” киногоороо ихээхэн амжилт олж, кино шүүмжлэгчид, үзэгчдээс өндөр үнэлгээ өгсөний дараа уран бүтээлээсээ хоёр жил завсарлаж Сан Франциско хотноо англи хэлний сургуульд сурчээ.
5.    2008 онд эргэн ирж, жүжигчин Хён Бинтай хамтран хайрын тухай кинонд тоглож байсан тэрээр "The Grandmaster"  киноны туслах дүр бүтээж, Хятадын зах зээлд гарсан юм. Мөн Японы олон ангит кинонд эсрэг дүр бүтээсэн гэдэг.  2011 онд Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүйгээр шалгарч, Алтанта, Нью-Йорк, Бонус Айрес, Парис зэрэг дэлхийн томоохон хотуудын зар сурталчилгааны нүүр царай болжээ. Мөн Солонгосын алдартай брэндүүдийг сурталчилдаг юм.
6.    Солонгосын эмэгтэй жүжигчдээс анх удаа “Effigies” агентлагийн нүүр царайгаар тодорч Европчуудын дунд мөн нилээд алдаршжээ.  2003 онд “Бүгдийг нь” кинонд хамтран тоглосон жүжигчн Ли Бен Хунтай болзож байгаа талаар шуугиан тархсан ч 2004 онд салснаар шар хэвлэлүүдийн баатар болж байсан юм.
7.    Мөн 2009 онд хамтран кинонд тоглосон царайлаг жүжигчин Хён Бинтэй хайр сэтгэлийн холбоотой болсон нь олон нийтэд илэрч байв. Гэвч хосуудыг ямар харилцаатай болохыг хэвлэлээр бичиж байснаас биш өөрсдөө нэг ч удаа албан ёсоор мэдэгдэж байгаагүй ажээ. Гэвч 2011 онд Хён Бин цэргийн сургуульд элссэний дараа хосууд салсан нь тодорхой болжээ.
8.    Тэрбээр байнга олон нийтийн анхааралд өртөж байдаг бөгөөд үүнийгээ миний насны бүсгүйчүүдэд байх зүйл гэж хэлдэг байна. Гэхдээ цаг үргэлж ганцаараа амьдрахыг хүсэхгүй байгаа гэдгээ нуугаагүй ажээ. 2012 онд жүжигчин бүсгүй өөрийнх нь тухай ор үндэслэлгүй мэдээллийг интернэтэд цацаж, гүтгэн доромжилсон хүмүүсийг шүүхэд өгсөн юм. Сөүл хотын прокурорууд 24 хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгажээ.
9.    2007, 2011 онд шилдэг эмэгтэй жүжигчин, 2013 онд Солонгосын хамгийн шилэг 10 одын нэгээр шалгарсан байна.  “Салхи үлээсэн тэр нэгэн өвөл” киногоороо SBS телевизийн кино наадамд уригдсан ч цагийн хуваариа андуурснаас болоод очиж чадаагүй гэнэ.
10.   Сон Хе Кё хүүхдийг ивээх сан болон олон улсын байгууллагад хандив өгдөг гэнэ. Америкийн “Make yourself at home” хэмээх аймшгийн кинонд тоглосон тэрээр 2010 онд дэлхийн хамгийн хөөрхөн эмэгтэйчүүдийн жагсаалтад 18-д бичигдэж байжээ.
Эх сурвалж http://www.info.mn

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.