Шинэ мэдээ

АНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй6 цаг 45 минутын өмнөТалибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ7 цаг 7 минутын өмнөЯпоны Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв4 сар 7. 14:02Нефтийн үнэ өсжээ4 сар 7. 13:59Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ4 сар 7. 9:38Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ4 сар 7. 9:32АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна4 сар 6. 9:05АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй4 сар 5. 11:44АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:42АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40

Загасны ордныхон өнөөдөр аливаа зүйлийг хэтрүүлэхээсээ болгоомжил

/6-р сарын 17/  -  8 цаг 23 минут
ХОНЬ - (3/21-4/19)
Гэр бүл, найз нөхөд, хөршүүдтэйгээ эвтэй, найртай бай. Үзэл бодлоо илэрхийлэх боломжийг бусдад олго. Хэрвээ санал нийлэхгүй бол хийж чадна гэдэгт итгүүл. Амьдрал улам хялбар болно. Өөрт чухал гэсэн зүйлд анхаарлаа хандуулахыг хүсвэл утсаа унтраа. Онлайнаар суралцах нь сонирхолтой байх бөгөөд боловсролын зэргээ хялбар аргаар нэмэгдүүлэх боломж олгоно.
 
ҮХЭР - (4/20-5/20)
Эдийн засгийн холбогдолтой баримт бичигт гарын үсэг зурахдаа хянамгай бай. Мөн янз бүрийн салбарын хүмүүстэй уулзах, шинэ газарт шилжин суурьших нь маш том зүйл хийх боломж бүрдүүлнэ. Гэхдээ энэ нь таны дотоод мэдрэмжтэйгээ ойр байхын хэрээр шийдэгдэнэ. Санхүүгийн асуудлаа тогтвортой байлгахын тулд сүүлийн хоёр сарын зардлаа тооцоол. Таны хувьд онцгой байр эзэлдэг найз нөхөддөө цаг гарга.
 
ИХЭР - (5/21-6/21)
Та маш эрч хүчтэй баяр баясгалантай байх болно. Сайхан хувцаслаж баяр баясгаланг мэдэр. Хамтрагчийнхаа үгийг анхааралтай сонсохгүй бол та хоёрын хооронд ямар нэг асуудал үүсэх болно. Хэдийгээр тэд буулт хийхийг хүсэхгүй байсан ч зөвшилцөхийг хичээ. Өнөөдөр та хаашаа явж юу хийхийг хүсч байгаагаа мэд. Санамсаргүй асуудал гэнэт урган гарч ирснээр хийхээр төлөвлөж байсан зарим нэг зүйлээ амжуулж чадахгүй бололтой.  
 
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Эв эеийг хичээх нь таны өнөөдөр үнэхээр хүсэж эрмэлзэх зүйл мөн. Гэвч энэ хүсэл чинь биелэхгүй байх эрсдэлтэй. Энэ үеэр бусад хүмүүс таныг хуурч мэхлэх буюу та өөрийгөө хуурах ч хандлага гарч болох юм. Хэт хэлэмгий эсвэл бүх юмыг мэддэг царайлах хүмүүсээс холхон бай. Ямар нэг зүйл үнэн байхад хэт сайхан санагдах юм бол тэр чинь худлаа л гэсэн үг. Танихгүй хүмүүст туслах гэсний хэрэггүй. Мэдэхгүй танихгүй газар, төвөгтэй нөхцөл байдлаас хол бай.
 
АРСЛАН - (7/23-8/22)
Танд итгэл мөрөөдөл, найз нөхөд, инээд баяслыг бэлэглэж байна. Найз нөхдийн нэг нууцаа танд шуудхан хэлж, тухгүй байдалд оруулж магадгүй. Гэхдээ үүнийг шүүх гэж, мөн зөвлөгөө өгөх гэж оролдсоны хэрэггүй. Зүгээр л сонсоход болно. Спортын үйл ажиллагаанд оролцоорой. Гэртээ шагналаа тэвэрсээр орж ирнэ. Орон нутгийн эвлэлд байснаараа та нэр нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, холбоо тогтооно.
 
ОХИН - (8/23-9/22)
Нөхцөл байдлаа зөв үнэлэхийг хичээгээрэй. Та шийдвэр гаргахдаа чухал зүйлийг орхигдуулах магадлалтайг анхаар. Шийдвэр гаргахаа түр хойшлуул. Хэдийгээр охины ордныхон ухаалаг хүмүүс боловч өнөөдөр мэдээллийг задалж ойлгоход хүндрэлтэй байх бололтой. Илүү ач холбогдолтой ажилд орохыг хүсч байгаа бол интернетээр ажил хайж, аль нь илүү тохирохыг олж мэд. Хамт олон болон мэргэжилтнүүдтэй харьцахад маш таатай байна.
 
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Олон нийтийн үйл ажиллагаа нь ихэвчлэн мэдээллийн болон сонирхолтой, хөгжилтэй байдаг. Таны харилцаанд чөлөөтэй хөдөлгөөнтэй хувцаслах нь тохиромжтой.Та өөрийн боломжоо алдахгүйг хичээгээрэй. Аялна гэдэг хөгжилтэй, та газар худалдаж авахаар шийдсэн сайтар шинжээрэй.
 
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хуультай холбоотой асуудлууд өнөөдөр сэтгэлийн дарамт үүсгэж магадгүй. Хамаатан садны сөрөг шүүмжлэлээс болж та хайртай хүнтэйгээ зөрчилдөх бололтой. Сэтгэл хөдөлгөсөн төсөл, төлөвлөгөө гайхалтайгаар эргэж та өөрөөрөө бахархахад хүрнэ, ялангуяа таныг хэн ч оргил өөд гарна гэж төсөөлөөгүй байсан бол. Хөнгөн хуумгай загнаж хамаг мөнгөө хамт олны баяр цэнгүүнд үрэх хэрэггүй.
 
НУМ - (11/22-12/21)
Оюуны хөдөлмөрийн салбарт ажилдаг хүмүүсийн хувьд хувирамтгай өдөр болохыг сануулж байна. Идэвхитэй амрах, дасгал хөдөлгөөн хийхэд таатай өдөр. Та өнөөдөр бүх зүйлийг амжуулах чадвартай байна. Эмэгтэй Нумуудын аялах хүсэл тэмүүлэл ба гэртээ тогтохгүй байгаа байдал нь гэр бүлийн харилцаанд хагарал үүсгэж, хэрүүл гарах шалтгаан болж болзошгүй. Од эрхэс өнөөдөр хайр дурлалд азгүй байхыг анхааруулж байна.  
 
МАТАР - (12/22-1/19)
Энэ өдөр эрчүүд гэрийн ажил хийж, дэлгүүрээс юм цуглуулан цэцэрлэг, хашаагаа засаж арчилна. Хөргөгч, хүнс хадгалдаг шүүгээгээ хоол хүнсээр сайн дүүргэх хэрэгтэй. Тэр бүр уулзаад байдаггүй эртний найз эсвэл холын настай хамаатан тань гэнэт зочилж ирнэ. Зочид хүлээн авахдаа та баяртай байх ч хоол хүнс дутмаг байгаадаа сэтгэл зовно. Гэвч бүх зүйлс байр байрандаа байгаад сэтгэл хангалуун байж болно. Хийж байгаа зүйл тань дараа өдөр танд зовлон авчирна.
 
БУМБА - (1/20-2/18)
Cap нартай нэгдэж хайр дурлалын тэмдэг Сугар гараг ашиг орлогын бэлэгдэл болсон Бархасбадь гараг Хамтатгахын ордод байрлаж, таны хайр дурлалд од гарагсын нөлөө их байна. Зарим тань бурхнаас илгээсэн хайртай учирч магад. Гадаад түншүүдтэй бизнесийн гэрээ хэлцэл хийхийг ашиглаж чадвал мөнгөний урсгал нэмэгдэх боломжтой. Борлуулалтын ажил эрхэлдэг Хумхууд үр ашигтай ажиллаж чадна.  
 
ЗАГАС - (2/19-3/20)
Өнөөдөр аливаа зүйлийг хэтрүүлэхээсээ болгоомжил. Ичмээр нууц хэрэг тань задарч мэднэ, тиймээс бусдад илрүүлэхийг хүсэхгүй байгаа зүйлсээ маш сайн нууцлах тал дээр анхаараарай. Чухал хаяг, нууц үг, тэмдэглэл болон файлынхаа байгаа газрыг нууцлах нь танд хэрэгтэй. Сонссон юм бүхэндээ итгэх гэсний хэрэггүй. Хэт өөдрөг үзэл, биелэгдэшгүй мөрөөдөл тань таныг мөрийтэй тотоом тоглуулж, эрсдлийг үүрэхэд тань зоригжуулах болно.

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.