Шинэ мэдээ

Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...4 цаг 21 минутын өмнөУсархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ5 цаг 16 минутын өмнөИраны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 цаг 4 минутын өмнөХонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 цаг 17 минутын өмнөБНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49MYЭX-ны Б.Mягмар доктор(PhD)-ын зэрэг хамгааллаа5 сар 15. 9:36Иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа хандуулахыг уриалжээ5 сар 15. 9:27

2017 оны төсөв “гацаанд” орох уу

/5-р сарын 30/  -  9 цаг 46 минут

Засгийн газрын гурван гишүүнийг огцруулах, оффшорын эсрэг хууль, Авлигатай тэмцэх газрын даргын томилгоо, давхар дээлийг тайлах хуулийн төсөл зэрэг улстөрийн тогоонд буцалж байгаа асуудлыг дэвэргэхээс сэрэмжлэн УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг энэ сарын 24-нд завсарлуулсан. Угтаа энэ удаагийн хаврын чуулган хуулийн дагуу бол УИХ-ын сонгууль болохоос 30 хоногийн өмнө буюу энэ сарын сүүлээр завсарлах байсан. Гэсэн ч ийнхүү чуулганы ирэх зургаадугаар сарын 23-ны өдрийг хүртэл завсарлуулах шийдвэрийг гаргачихлаа.

Чуулганыг завсарлуулахаас урьтан өөрөөр хэлбэл улстөрийн намууд, бүлэглэл, фракциудын талцаж байгаа асуудлаас дээгүүрт тавьж хэлэлцэн батлах учиртай байсан хэд хэдэн хуулийн төсөл, асуудлууд байсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018 2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах учиртай байсан. Мөн 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайлантай танилцах байсан. Гэсэн ч эрх баригч хүчин Хөгжлийн банктай холбоотой олон “но”-гоо илрүүлж, МАХН-тай хийсэн тохироог бүтэлгүйтэхээс сэргийлж сонгуульдаа бэлтгэл базаахыг илүүд үзлээ. Ийнхүү дээрх хуулийн төслүүдийг батлаагүйгээс болж төсөвт байгууллагууд ирэх 2017 оны төсвийн төслөө боловсруулж чадахгүйд хүрлээ гэж дүгнэхэд хилсдэхгүй боллоо. Учир нь жил бүрийн долдугаар сараас анхан шатны нэгж, төсөвт байгууллагууд ирэх оныхоо төсвийн төслийг боловсруулж эхэлдэг. Гэсэн ч сонгууль болохоос зургаахан хоногийн өмнө хуралдах УИХ-ын чуулганы ирц бүрдэх эсэх нь эргэлзээтэй байгаа үед дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах бараг л боломжгүй болов уу. УИХ-ын гишүүд ч өнөө маргаашгүй сонгууль болох гэж байхад тойрогтоо ажиллахаа илүүд үзэхээс биш ирц нь бүрдэхгүй чуулганд ирж амжихгүй гэдгээ эхнээсээ хэлчихсэн. Ямартай ч хууль бусаар яаран сандран завсарлуулсан чуулганы талаар УИХ-ын гишүүд хэрхэн байр суурь илэрхийлсэн талаар мэдээллийг хүргэе.

УИХ-ын гишүүн Ч.Улаан

Хаврын чуулганаар эдийн засгийн, нийгмийн үндсэн чиглэл, төсвийн 2017 оны мэдэгдэл, 2018, 2019 төсөөлөл зэрэг асуудлуудыг заавал хаврын чуулганаар хэлэлцэж батлах ёстой. Эдгээр хуулийг баталснаар ирэх оны төсвийг батлах учиртай. 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх нь тун ач холбогдолтой байсан юм.

  УИХ-ын гишүүн Н.Энхболд

 Эрүүгийн тухай хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой. Энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхийн тулд дагалдах хуулиуд батлах шаардлагатай байсан. Гэвч хойшлогдож байна. Одоо зургаадугаар сарын 23-нд эргэж цуглаад батлах боломж байхгүй. УИХ-ын гишүүд ихэнх нь тойрогтоо ажиллаад явна. Тэд сонгууль дуустал хуулиуд батлаад сууж байна гэж байхгүй. Ингээд есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн тухай хууль мөрдөгдөж эхлэх нь ойлгомжгүЙ болчихлоо. Хууль зөрчигдөөд явж байгаа нэг асуудал бол АТГ-ын даргыг томилох тухай асуудал байна. Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан саналыг хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Тодорхой бус шалтгаанаар энэ чухал байгууллагын даргыг томилохгүйгээр сонгуульд оролцож байна. Үүний цаана олон хардлага дагууллаа.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

2015 оны төсвийн гүйцэтгэл, сонгууль болох гэж буйтай холбогдуулан Сонгуулийн тухай хуульд заасан улс орны нийгэм эдийн засгийн асуудлаар Засгийн газар Их хуралд мэдээлэл хийх учиртай байдаг. Энэ асуудлуудаа шийдчихсэн. Хувь гишүүний хувьд чуулган завсарласан нь зөв гэсэн байр суурьтай байгаа. УИХ-аас гарч буй хууль нь нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулдаг. УИХ-ын гишүүд болон нэр дэвшигчийн аль аль нь сонгуульд бэлдээд юун чуулганы хуралдаан манатай болчихоод байна. Ирц багатай чуулганаар чанаргүй хууль баталчихвал иргэдэд улам л сөрөг нөлөөтэй тусдаг. Тэр утгаараа цөөнхийн зүгээс ч гэсэн чуулганаа завсарлуулаач ээ гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Тиймээс хуульд зааснаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад чуулганы отгон хуралдааныг завсарлууллаа. Ер нь бол хэлэлцэн батлах байсан хуулиудаа хэлэлцээд баталчихсан гэж үзэж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

Угтаа бол УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаж энэ сарын 30-31-нд чуулганыг завсарлуулахаар байсан.  Гэтэл энэ удаагийн хаврын чуулганыг хууль зөрчин завсарлуулж, төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж, баталж амжаагүйд харамсч байна. Энэ бол эмгэнэлтэй үйл явдал юм. Хууль эрх зүйн хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, прокурорын тухай хууль Хууль сахиулах ажиллгааны зэрэг хуулийн эцсийн найруулгыг сонсох байсан ч  амжсангүй. Мөн оффшор данстай хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хуулийг хэлэлцэх байсан ч АН-ынхан энэ хуулийг хэлэлцэж батлахгүйгээр чуулганыг завсарлууллаа. АН-ын дарга З.Энхболдын ам ажил нь зөрж байна.

Д.ЖАРГАЛ

 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.