Шинэ мэдээ

Түймэрт өртсөн коала баавгайг аврахад зориулж 750 мянга гаруй ам.долларыг хандивлажээ11 сар 22. 12:58Конгод улаан бурханы улмаас 5000 орчим хүн нас баржээ11 сар 22. 12:29Х.Эрдэнэбаатар Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч болов11 сар 22. 10:51Автомашин үйлдвэрлэгчид байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүдээ танилцуулна11 сар 22. 9:43"Энхтайван хөгжлийн сан"-гийн тусламжаар 4 дэх хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ11 сар 21. 16:41Дэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 10:14Хятадын Засгийн газар Хонконгийн цагдаа нарыг дэмжиж байна11 сар 21. 9:59Абэ Шинзо Японын улс төрийн тогтолцоог тогворжуулж чадсан гэдэгтээ итгэлтэй байна11 сар 20. 11:55Амьдралд хайртай хүн бүхэнд зориулав11 сар 20. 10:59Хонконгт эмх замбараагүй байдал дэгдэнэ гэдгийг эртнээс таамаглаж байжээ11 сар 20. 10:06К.Лам тайвнаар гарч ирэхийг жагсагчдад уриалжээ11 сар 20. 10:05Абэ Шинзо Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан хүн болно11 сар 19. 13:15“WE” application энэ сард нээлтээ хийнэ11 сар 19. 10:46“Huawei”-д бүтээгдэхүүн нийлүүлэх тусгай зөвшөөрлийг сунгажээ11 сар 19. 10:45Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ11 сар 19. 10:17Венецэд үерийн гамшиг 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулжээ11 сар 19. 10:03Ла-Маншийн хоолойд 39 цагаачийг саатуулжээ11 сар 18. 13:19Залуу судлаачид “Агаарын Бохирдлын Википедиа” ном бүтээж байна11 сар 18. 11:18АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ11 сар 18. 10:33"Шар хантаазтнууд"-ын хөдөлгөөн эхэлсний ойн үеэр дахин мөргөлдөөн болжээ11 сар 18. 10:04Боливи улс Венесуэлтэй дипломат харилцаагаа тасалсныг мэдэгдэв11 сар 18. 9:54"Цэнхэр алт"11 сар 16. 11:33Шар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ11 сар 15. 16:59"Шударга бусын хонгил" ТББ-ын тэргүүн Н.Алтанхуягийн "төлбөр төлөгдөж эхэллээ11 сар 15. 15:25БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ11 сар 15. 13:25БНАСАУ: АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн11 сар 15. 9:46Хонконгт жагсагчдын халдлагад өртсөн эрэгтэй нас баржээ11 сар 15. 9:45Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!11 сар 14. 16:21Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдээс анхны жишиг хорооллыг бий болгоно11 сар 14. 16:00В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 11:44

Оросын ерөнхийлөгч Путин Грект айлчлав

/5-р сарын 30/  -  7 цаг 15 минут

Оросын ерөнхийлөгч Владимир Пуимн сүүлийн хагас жилийн дотор Европын холбооны оронд анхны айлчлалаа хийлээ. Путины Грект хийсэн хоёр өдрийн айлчлалын эхний өдөр ажил хэрэгт, хоёр дахь өдөр нь шашны хэрэгт зориулагджээ. Гарын үсэг зурагдсан баримт бичиг, Путины байгаа байдлаас нь өнгөц харвал уг айлчлал нь Афон уулан дахь Үнэн алдартны сүмд даянчлал хийх шалтагтай байсан гэмээр.

Хоёр хоногийн айлчлалын явцад ихээхэн тайван, төвлөрсөн харагдсан Владимир Путин Грекийн ерөнхийлөгч Прокопис Павлопулос, ерөнхий сайд Алексис Ципрас нартай хэлэлцээр хийлээ. Алексис Ципрастай явагдсан хэлэлцээр гурван цаг гаруй үргэлжилсэн ба талууд Орос, Грек хоёрын хамтын ажиллагаанд ихээхэн ирээдүй байгааг тэмдэглэв.
А. Ципрас: Хүндэт ноён ерөнхийлөгч өө, Таныг Грект хүлээн авч мэндчилж байгаадаа таатай байна. Таны айлчлал нь Орос, Грекийн соёлын жилүүдийн хүрээнд явагдаж байгаа нь хоёр талын харилцаа өндөр түвшинд байгааг хэлэхийн зэрэгцээ түүнийг өргөжүүлэх хүсэл эрмэлзлэлээ илэрхийлэх боломжийг бидэнд өгч байна. Үүний нэг тод жишээ нь Москва, Санкт-Петербургт хийсэн миний айлчлал болно. Тэр үеэр бид уулзан ярилцаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар санал солилцсон билээ. Манай стратегийн энэ сонголт нь Оростой харилцаа холбоогоо бэхжүүлэх ашиг тустай. Бидэнд шашин, оюун санааны түүхэн нягт холбоотой, эдийн засгийн түншлэл, мөн бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх боломжийг энэ бүгд нээж байгаа юм гэдгийг дахин онцлохыг хүсч байна.
Бид түүхийн нэгэн шинэ хуудсыг нээн ирээдүйгээ итгэлтэйгээр харах болсон онцгой үед та айлчилж байна. Манайх удахгүй үйлдвэрлэлийн шинэчлэлээ дуусган, эдийн засгийн өсөлт сэргэнэ гэж харж байгаа. Одоо бидний харилцаа илүү тогтвортой ирээдүйтэй нөхцөлөөр явагдана. Таныг Грект дахин мэндчилээд, манай ард түмэн Оросын ард түмэнд нөхөрсөг, ахан дүүсийн сэтгэлээр ханддагыг дамжуулъя.
В. Путин: Ноён ерөнхий сайд аа, нэн түрүүнд урьсанд чинь талархая. Бид цуврал уулзалт зөвөлгөөгөө хамгийн өндөр түвшинд явуулж байна. Энэ бүгд зөрж явагдаж байгаа Орос, Грекийн соёлын жилийн хүрээнд хийгдэж буйгаараа онцлогтой. Бид тантай худалдаа эдийн засгийн ирээдүйн талаар Москва, Петербургт дэлгэрэнгүй авч хэлэлцсэн. Өнөөдөр асуудал их байгаа нь мэдээж. Ихээхэн ээдрээтэй цаг үе байгаа. Гэсэн ч бидний харилцаанд ирээдүй байгаа нь үнэн зүйл. Бид энэ онцгой дотно харилцаагаа, хоёр ард түмний сэтгэлийг эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагаагаар бэхжүүлэх ёстой. Тэр нь зөвхөн эрчим хүч биш, өндөр технологи, дэд бүтэц харилцан хөрөнгө оруулалтыг хамрах ёстой.
Хэлэлцээрийн дүнгээр Орос, Грек хоёр улс төрийн тунхаг гаргав. Лидерүүдийн байлцсанаар хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуучлал, эрчим хүч, бүс хоорондын хамтын ажиллагааны баримтуудад гарын үсэг зуржээ. Хоёр лидер хэлэлцээрийн дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Владимир Путин хоёр орны харилцааг эдийн засгийн хүрээнээс халин соёл-хүмүүнлэгийн чиглэлд орсныг тэмдэглэв.
Орос, Грекийн соёлын жилийн хүрээнд 170 гаруй арга хэмжээ явагдаж байгаа гэж Путин хэлсэн. Энэ арга хэмжээний нэг онцлог нь Афон нэртэй ууланд Оросын сүсэгтнүүд оршин суурьшсаны 1000 жилийн ойг тэмдэглэх явдал болж байна. Өнгөрсөн онд хоёр орны худалдааны эргэлт нь 2.7 тэрбум ам.доллар болон өмнөхөөс 34 хувиар нэмэгджээ. Энд ЕХ-ны зүгээс Орост тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ сөргөөр нөлөөлсөн нь мэдээж. Бас түүхий эдийн үнийн уналт, валютын ханшны хэлбэлзэл нөлөөлсөн байгааг тэр дуулгав.Эдийн засгийн салбаруудын хамтын ажиллагааг тодорхой баримттай дурьдан хэлсний дараа Путин Грекийн удирдлагад талархлаа илэрхийлээд зарим асуултад хариулжээ. Хоёр асуудал нэлээд их сонирхол татав.
Туркийн талын асуудалд хариулахдаа Путин удирдлагаас нь оросын сөнөөгдсөн бөмбөгдөгч онгоцны талаар дэлгэрэнгүй тайлбар хүлээж байгаагаа дуулгав. Тэр тайлбараас л хоёр талын харилцаа сэргэх эсэх нь шийдэгдэх гэнэ. Харин Крымын тухай асуултад тэрбээр хариулахдаа, Крымын талаар хэнтэй ч хэлэлцээр хийхгүй, энэ бол оршин суугчид нь өөрсдөө Оросын бүрэлдэхүүнд орохоо шийдсэн асуудал гэлээ. Энэ хариултаа тэр “танай тугалууд манай чоныг идэх эсэхийг бурхан л мэднэ” гэсэн зүйр үгээр төгсгөв.

Эх сурвалж:



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.