Өчигдөр Канны 69 дэх удаагийн кино наадмын хүрээнд найруулагч Жан-Франсуа Ришегийн “Төрсөн эцэг” киноны нээлт болсон аж. Уг киноны нэг гол дүрийг Мэл Гибсон бүтээсэн билээ. Түүнийг ирэхийг хүсэн хүлээж байсан хүмүүс тун ч олон байсан аж. Учир нь, мань хүн Улаан хивсний ёслолд өөрийн залуухан амраг бүсгүй болох 25 настай найруулагч Розалинд Росстой хамт оролцсон юм.
Тэд дуран авайн өмнө ичиж зовоогүй бөгөөд гар гараасаа барилцан тэврэлдэж байсан гэнэ. Мэл, Розалинд нар өнгөрсөн оны эхээр танилцжээ. Тэгэхэд Росс бүсгүй Гибсоны продюссерын компанид ажилд орохоор ирсэн байна. Жүжигчин, найруулагч эр анхны харцаар л бүсгүйд дурласан гэдэг. Төдөлгүй тэд хамтдаа Коста-Рика, Панам зэрэг улсууд руу урт удаан үргэлжилсэн аялалд гарсан билээ.
Сэтгэгдэл бичих