Шинэ мэдээ

Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 23:12УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00Ж.Оджаргал нарын бизнесмэнүүд том төслүүд дээр баталгаа хэрэгтэй гэв9 сар 15. 13:57

Кайли Женнер: Би 30 хүрсэн хойноо хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна

/5-р сарын 20/  -  8 цаг 40 минут
Реалити шоуны од Ким Кардашианы эх нэгтэй дүү Кайли Женнер “Paper” сэтгүүлд ярилцлага өгчээ.  Зөвхөн Америкт л гарах “Кардашианыхан” гэх реалити нэвтрүүлгийг хөтөлдөг атлаа Кардашианыхан дэлхий дахинаа од болж чадсан. Тэдний хувцаслалт, нүүр будалт үргэлж олны анхаарлын төвд байдаг юм. Ингээд Кайли Женнерийн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
 
-Хүмүүсийн дунд байдаг чиний талаарх хамгийн буруу ойлголт юу байдаг вэ?

-Зарим хүмүүс намайг 17 настай хиймэл царайтай охин гэж боддог байх. Материаллаг зүйлд л анхаарч, нүүрэндээ бүхэлд нь мэс засал хийлгэсэн гэж ойлгодог.

-Хэрвээ чамд аль нэг эгчийнхээ амьдралаар 24 цагийн турш амьдрах завшаан тохиовол хэн болмоор байна?

-Тийм завшаан надад олдвол би Ким болох байсан. Түүний шүүгээнд өдөржин өнжиж, бүх хувцсыг нь өмсч үзнэ.

-Хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ?

-Сайн санахгүй байна. Би их жаргалтай бүсгүй бололтой. Хамгийн сүүлд миний уруулын талаарх цуурхалаас болж удаа уйлсан юм байна. Өмнө нь зарим нэг асуудал тулгардаг л байсан. Гэхдээ ээжийнхээ хажууд уйлсаны дараа ямар ч асуудал байхгүй болсон мэт санагддаг байсан. Тиймээс би маш жаргалтай эмэгтэй байх.

-Хүссэн амьдралдаа хүрэхийн тулд заавал хийх ёстой хамгийн чухал хэрэгтэй нэг зүйл тань юу гэж боддог вэ?
-Бизнес санаа. Би гоо сайхны бизнестээ амжилт гаргаж,  хувийн амьдралдаа ч азтай байхыг хүсч байна. Өнөр өтгөн гэр бүлтэй бас өөрийн гэсэн фермтэй болмоор байна.

-Кайли Женнер. Та саяхан нэг ярилцлагадаа 30 хүрсэн хойноо хүүхэдтэй болно гэдэг хэтэрхий оройтно гэж ярьсан байсан. Үнэхээр ингэж боддог хэрэг үү?

-Би 30 хүрсэн хойноо хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна. 30 хүрсний дараа яг юу болохыг нь мэдэхгүй. Тиймээс сайн хэлж мэдэхгүй байна.
-Гэхдээ эгч нар чинь бүгд л 30 эсвэл 30 гарсан хойноо анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан байдаг шүү дээ?
-Гэхдээ өмнө нь тэд бүгд л хүүхэдтэй болохыг хүсдэг байсан юм шүү. Ким ч гэсэн. Тэр 30 нас хүрэхээсээ өмнө хоёр хүүхэдтэй болмоор байна гэж дандаа хэлдэг байсан.

-Би чиний хийсэн нэг үйлдлийг чинь биширч явдаг. Инстаграмм хуудастаа зовж шаналсан дагагчиддаа анхаарал тавьж,  амьдралд нь гэрэл асааж чадсан шүү дээ. Их урамшсан байх даа?

-Сошиал сүлжээнд  өсч яваа, өсвөр насны хүүхдүүд рүү чиглэсэн дарамт маш их байдаг. Учир утгагүй доромжилж, дээрэлхсэн сэтгэгдэлүүд маш их  бий. Тиймээс би тийм доромжлолыг амсч байгаа хүмүүст тусалж, даван туулахад нь тусалсан юм. Би үүндээ  маш их урамшсан. “Хөөх би тэдний төсөөлж байснаас ч илүү том зүйл хийчихлээ” гээд л. Яг үнэндээ тэдний бодит байдлыг өөрийн шүтэн бишрэгчид, дагагчиддаа зөвөөр ойлгуулж чадсан нь миний хийсэн  хамгийн гайхалтай зүйл байсан юм.  -Өмнө нь холбоотой байсан эсвэл огт уулзаж байгаагүй хүмүүсийнхээ талаарх зүйлийг шэйр хийж байсан уу?

-Би тэдний цөөн хэдтэй нь л уулзаж байсан. Мэдээж Лиззи гэдэг охинтой уулзсан. 60 фунт жинтэй, идэх эмгэгтэй охин. Тэр өөрийнхөө амьдралаар кино хүртэл хийсэн. Би түүнтэй хувийн шугамаар уулзсан юм л даа. Тэр охин үнэхээр хөөрхөн бас гайхалтай.

-Хэрвээ үлдсэн амьдралдаа нэг л хувцас өмсөх ёстой болбол Кайли ямар хувцас өмсөх байсан бэ?

-Хар өнгийн трико, том размерийн хүрэм бас хос кэйт өмсөх байсан.

-Шүтэн бишрэгчид чинь хамгийн анх чамд ямар байдлаар нөлөөлж байсан бэ?

-Магадгүй хамгийн анх уруулд минь нөлөөлж байсан юм болов уу. Өмнө нь би уруулаа будсан охидыг хардаг ч үгүй байсан. Уруулын будганд нэг их ач холбогдол өгдөггүй байсан юм. Зүгээр л уруулаа бага зэрэг том болгохыг хүсдэг байлаа. Сүүлдээ уруулаа будсан охид гоё харагддаг болсон. Тэгээд нэг удаа  MAC болон Sephore уруулын будаг худалдаж авахаар дэлгүүрт очсон юм. Тэнд дандаа охид ажиллаж байсан. Тэгээд намайг харуутаа л “Кайли чи ямар өнгийн уруулын будаг хэрэглэдэг юм бэ. Хүмүүс чиний хэрэглэдэг уруулын будгийг чинь их асууж ирдэг” гэж ярьж эхэлсэн. Түүнээс хойш гадаад төрх, ялангуяа уруулдаа анхаарах хэрэгтэй юм байна гэж бодоод нүүр будалтын хичээлд хүртэл суралцсан. Энэ миний хувьд том шийдвэр болсон.
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Орчуулсан: Б.Даваахүү

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.