Шинэ мэдээ

АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөг бууруулах механизм бий болгоно35 минут 12 секундын өмнөНисэх онгоцны буудалд халдсаны улмаас нэг хүн амиа алджээ37 минут 15 секундын өмнөУлс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56

Тэгчих гэсийн, ингэчих гэсийн...даанч мартчихсын

/5-р сарын 17/  -  7 цаг 29 минут

Нэг этгээд найз нартайгаа нийлж бизнес хийхээр шийдэж, нэгхэн сая ногоон оффшордоод таг мартсаныг нь хэзээ хойно хэдэн сэтгүүлч олж өгсөн байна. Таг мартана гэдэг хаяж гээснээс юуны ялгаа байх вэ. Сангийн сайд болохоос тэртээ өмнийн явдал гээд л байсан. Сангийн сайд болчихоод юу, яасан юм бол доо?. Бас нэг жаал гадаад найзтайгаа нийлж уул уурхайд хөрөнгө оруулалт татах зорилгоор оффшор бүсэд компани байгуулаад... тэгээд бас л мартсан  шиг байгаа юм.Мартах гэдэг ч маниас өмнөхийн эд л дээ. Мартсанаас мал мэнд үү гэгчээр уул уурхайд гадаадын хөрөнгө оруулалт татна гэхээр мань жаалд бас лиценз миценз байсан бололтой юм. Strategic mines Ink гэдэг лут нэртэй компани юм байна. Өнөөдөр өөрийнх нь зөвтгөлөөр бол жаалын аав тэр үед хотын дарга болоогүй, Улсын их хурлын л гишүүн төдий байж гэнэ. Хотын дарга болсноор л жаал жуул юм нааш цааш болгох боломжтой болсон ш дээ гэж хэлээд байгаа юм болов уу.Бие ээ өмөөрөхдөө хүртэл ийм “логик”-той сэтгэцгээдэг болж хөөрхийс. Оффшор гээчийн талаар овоо шуугиж байна цаагуур чинь. Зарим нь бүүр алиалж, марзаганах шинжтэй. Байдаг л нэг бизнесийн үйл ажиллагаа төдий юм гэж байгаа хүнтэй ч таарлаа. Оффшор бүс, оффшор компани, оффшор данс. Энэ тэгээд ер нь юу гээч юм бол оо?. Өмгөөлөх талаас нь тайлбарлах гээд үзье. Татварын диваажин гэж их л өхөөрдөн нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл хамгийн бага татвар, хамгийн хялбар бүртгэл, хамгийн найдвартай нууцлал, хамгийн их зувчуулал. Оффшор бизнес, түүний дотоод мөн чанар, булай булхайтай үйл ажиллагааг олон жил судалсан Жон Кристенсен 2010-аад оны үед бичихдээ “Оффшор бүсийн диваажингууд жил бүр 500 гаруй тэрбум долларыг гурав дахь ертөнцийн орнуудаас хулгайлах боломжийг олгож байдаг” гэжээ. Энэ хулгайлагдсан мөнгөний ихэнх хэсэг нь хэзээ ч эргэхгүйгээр оффшор бүсдээ үлддэг байна. Өчүүхэн хэсэг нь л тодорхой хугацааны дараа гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн сайхан нэртэй болчихоод тухайн улсад орж ирж, хулгайлагчдын халаасыг улам зузааруулангаа улс орныг нь давхар өрөнд оруулж хохироож байдаг гэнэ. Хулгайчууд нь тухайн орны төр засгийн эрх мэдэлтнүүд, үндэстэн дамнасан том компаниуд, оффшор бүсийн үйлчилгээ үзүүлдэг хууль, санхүү банкны трестүүдийн хамтлаг байдаг. Татварын диваажингийн үнэн нүүр царайг сайхь Жон Кристенсен тодорхойлохдоо “Татварыг хамгийн бага болгох татвараас зайлсхийх хоёрт тодорхой ялгаа зааг байхгүй” гэсэн байна. Татвар төлөхөөс зайлсхийх нь аль ч улсын хуулиар гэмт хэрэг юм. Ямар ч сайхан тайлбар манай алдарт оффшорчингуудын гэмт үйлдлийг зөвтгөхгүй. Оффшорт ер нь ямар мөнгөнүүд байршдаг юм бол?. Байгалийн баялгаас хулгайлсан, хууль бусаар зувчуулсан мөнгө, улсын сангаас хулгайлсан мөнгө, авлигаар олсон мөнгө, улс орны эрх ашгийг хохироож гадаадыханд боломж олгосны төлөөх шагналын мөнгө, зэр зэвсэг, хар тамхи, хүний болон эд эрхтэний наймаанаас олсон мөнгө, луйвар залилан дээрмийн мөнгө... гэх мэт тоолж баршгүй муу муухай үйлдлийн үр дүнд бий болсон бохир мөнгөнүүд тэнд нуугдаад дараачийн бузар үйлдэлд зориулагдахаар отож байдаг. Бохир “юм”-ыг цэвэрлэх хэрэгтэй нь мэдээж. Мөнгө “угаах” гэж. Дээхнэ манай зарим нэг хүн “угаах” мөнгө олдвол угаачихсан ч яадаг юм, цус гэх ухааны ярьж байсан. Арай л барааны саван нялаад нидрүүлэгдчихье гээгүй байх. Хиртэй, хилэнцтэй, цустай, нулмистай, занал хорсол нэхэлтэй, заавал төлөх төлөөстэй, буг бирдийн сэдэлтэй, бурхны хатуу цээрлүүлэлттэй, ээжийгээ хуурч, эцгийгээ хувхайлж, элгэн саднаа тоносон болохоор эрлэг тамд хуйхлагдах тавилантай ийм юмнаас холхон явсан нь өлзийтэй байхаа. “Угаачихсан, угаалгасан” хоёр ч адилхан л нүгэлтэн.

Оффшордоно гэдэг хулхидаж хулгайлах, бултаж нуугдах, зайлж дайсагнах л гэсэн үг, шууд утгаараа. Яаж ч бодсон хуулийн дагуу бизнес хийгээд, тайлагнаад, татвараа төлөөд явж байгаа жирийн хэн нэгэн хаа хамаагүй газар, гадаад далайн уснаас цухуйж байдаг шүрэн цохионд мөнгөө, эсвэл компаниа аваачиж нуух уу ер нь?. Нэг оффшор банкны үйлчлүүлэгчийн анкетийг одоо сонирхож үзье. “Энэ үйлчлүүлэгч бол Багамийн арлуудад байрладаг хувийн хөрөнгө оруулалтын компани. Энэ компани нь хувийн хөрөнгө оруулалтуудад ашиглагддаг. Компанийг үүсгэн байгуулагч бөгөөд ашиг хүртэгч нь тэтгэвэрт гарсан мэргэжлийн хүн. Ихээхэн амжилт гаргаж, тэтгэврийн амьдралдаа зориулж их мөнгө хуримтлуулсан хүн”. Энэ бол оффшор банкны бичиг баримт дахь үйлчлүүлэгчийн албан ёсны анкет юм. Харин тэтгэврийн амьдралдаа зориулж их мөнгө хуримтлуулсан тэр “эрхэм хүн” нь Чилийн фашист дарангуйлагч, хожим бузар үйлдлүүдийнхээ төлөө шүүхээр яллагдсан Аугусто Пиночет байсан юм. Оффшор гээч чинь энэ байна даа. Оффшорчингуудаас зарим нэгийг нэрлэе л дээ. Нефтийн асар их нөөцтэй, хүн ам олонтой боловч дэлхийн хамгийн баларсан улсын нэг Нигерийн дарангуйлагч Сани Абачи, зуу гаруй жил ардчиллын замаар замнасан хэдий ч ядуу хэвээрээ л байгаа Филлипины дарангуйлагч Фердинанд Маркос, цаг агаарын нэн тааламжтай нөхцөлд оршдог, байгалийн асар их баялагтай, хүн амын тоогоор дэлхийд тэргүүлдэг, ядаж байхад бас л ардчиллын замаар олон жил замнасан боловч өөд нар үзээгүй байгаа Индонезийн дарангуйлагч Сухорто, дэлхийн хамгийн буурай орнуудын нэг Эквадорын Гвинейн дарангуйлагч Теодоро Обияг..., дээр нь тэгээд бас манай хэд?.Оффшор гэдэг нь “эргээс гадуур”, “хилийн гадна” гэсэн үг юм гэсэн. Өөрөөр хэлвэл хуулиас гадуур, улсаас гадуур гэсэн санаа юм байх. Өөрсөд дээрээ татаж ирээд, шууд махчилж ойлговол маниусаас гадуур, та биднээс харь, Монголоос ч цаагуур гэж ч болох юм. “Төмөртийн-Овоо”, “Бороогийн орд”, “Оюу толгой”, “Ноён-Уул”... хамаг баялаг аа гадаадыханд найр тавиад, хуссан, хусуулсан, “шагнуулсан” жаал юмнуудаа оффшорт нуугаад, одоо бас “Таван толгой”, “Талын мэлтэс”, шатдаг занар, “шар нунтаг”, газрын тос, газрын ховор элемент, метан хийгээ дээрээс нь өгөөд, цаашдаа бас юугаа л арилжихаар санааширч байгаа бол?. Энэ оффшорчингууд. Нөгөө кинон дээр гардаг ”Дүүгээ цааш харуулаад, жанжин таныг алах гээд, дараа нь бас манийгаа алах л байсан байх даа. Чоноо чоно”гэлээ гэдэг шиг...Гэхдээ би оффшорчдыг чонотой зүйрлэн чоныг гүтгэж доромжлох гээгүй. Тэднийг заавал юутай ч юм адилтгах гэвэл чоно бараадасхийн, шүлсээ савируулан шарвалзах нохойнцортой төстэй гэчихвэл бас нөгөө юуг гүтгэсэн болчих болов уу.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.