Шинэ мэдээ

Шударга ёсны тэмцлээр эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагын шинэ жишиг тогтоолоо1 сар 21. 18:03“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1 сар 21. 10:51Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1 сар 14. 18:40Ковид ба кибер аюулгүй байдал1 сар 14. 18:25“Korea Grand Sale 2021”: Нэгдүгээр сарын 14-нөөс 46 хоногийн турш онлайнаар зохион байгуулагдана1 сар 12. 11:51"Ноён Бондгор"-ын дууг ам барьж дуулж уралдаанд оролцжээ1 сар 10. 13:57“Gobi challenge-2020” олон өдрийн ТЭМЭЭН АЯЛАЛ өндөрлөлөө1 сар 8. 13:37О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1 сар 8. 13:03Самрын бизнесд сан байгуулж “самрах” шийдвэрийг МХАҮТ гаргажээ1 сар 7. 13:08МҮХАҮТ “Гарал үүслийн гэрчилгээ” зараад байна уу, Сан байгуулж дээрэм хийх үү?1 сар 7. 11:54“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал үзэгчдийн хүртээл болно1 сар 5. 13:35Хүүхдийн төлөө фонд1 сар 5. 11:51Ноён Бондгорын 200 саяын уралдаанд 1000 гаруй хүн бичлэг илгээжээ2020, 12 сар 30. 10:37Ил захидал2020, 12 сар 25. 16:24Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг эмч, ажилчдынхаа дунд "ТӨСЛИЙН УРАЛДААН” зохион байгууллаа2020, 12 сар 25. 11:39Д.Баярмандах: БНСУ дахь иргэдийнхээ нийгмийн баталгааг ханган ажиллаж байна2020, 12 сар 24. 13:39Дуугаа дуулаад байртай болоорой!2020, 12 сар 24. 12:18Талархлаа илэрхийлж гэрлэн дохио нь эмч, цагдаагийн дүрсээр асдаг болжээ2020, 12 сар 23. 16:12ХӨСҮТ-ийн албан хаагчдад эрүүл мэндийн бүтээгдэхүүн хандивлалаа2020, 12 сар 14. 16:43Баянгол дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо2020, 12 сар 8. 14:15Д.Наратуяа: ЭМЯ хууль зөрчсөн болон үйлдвэрийн үнээс өндөр үнээр худалдан авалт хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье2020, 12 сар 8. 14:09"Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа2020, 12 сар 7. 9:44"Чингис хаан" музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ2020, 12 сар 2. 14:44Засаг даргад хууль бус нөхөр зүтгэх нь цагийн гарз2020, 11 сар 28. 13:37МУИС-ын ХЗС-ийн оюутнууд “Өгөх нь Авахаасаа ерөөлтэй” сайн үйлсийн аян өрнүүлж СХД-ийн ОК-д гардуулан өгчээ2020, 11 сар 27. 15:33Хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэж байна2020, 11 сар 20. 13:19Ж. Шижир: Дэлхийд гарах Монгол системийг хөгжүүлж байна2020, 11 сар 20. 11:43Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрд2020, 11 сар 19. 14:29Монгол улс, БНХАУ-тай хил хязгаарын маргаантай асуудал байхгүй2020, 11 сар 18. 13:22Хайртай, дотны хүмүүсийнхээ төлөө гэртээ байхыг уриалж байна2020, 11 сар 18. 13:16

Ноён уулын булшнаас эртний эдлэл олджээ

/2-р сарын 13/  -  23 цаг 41 минут

              Төв аймгийн нутаг дахь Ноён уулын булшнаас эртний домгийн нэг эвэрт гөрөөс, Грек Римийн домогт бурхадын дүрс бүхий чимэглэл олдсон нь судлаачдын сонирхлыг ихээхэн татаж байна. Хүннүгийн язгууртны эл булшийг одоогоос 2000 жилийн өмнөх үед холбогдоно хэмээн археологичид урьдчилсан байдлаар тооцоолоод байгаа юм. Булшнаас гарсан 200 гаруй олдвор нь Евро Азийн тал нутгийн эртний нүүдэлчдийн соёл, түүхийг тодруулахаас гадна тухайн үеийн олон улсын харилцаа холбоо, он тоолол, төрийн бодлого зэрэг түүхийн олон зангилаа асуудлыг сэргээн судлахад чухал ач холбогдолтой ажээ.

              Далайн түвшнээс дээш 1373 метрийн өндөрт байрлах 18 x 19 ам дөрвөлжин чулуун хашлага бүхий энэ булш нь хагас цэвдэгт хөрсөнд байсан учир харьцангуй сайн хадгалагджээ. Бунхны дээд талд тухайн язгууртны эдэлж байсан дээрээ шүхэр бүхий сүйх тэргийг 30 орчим адууны толгойн хамт хойлоглон тавьж, бунхныг таван үе дараалсан хаалт чулуугаар хашсан нь сонирхолтой. Ихэнх олдвор нь бунханы дотор талд, баруун зүүн хана мөн шалан дээрээс илэрсэн бөгөөд малтлагын үр дүнд мөнгөөр хөөлгөн урласан аргаль, янгир, домгийн нэг эвэрт бодь гөрөөс, алтаар шарсан луу, мөн эртний Грек, Римийн хийц маягаар үйлдсэн эрэгтэй, эмэгтэй нүцгэн хүний дурс бүхий чимэглэл зэрэг нийт 30 гаруй мөнгөн эдлэл, хүрэл чимэглэл, домгийн шувууны дүрс бүхий эсгий, хивсний тасархай, торго, давуу эдлэлийн хэсгүүд мөн гадна ёролдоо хятад бичээс бүхий хээтэй аяга, төмөр толь, дэнгийн суурь, алтан ялтасны хэсэг, хаш эдлэлийн үлдэгдэл, товруутай хазаарын чимэглэл, бүсний товруу, төмөр ялтаст арал, боолттой гэзэг, төмөр, модон эдлэл гэх мэт эртний Хүннүчүүдийн урлаг, оюун санаа, тухайн үеийн гадаад харилцаа холбоог нэхэн судлахад чухал түлхэц болохуйц, гайхамшигт ховор 200 гаруй олдвор илэрсэн байна.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.