Шинэ мэдээ

БНАСАУ дахин пуужин харважээ8 сар 24. 13:03БНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй8 сар 24. 11:22Их Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ8 сар 24. 11:11Э.Макрон: Бидний орон гэр шатаж байна8 сар 24. 11:08Пентагон “Boeing” корпорацтай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийджээ8 сар 23. 13:21Тамхинаас татгалзахын ашиг тус8 сар 23. 13:16АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 13:15М.Помпео: Ираны газрын тосны нийлүүлэлтэд саад учруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ8 сар 22. 9:53АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 22. 9:52“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа8 сар 22. 9:44“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна8 сар 21. 16:03Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:01АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв8 сар 21. 16:00Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15

Эртний түүхийн хамгийн их цус урсгасан тулаанууд

/2-р сарын 13/  -  2 цаг 13 минут

 Куликовын тулаан (120.000-170.000)     

1380 оны есдүгээр сарын 8-нд Дон мөрөн, Непрядва гол хоёрын бэлчир орчим Куликовын тал гэдэг уудам газар Алтан Ордны хаан Мамай, Москвагийн вант улсын Донын Дмитрий нарын хооронд агуу их тулаан болжээ. Энэ тулалдаан болсон түүхэн нөхцөл нь Алтан ордны хаан Мамай нь өөрийн өрсөлдөгч Тогтамыш хааны эсрэг Литовын вангуудтай холбоо тогтоосон ба Тогтамышийн гол холбоотон болох Москвагийн ван Дмитрийг цохих зорилгоор Москва руу хөдөлсөн бөгөөд Литовын вангуудтай хамтран хоёр талаас нь цохих бодолтой байжээ. Гэтэл Дмитрий өрсөн хөдөлж Мамайтай тулалдаж хоёр талаас их цус урсаж, маш олон хүний амь үрэгдсэн байна. Аль аль тал нь их хохирол үзэж нийтдээ 120.000-170.000 орчим хүн амь алдсантулалдааны талбараас хоёулаа ухран зайлцгаасан гэдэг. Гэхдээ энэхүү тулалдаан Алтан Ордны улсын захиргаанаас Оросыг бүрэн чөлөөлж чадаагүй бөгөөд Оросын вант улсууд нэгдэж, төвлөрсөн улс байгуулах эхлэлийг тавьжээ. Мамай нь албан ёсны Алтан Ордны хааны удам биш ч Чингисийн удмын Ногай ханы ач байлаа.

Калингагийн эсрэг аян дайн

Энэтхэгийн түүхэн дэх хамгийн агуу хаан болох Маурьягийн удмын Ашока хаан Энэтхэгийн дорнод эрэгт орших өнөөгийн Орисс мужийн нутаг дэвсгэр дээрх Калинга улсын эсрэг хийсэн аян дайнаа ялалтаар дуусгасан байдаг.Гэвч энэ нь 200-300 мянган хүн алагдаж шархадсан цус урсгасан аян дайн болсон бөгөөд хэдийгээр ялалт байгуулсан ч Ашока хаан маш олон хүний амь насаар, их үнээр олдсонд харамсан сэтгэл санааны хямралд орсон ба Энэтхэгийг бүрэн нэгтгэх зорилгоосоо татгалзажбуддын шашин шүтэж эхэлсэн байдаг. 

  Панипатын III дайн

Бабур хааны үүсгэн байгуулсан Энэтхэгийн Могул хэмээх эзэнт гүрнийг залгамжлагч Маратын хаант улс болон Афганистаны хаадын эвслийн эсрэг хийсэн энэхүү тулааныгн түүхэнд Панипатын III дайн хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ тулаанд Маратын эзэнт гүрний 70 000 цэрэг Афганистаны эвслийн 100 000 цэргийн эсрэг Энэтхэгийн Харьяана орчимд тулалдсан бөгөөд Доголон Төмрийн удмын афганы хаадын холбоо ялж асар их цэрэг болоод энгийн иргэдийг харгислан хядсан аж. Тиймээс энэ тулааны хохирогч нь 200 мянга орчим хэмээн түүхэнд тэмдэглэжээ.

 Кортесын бүслэлт

Испанийн байлдан дагуулагч цуст хэмээн алдаршсан Фернан Кортес одоогийн Мексикийн нийслэл Мехико хотын орчимд асар их харгислал үйлдсэн юм. Ацтекуудын соёл иргэншлийг мөхөөж тэдний эсрэг хийсэн түүний цуст дайныг Теночтитланы бүслэлт хэмээдэг. Энд испанийн булаан эзлэгчдийн орчин үеийн их буу, буугаар зэвсэглэсэн 1000 орчим цэргүүд болон тэдний холбоотон болох нутгийн уугуул омгийн 100 мянга орчим дайчдаас бүрдсэн хүч Ацтекийн эзэнт гүрний нийслэлийг бүслэжээ. Ацтекчууд хэдийгээр 300 мянга орчим дайчидтай байсан ч гурван сар орчим үргэлжилсэн бүслэлтийн дараа ялагдаж 200 мянга орчим ацтек цэрэг боло иргэд амиа алдсан байдаг.

 Салсугийн тулаан

Хятадын Сүн улс болон Солонгосын Когурёо улсын хооронд болсон удаа дараагийн дайн тулаанаас манай эриний 602 онд Салсугийн тулааныг түүхэнд онцгойлон тэмдэглэсэн байдаг. Учир нь энэ тулаанд 300 орчим мянган хүн амиа алдсан байдаг аж. Сүн улс 1 сая цэргээ Когурёогийн нийслэл рүү илгээсэн бөгөөд 350 мянган хүнтэй солонгосын арми хотоо хамгаалан тулалджээ. Энэ тулааны үеэр солонгосчууд мөрний усыг хааж далан байгуулсан бөгөөд гэнэт далан сэтэрч улмаар үерлэсэн мөрний усанд хятадын цэргүүд ихээхэн хохирол амсаж улмаар тулаанд ялагджээ.

Дидгоригийн тулаан

Турк селджукийн эзэнт гүрэн болон Гүржийн вант улсын хооронд болсон энэ тулаанд мөн л 300 орчим мянган цэргүүд үрэгдсэн байдаг. Гэхдээ ихэнх нь туркүүд. Турк сельджукийн 500 орчим мянган цэрэг Гүржийн Дидгори орчимд Давид хааны 55 мянган цэрэгтэй нүүрлэн тулалджээ. Энэ тулаанд туркүүд ялагдаж 300 мянга орчим цэргээ хядуулсан түүхтэй.

Үнэгэн давааны тулаан

Их эзэн богд Чингис хааны Зүрчидийн угсааны Алтан улсыг дайлаар мордсон түүхийг энд дурджээ. Алтан улс умард зүгийн хамгийн чухал боомт болох Ехулин буюу монголоор Үнэгэн давааг Ху Шаху нэрт жанжинд 500 мянган цэрэг өгч батлан хамгаалуулсан байдаг. Энэхүү Үнэгэн давааг эзлэхээр монголчууд сар гаруй ширүүн тулаан хийж Алтан улсын бараг ихэнх цэргийг хядаж орхисон юм. Тэр үедээ Азидаа хамгийн хүчирхэгт тооцогддог байсан Алтан улсын арми 900 мянга орчим цэрэгтэй байсан ба ийнхүү ганц тулалдаанаар бараг тал хувийг нь алдаж ихээхэн хохирол амссан нь Хорезмын эзэнт гүрнийг хүртэл цочирдуулж байжээ. Улмаар Чингис хаан 5 жил гаруй хугацаанд Алтан улстай байлдаж умард хятадыг бүхлээр нь эзэлж цэргээ аван нутагтаа буцаж байсан ба түүний хүү Өгөдэй эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн эртний өст Алтан улсыг бүрмөсөн мөхөөж байв.

Чанпины тулаан

Манай эриний 260 онд хятадын эртний улсууд болох Жао болон Цин гүрнүүд хоорондоо олон жилийн турш дайтсан ба Чанпины хэмээн нэрлэгдсэн цуст тулаанаар ялагчдыг тодруулж байжээ. Хоёр улсын гол хүчин Чанпин хэмээх газар тулгаран байлдахад нийтдээ 600 орчим мянган хүн амиа алдсан хэмээн түүхийн сурвалжид тэмдэглэн үлдээжээ.

Иерусалимын бүслэлт

Иерусалим хот түүхийн олон үед бүслэгдэн дайтагч талуудын аль нэгний эрхшээлд орж байсан ба тэдгээрээс хамгийн их цус урсгасан нь иудейчууд болон Ромын эзэнт гүрний анхдугаар дайны үед болжээ. Манай эриний 70 онд ромын 70 мянган хүнтэй легионууд Иерусалимыг бүслэсэн ба хотыг 40 мянга орчим еврей цэргүүд хамгаалж байжээ. Энэ тулаанд ромчууд ялалт байгуулж тэр үеийн түүхч Жозефусын тэмдэглэж үлдээснээр 1.1 сая орчим хүн амиа алдсан гэжээ. Тэдний ихэнх нь еврейчүүд бөгөөд Иерусалим хотын оршин суугчид болох тэднийг ромын легионууд асар ихээр харгислан устгасан нь энэ юм.

Багдадыг эзэлсэн нь

Эртний түүхийн хамгийн их цус асгаруулсан тулааны нэгдүгээрт тус сайт Хүлэгү хаан Багдадыг эзэлсэнийг нэрлэжээ. 1258 онд арабын ертөнцийн хамгийн хүчирхэг баян тансаг хот болох Багдадыг Чингисийн ач Хүлэгү хаан бүсэлжээ. Монголын эзэнт гүрний 150 мянга орчим морин цэрэг Багдадыг бүсэлсэн ба Халифын 50 мянга гаруй ирак цэргүүд ширүүн эсэргүүцэн тулалдсан ч тэсэж тэвчилгүй бүгд шахам амиа алдаж хотоо эзлүүлсэн байна. Энэ үеэр байлдан дагуулагчид Багдадын эзэн Халифаас авахуулаад энгийн иргэдийг хүртэл сая орчим хүмүүсийг хөнөөсөн хэмээн тэмдэглэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.