Шинэ мэдээ

Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ3 сар 24. 15:43Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон3 сар 24. 15:32Афганистаны Засгийн газар талибуудтай онлайнаар хэлэлцээ хийжээ3 сар 24. 9:35АНУ-ын зарим муж улс хоригдлуудаа суллана3 сар 24. 9:23АНУ-д галт зэвсэг худалдан авах нь ихэсчээ3 сар 23. 14:23Иран БНХАУ-аас илгээсэн тусламжийг хүлээн авчээ3 сар 23. 14:22Европоос ирсэн хүмүүсээс шинжилгээ авч тусгаарлана3 сар 21. 11:35БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ3 сар 21. 11:20Ноён Бондгор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад амжжээ3 сар 20. 13:20Лондоны метроны буудлуудын 40 нь хаагдана3 сар 20. 9:54БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлнэ3 сар 20. 9:36ОХУ-ын 80 бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ3 сар 20. 9:35Европт эм бэлдмэл нийлүүлэх журмыг хялбаршуулна3 сар 19. 14:07Трамп коронавирусний тархалтын үед тусламж үзүүлэх хуулийн төсөлд гарын үсэг зуржээ3 сар 19. 14:02Японы автомашин үйлдвэрлэгчид Европ дахь үйлдвэрлэлээ түр зогсоожээ3 сар 19. 13:35Улсын начин А.Давааням Хөвсгөл нутгийн ахан дүүстээ сэтгэлийн хандив өргөлөө3 сар 18. 10:25Венесуэлийн бүх мужид хөл хорио тогтооно3 сар 18. 9:45Японы Засгийн газар Иранд тусламж үзүүлнэ3 сар 18. 9:44"Коронавирусийн ямар төрөл орж ирснийг тогтоох шаардлагатай"3 сар 17. 19:33С.Бат-Эрдэнэ: Тэтгэлгээр гадаадад боловсрол эзэмшигчид зээлээ төлөөгүй байгаа нь ичгэвтэр зүйл3 сар 17. 14:56М.Энхболдын хүн гэгддэг Р.Мэргэн АТГ-д шалгагдаж байна3 сар 17. 13:05

Сэтгүүлчид нэр төрөө сэргээлгэхээр Э.Бат-Үүлд хандахаар болжээ

/9-р сарын 3/  -  14 цаг 42 минут

Даншиг наадам болон Алдарын од арга хэмжээг сурвалжилсан хэвлэл мэдээллийн 20 байгууллагын 20 сэтгүүлчид НЗДТГ-аас 700 мянган төгрөг бэлнээр олгосон гэх баримт өнөөдөр дуулиан дэгдээж байна. Баримтыг цахим мэдээллээр дэлгэсэн нь сэтгүүлчдийг худалдагдсан хэмээн олон нийтэд шүүмжлүүлэхэд хүргээд байгаа юм. Тэгвэл нэр дурьдагдсан 20 байгууллагын сэтгүүлчид эхнээсээ тайлбар өгч эхэллээ.

ETV телевизийн сэтгүүлч Г.Тэгшжаргал: Найзуудаа энэ дунд миний нэр хүртэл байгаа гээд боддоо, 8 сарын 10-нд би УБ д байгаагүй, бас 700 мянган төгрөг аваагүй, ийм цаасан дээр гарын үсэг бол бүр ч зураагүй дээ, ийм л юм болоод байна, нэр байгаа сэтгүүлчидтэй эхнээс нь холбогдлоо, лав миний ярьсан 8 хүн аваагүй байна гэх тайлбарыг өгсөн бол SBN телевизийн сэтгүүлч Дэлгэрцэцэг “Ёоо мөрөөрөө ажлаа хийж яваад хэлмэгдчих юм байна л даа. Тэр гарын үсгийг. Ингэж болдог юмуу” хэмээн фэйсбүүкт бичжээ.

Харин тухайн үед Ikon.mn сайтын сэтгүүлч Ч.Болортуяа амаржиж, ТВ-5 телевизийн сэтгүүлч н.Батбаатар хөдөө орон нутагт томилолтоор явж байсан аж.

Мөн Ийгл ТВ Даншиг наадмыг сурвалжлаагүйгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин хаалтын гэрээнээс татгалзсан HD Монгол телевиз нэр төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад хандаад байгаа юм байна.

Түүнчлэн нэр дурьдагдсан сэтгүүлчид нэгдэн нэр төрөө сэргээлгэхээр Хотын дарга Э.Бат-Үүлд хандахаар болжээ. Учир нь уг мөнгийг тараасан гэх НЗДТГ-ын Хэвлэл албаны дарга Я.Мөнгөнцэцэг гадаад руу томилолтоор яваад эзгүй байгаа аж. Тиймээс энэ асуудалд тайлбар өгөх хүн одоогоор байхгүй байгаа юм байна. Я.Мөнгөнцэцэг ням гаригт ирэх бөгөөд түүнийг ирсэний дараа сэтгүүлчид мөнгө авсан эсэх, эсвэл НЗДТГ-ынхан сэтгүүлчдийг нэрийг барьж, хуурамч гарын үсэг зуран мөнгө авсан эсэх нь тодорхой болох юм. 

Б.Анир 

 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.