Шинэ мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ5 сар 27. 12:32АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49

Г.Туулхүү: Эрхээ хасуулсан жолооч нар өршөөлийн хуулиар эрхээ сэргээлгэнэ

/9-р сарын 3/  -  8 цаг 49 минут

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Хуралдаанаар Комиссын ажлын явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Өршөөлийн хуулийг хэрэгжүүлж ажиллах явцад тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцон, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Комиссын гишүүдэд чиглэл өгсөн юм. Ингээд зарим зүйлийг комиссын гишүүн ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүүгээс тодрууллаа.


-Өршөөлийн хуулийн комисс хуралджээ. Хурлаар ямар шийдвэр гаргав?

-Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаад, Ерөнхийлөгч хориг тавиад зөндөө уджээ. Энэ хугацаанд Өршөөлийн хуулийн комисс зүгээр суусангүй. Өршөөлийн хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар байгууллагууд бэлтгэл ажлаа хангаад явж байна. УИХ-аас батлагдсан Өршөөлийн хуулийн комисс өчигдөр хуралдсан. Хурлаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригоос бусад заалт нь хэрэгжээд явж байх ёстой гэсэн утгаар хуулийн байгууллагуудад чиглэл өглөө.

-Тухайлбал?

-Жишээ нь, цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянга орчим хүн байна. Эдгээр иргэнд Өршөөлийн хууль үйлчлэх ёстой. Үйлчлэлийг нь эхлүүлээд яв гээд чиглэл өгсөн. Өршөөлийн хууль батлагдаад үйлчилж эхэлвэл ял эдэлж буй 730 орчим хүн суллагдах тооцоо байна. 970 орчим хүнээс 2 жилийн хорих ял хасагдаад суллагдана. Нийт 1700 орчим хүн хорих байгууллагаас суллагдан гарах юм. Мөн 770 орчим хүнээс 2 жилийн хорих ял нь хасагдаж, үлдсэн ялаа эдлэх судалгаа байна. 4200 орчим хүнд өршөөлийн хууль үйлчлэхгүй.

-Ямар хүмүүс Өршөөлийн хуульд хамрагдахгүй вэ?

-Хуулиар хориглосон заалтууд байгаа. Тус заалтуудын дагуу өршөөлийн хууль үйлчлэхгүй. 161 орчим хүн өршөөлд хамрагдахаар орсон байсан боловч Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авбал энэ хуульд эдгээр 161 хүнд хаагдана. Мөн Ерөнхийлөгчөөс 91.1, 91.2, 147.2, 281.3 гэсэн зүйл ангиуддаа тодорхой хэмжээний ял хасаач гэж хориг дээрээ тавьсан байгаа. Энүүгээр бодвол 1700 орчим хүнээс 2 жилийн хорих ял хасагдана гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Хоригийг хэлэлцсэний дараа ял эдэлж буй иргэдийг суллахад гаргах тооцоо зардлын асуудлыг хэлэлцээд Засгийн газарт өргөн барьсан байгаа. Эдгээр иргэн өршөөлийн хуульд хамрагдвал орон нутагт нь хэрхэн хүргэх гэх мэт асуудлыг комиссын хурлаар ярьсан. Улмаар зардлыг нь Хууль зүйн сайдад танилцуулж, Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон.

-Урьдчилсан байдлаар зардал мөнгө нь хэд гэсэн тооцоо гарав?

-Хэдэн хүн суллагдах нь одоогоор тодорхойгүй байна. Өршөөлийн хуулийн хориг тавигдаагүй байна. Ерөнхий тоо л яригдаж байна. Засгийн газарт шийдэж байж, тоо нь тодорхой болно.

-Тэнсэн харгалзах ялтай иргэдийн хувьд?

-Ерөнхийлөгчийн хориг 4.1, 7-д тавигдсан. Тэгэхээр энэ хоригт ороогүй зүйлүүд хэлэлцэгдээд хэрэгжээд явах ёстой. Хуулийн 10.5-д энэ хуулийн хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн шийдвэр гарах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан хэрэгтний хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэлд өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ. Тэгэхээр ялгүй болох хугацаа, тэнсэн харгалзагдах үлдсэн хугацаа, хорих ангиас тэнсэн харгалзаж суллагдсан иргэний эдлээгүй үлдсэн хугацаа, бага насны хүүхэдтэй, жирэмсэн, ял хойшлуулсан иргэний ял эдлээгүй хугацаа хоригт хамааралгүй. Хүчин төгөлдөр болчихсон учраас хэрэгжүүлээд явах ёстой.

-Тэнсэн харгалзах ялтай иргэд одоо яах ёстой вэ?

-Харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст очоод хувийн хэрэг дээрээ тэмдэглүүлээд өршөөлийн хуульдаа хамрагдаад явж болно гэсэн үг. Хууль өнөөдрөөс хэрэгжиж байна.

 

-Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Өнөөдрөөс хэрэгжээд явна.

-Өршөөлийн хуулиар суллагдах иргэдийн нэрс гарсан гэх мэдээлэл байсан?

-Нэр нь гарсан гэх мэдээлэл худлаа.

 

Б.Чимэг

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.