Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: МАН-ын 100 жилийн ойг амжилт, бүтээлээр угтаж буйдаа баяртай байна4 цаг 39 минутын өмнө“Шилэн” Цогоо Г.Ёндон сайдад дахин сануулга өгөв3 сар 1. 12:15Ноён Бондгор тэмцээний 1, 2-р байрны ялагчиддаа тус бүр 100 сая төгрөгийн гэрээ байгуулан ажиллах боллоо2 сар 26. 12:22МАН-ын Нарийн бичгийн даргаар МИАТ-ын дэд захирал асан Н.Энхбаатар яригдаж байна2 сар 26. 11:49Хуучирсан дарга нартай, элэгдсэн технологитой “Эрдэнэт” үйлдвэр2 сар 24. 17:36Ерөнхий сайд хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүргийг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2 сар 22. 22:25Д.Жигжиднямаа өргөдлөө өгч Г.Сэрээнэндоржийн зөвшилцөх бичиг Москва руу явжээ2 сар 22. 15:48Н.Төмөрхүүгийн эзгүйд дэд дарга нар нь архидаж, зодолджээ2 сар 17. 12:21Сард 6250 төгрөгөөр фитнест явах эрхгүй төрийн албан хаагчид...2 сар 11. 11:41НАЖГ-аас Унгарын ЭСЯ-тай хамтран Хүннүгийн үеийн дурсгалт газарт аяллын маршрут байгуулна2 сар 9. 19:34Мэдэгдэл2 сар 9. 19:27Хүний эхэсийн бэлдмэл шинэ коронавирусийн эсрэг үйлчилгээтэй нь батлагджээ2 сар 4. 20:43Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Япончууд хөрөнгө оруулахаар болжээ1 сар 25. 11:21Шударга ёсны тэмцлээр эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагын шинэ жишиг тогтоолоо1 сар 21. 18:03“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1 сар 21. 10:51Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1 сар 14. 18:40Ковид ба кибер аюулгүй байдал1 сар 14. 18:25“Korea Grand Sale 2021”: Нэгдүгээр сарын 14-нөөс 46 хоногийн турш онлайнаар зохион байгуулагдана1 сар 12. 11:51"Ноён Бондгор"-ын дууг ам барьж дуулж уралдаанд оролцжээ1 сар 10. 13:57“Gobi challenge-2020” олон өдрийн ТЭМЭЭН АЯЛАЛ өндөрлөлөө1 сар 8. 13:37О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1 сар 8. 13:03Самрын бизнесд сан байгуулж “самрах” шийдвэрийг МХАҮТ гаргажээ1 сар 7. 13:08МҮХАҮТ “Гарал үүслийн гэрчилгээ” зараад байна уу, Сан байгуулж дээрэм хийх үү?1 сар 7. 11:54“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал үзэгчдийн хүртээл болно1 сар 5. 13:35Хүүхдийн төлөө фонд1 сар 5. 11:51Ноён Бондгорын 200 саяын уралдаанд 1000 гаруй хүн бичлэг илгээжээ2020, 12 сар 30. 10:37Ил захидал2020, 12 сар 25. 16:24Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг эмч, ажилчдынхаа дунд "ТӨСЛИЙН УРАЛДААН” зохион байгууллаа2020, 12 сар 25. 11:39Д.Баярмандах: БНСУ дахь иргэдийнхээ нийгмийн баталгааг ханган ажиллаж байна2020, 12 сар 24. 13:39Дуугаа дуулаад байртай болоорой!2020, 12 сар 24. 12:18

Жолооч нар өнөөдрөөс шинэ хуулийг дагаж мөрдөнө

/9-р сарын 1/  -  11 цаг 33 минут

Жолооч нар өнөөдрөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг дагаж мөрдөнө.

Эрхээ хасуулсан үедээ жолоо барьвал 192 мянган төгрөгөөр торгоно

26.1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр /192 мянган төгрөгөөр/  торгох шийтгэл хүлээлгэнэ.

26.2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу эрхээ хасуулсан этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр /192 мянган төгрөгөөр/  торгох шийтгэл хүлээлгэнэ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 384-768 мянган төгрөгөөр торгоно

27.1. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /384 мянган төгрөгөөр/ торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.

27.2. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр /96 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

27.3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /384 мянгаас 768 мянган төгрөгөөр/  торгож,  долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ.

27.4. Давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.

Өвчтэй буюу ядарсан үедээ жолоо барьвал 48 мянган төгрөгөөр торгоно

28.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

28.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянга 200 төгрөгөөр/  торгох шийтгэл хүлээлгэнэ.

Дугаараа далдлан замын хөдөлгөөнд оролцвол 384 мянган төгрөгөөр торгуулна

31.1. Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр  /48 мянган төгрөгөөр/, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

31.2. Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /384 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

31.3. Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг хасах, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /960 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 48 мянган төгрөгөөр торгуулна

32.2. Ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

Албаны онцгой машинуудад зам тавьж өгөөгүй бол 19 мянга 200 төгрөгөөр торгоно

33.2. Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан /Түргэний, галын, аврах албаны, цагдаагийн албаны гэх мэт/ тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянган 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

Урсгал сөрсөн жолоочийг эрхийг 6 сараас 1 жилийн хугацаагаар хасна

40.2. Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр /96 мянган төгрөгөөр/ торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.

Явган зорчигчийн давуу эрхийг эдлүүлээгүй бол 9600 төгрөгөөр торгуулна

44.1. Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар нэвтрэх үед явган зорчигчийн гарц, эсхүл уулзвар дээр зогссон давуу эрхтэй уулзвар нэвтрэгчид зам тавьж өгөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

Явган зорчигч дүрэм зөрчвөл 19 мянга 200  төгрөгөөр торгуулна

54.4. Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянга 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.5. Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/  торгох шийтгэл хүлээлгэнэ.

Б.Анир

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.