Шинэ мэдээ

Хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэж байна11 сар 20. 13:19Ж. Шижир: Дэлхийд гарах Монгол системийг хөгжүүлж байна11 сар 20. 11:43Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрд11 сар 19. 14:29Монгол улс, БНХАУ-тай хил хязгаарын маргаантай асуудал байхгүй11 сар 18. 13:22Хайртай, дотны хүмүүсийнхээ төлөө гэртээ байхыг уриалж байна11 сар 18. 13:16С.Баяр улс төрд ирсэн шиг ирж, явсан шиг явж чадсан11 сар 16. 14:22Э.Халиун: Бие биесээ дэмжин ажиллаж хэцүү цагийг хамтдаа туулах уриалга гаргаж байна11 сар 14. 17:37Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нар М.Помпеотой тусдаа уулзана10 сар 24. 10:59ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо10 сар 23. 17:43Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна10 сар 23. 11:37Их Британи Брекситийн дараах анхны томоохон гэрээгээ байгуулжээ10 сар 23. 11:31Гвинейд сонгуулийн дараах эмх замбараагүй байдлын улмаас олон хүн амиа алджээ10 сар 23. 9:37Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10 сар 22. 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10 сар 22. 15:23Дэлхийн худалдаа 7-9 хувиар унана гэж таамаглаж байна10 сар 22. 10:40Чехийн Шадар сайд коронавирусний халдвар авчээ10 сар 22. 9:50БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ10 сар 22. 9:502-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10 сар 21. 14:08Бенну солироос хөрсний дээж авна10 сар 20. 15:25С.Бат-Эрдэнэ: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг 20-24-ний хооронд зохион байгуулж байна10 сар 20. 12:07БНАСАУ-тай хил залгаа бүсийг БНСУ-ын жуулчдад ирэх сард нээнэ10 сар 20. 10:00Н.Лхажий: Бид мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг сүүлийн үеийн Би-План ангиографиар оношилж, эмчилдэг боллоо10 сар 20. 9:57Японы геополитикийн шинэ санаачилгад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ10 сар 20. 9:39Т.Мөнхсайхан: Ирэх онд 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ10 сар 16. 13:29"Дисковер Монголиа-2020" чуулга уулзалтаас юу хүлээх вэ?10 сар 16. 13:12ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10 сар 16. 12:25Хатан хаан II Елизавета ордноос гадуурх арга хэмжээнд оролцжээ10 сар 16. 12:20Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10 сар 16. 9:51Арменийн нэг тэрбум ам.долларын үнэ бүхий техник хэрэгслийг устгаснаа мэдэгджээ10 сар 16. 9:47Их Британи, АНУ Сарыг эзэмшихэд хамтран ажиллах гэрээ байгуулжээ10 сар 15. 9:45

EБС-уудыг цэвэр усаар хангаж хийжүүлсэн ундаа худалдаалахыг хориглоно

/8-р сарын 27/  -  8 цаг 39 минут

Олон улсын Хэрэглэгчийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 оныг дэлхий нийтээрээ “Эрүүл зөв, зохистой хооллолтын жил” болгон зарласантай холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ерөнхий боловсролын дунд сургуулиудын сурагчдад үзүүлж байгаа зарим үйлчилгээ, тухайлбал үнэгүй цэвэр усаар хангаж байгаа байдал нь холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт, судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

          Хяналт шалгалт, судалгааны ажилд нийслэлийн 6 дүүргийн 69, 18 аймгийн 402 дунд сургууль, нийт 471 төрийн болон хувийн сургуулиуд хамрагдсан юм.

          Улсын хэмжээнд төрийн болон хувийн 630 сургууль байдаг бөгөөд нэг сургуульд дунджаар 1000-1500 орчим хүүхэд суралцдаг юм байна. Хяналт шалгалт судалгаагаар Ерөнхий боловсролын сургуулиудын цэвэр усны крантад 360 ширхэг цэвэр усны төхөөрөмж суурилуулж, зөөврийн савтай ус цэвэршүүлэгч 382 ширхэг байгаа нь нийт суралцагчдынхаа тоотой дүйцүүлэхэд сурагчид цэвэр усаар үйлчлүүлэх боломж нь хязгаарлагдмал байгаа нь тогтоогдлоо.

Сургуулиудын зарим нь эцэг, эхчүүдийн хандив, “Unisef”, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын тусламж, НҮБ-ийн хүүхдийн сангийн санхүүжилтээр цэвэр усны төхөөрөмжтэй болсон ба сурагчдын цайны газаргүй сургуулиуд ч цөөнгүй байна. Иймд ШӨХТГ-аас аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг дарга нарт 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудыг цэвэр усны төхөөрөмжөөр бүрэн хангах асуудлыг шийдвэрлүүлэхээр улсын байцаагчийн дүгнэлтийг хүргүүллээ.

Мөн түүнчлэн Олон Улсын хэрэглэгчийн байгууллагаас дэвшүүлсэн сургуулиудыг үнэгүй, эрүүл, аюулгүй ундны усаар хангах уриалгыг хэрэгжүүлж улсын хэмжээнд сурагчдад үйлчлэх ундны цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх жил болгон, бүх сургуулиудыг хамруулан зохион байгуулах, сургууль дээр сахар, давс, өөх тосны өндөр агууламжтай бүтээгдэхүүн болон хийжүүлсэн ундаа худалдаалах, энэ чиглэлийн сурталчилгаа явуулахыг зогсоох тал дээр ЕБ-ын сургуулиудын удирдлагуудад мэдэгдэл хүргүүлж гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх 10 сард хийхээр боллоо.

Б.Анир 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.