Шатахууны үнийн өсөлтийн шуурга Засгийн газар буулт хийж онцгой албан татварыг цуцалснаар түр намдаж байтал “ардын аман зохиол” хэлбэрээр дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ тун удахгүй дахин өсөх гэж байна хэмээн тарааж эхэлжээ. Хэдийгээр албан ёсны тоо баримтыг зориуд мэдээлэл хийж тараахгүй байгаа ч хэрэглэгчдийн сэтгэлзүйг урьдчилан бэлдэх мэт ингэж цуурах нь хэнд хэрэгтэй вэ. Магадгүй нөөц нь дуусч шинээр татан авч буй нефть импортлогч компаниуд ийм аргаар дахин үгсэн хуйвалдаж хэдийгээр онцгой албан татварыг цуцалсан ч гэсэн бид үнээ нэмэхээс аргагүй гэсэн байдлаар танадалт хийж байгаа нь энэ болов уу
Эвийн цавуу гэж нэг үг байдаг даа. Алив ажил хэрэг, юмны учир шалтгааныг нарийвчлан олж, учирч болох элдэв түвгийг товчлон, сайн үр дүнд хүргэж чаддаг авьяастаныг, донж хужрыг тааруулагчийг ингэж хэлж заншсан, хэвшсэн гэж ойлгогддог
Тэр жижиг Монголд дахиад юу болоод эхлэв ээ хэмээн дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдийн брокерууд ууртай асууж харагдана. Тэд юунд бухимдав? Монголоор овоглосон хувьцааны үржих хүрдээр өсөж байсан ханш унтаад сэрэх зуур нь урамгүй үзүүлэлтээр угтах болсноос тэр
УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэлэхдээ “Эдийн засаг эмнэлгийн сэхээнээс гарч энгийн тасагт шилжсэн. Одоо эдгэрэх ёстой” гэж зориуд онцолж байлаа
Рио Тинто хэмээх компани ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах монголчуудын хүслийг золтой л зогсоочихсонгүй. Тус сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах гол шалгуур болгож иргэдийнхээ дургүйцэл эсэргүүцлийн хайчин гал дунд долоон төрлийн татварыг нэмэхээр хуульчилсан
Монголын экспортын бараа бүтээгдэхүүнд саяхныг болтол зэсийн баяжмал тэргүүлдэг байлаа. Үндсэндээ дэлхийн зах зээл дээр Монголын нүүрийг тахалж байдаг ганц түүхий эд гэж тодотгож болмоор
Эдийн засаг дампуурлаа. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүнд байдалд рүү шилжиж байна. Намрын чуулганаар ямартаа ч цаг хугацаандаа багтаж ирэх оны төсвөө баталлаа. Төсвийн тухай хуулийн төслөөс хамаарч ирэх жилүүдэд монголчууд хэрхэн амьдрах вэ гэдгийг шийдэх учиртай. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өрөнд баригдаж дууссан улс орны төсвийг эргүүлэн сэргээхийн тулд нэн түрүүнд төсвийн сахилга баттай батлах байв. Байгаа нөхцөл боломжиндоо тааруулж баталсан хэдий ч алдагдалтай байх нь хэвээрээ гэж эдийн засагчид дүгнэж байна.
1959 онд газрын тос боловсруулах үйлдвэрийг түшиглэн байгуулагдсан БНХАУ-ын Дачин хотод өдгөө 3 сая хүн амьдарч байна. Харин Дачингийн боловсруулах үйлдвэрт 300 мянга орчим хүн ажилладаг
Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаад 10 жилийн нүүр үзэж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” компанийн охин компаниуд, мөн туслан гүйцэтгэгч компаниудтай холбоотой хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байна. Тодруулбал, тус компанийн 19 дүгээр талбайд Хятадын хөрөнгө оруулалттай, эзэн нь хятад, давхар туслан гүйцэтгэгч нэртэй “Нөмрөг Ээл” гэх нэртэй компани дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна. Тухайлбал, Газрын тосны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 11.2.5-д заасан “Өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгох” гэсэн заалт бий
Нэг этгээд найз нартайгаа нийлж бизнес хийхээр шийдэж, нэгхэн сая ногоон оффшордоод таг мартсаныг нь хэзээ хойно хэдэн сэтгүүлч олж өгсөн байна. Таг мартана гэдэг хаяж гээснээс юуны ялгаа байх вэ