Улс орон даяар онцгой нөхцөл зарлан, бүх нийтийн хөл хорионы дэглэмтэй байгаа энэ цаг үед бидний амьдралын хэв маяг цахим хэлбэрт шилжсээр байна. Сүүлийн үед боловсролын системд цахим шинэчлэл хийж өөрсдийн бүтээсэн сургалтын цогц системээ хэрэглээнд нэвтрүүлээд байгаа “Том-Амжилт” группийн захирал ноён Ж.Шижиртэй ярилцлаа. – Амжилт 2.0 системийн талаар товч танилцуулаач? Манай программистуудын бүтээж хөгжүүлсээр байгаа Амжилт 2.0 систем нь бүхэлдээ боловсролын салбарт зориулагдсан програм юм
Монголбанкны хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас болж “Ариг банк” ХХК эрсдэлд ороод байгаа талаар тус банкны 60.46 хувийн хувьцаа эзэмшигч “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн өмгөөлөгч Д.Отгонбаттай ярилцлаа. -“Ариг банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат /Дэм санхүүгийн нэгдэл ХХК/, Ш.Баярсайхан /Улаанбаатар импекс ХХК/ нарын хоорондын маргаан бүтэн жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Эцэстээ маргаан нь хүндэрч шүүхээс “Ариг банк” ХХК-ийн 60.46 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат нь ял аваад байх шиг байна? -Яг таны асууж байгаа шиг нийгэмд, иргэдийн дунд буруу ойлголт бий болоод байх шиг байна
Цаг үеийн асуудлаар Анагаах ухааны доктор, Хүний их эмч Ж.Амарсанаатай ярилцлаа. -Коронавирусийн халдвараар монгол хүн өвчлөхгүй хэмээн сошиал бичиж байна. Багагүй өөрсдийгөө хөөргөж дэмжсэн сэтгэгдлүүд ч харагдаж байна
Солонгост сургууль төгсөгчдийн холбоо/MAGIKO/ ТББ-ын тэргүүн, Аялал жуулчлалын ухааны доктор С.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. -Та эхлээд Солонгост сургууль төгсөгчдийн холбооныхоо тухай танилцуулаач?-Төгсөгчдийнхөө эрх ашгийг хамгаалах, гишүүддээ үйлчилдэг, өөрөө өөрийгөө удирдах зарчимтай, хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор анх 2006 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 13 жилтэйгээ золгоод байна. Энэ түүхт жилийн хугацаанд хоёр орны ард түмний түүх, хэл, соёл, зан заншлын холбогдолтой ном зохиол орчуулах, судалгааны ажилд хамтран оролцох, олон улсын эрдэм шинжилгээ, хурал семинар, сургалт зохион байгуулах, үзэсгэлэн яармаг гаргах мөн нийгэм рүүгээ чиглэсэн сайн дурын олон талт ажлыг төгсөгч болон МУ-д ажиллаж, амьдарч байгаа БНСУ-ын иргэд, Төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулж ирсэн
Очирваань дуганы тэргүүн, мөргөлч лам Ч.Эрдэнэбаатартай Ургаж буй хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн өнгийн талаар ярилцлаа. -Тун удахгүй хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тохиож, төмөр хулгана жил гарах гэж байна. Ирэх жилийн өнгө ямар байх талаар ярилцлагаа эхлүүлэх үү? -Монголын хүрээ хамба номунхан, Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанцаны ”Үрийн зурхай сайтар номлосон бүхний хураангуй” хэмээх сударт жаран жилийн өнгийг айлдахдаа “Хотол төгс хэмээх төмөр хулгана жилд “Зарим газар алаг цоог хур буусан ч үр тариа чухаг болж, зуд турхан болмуй” хэмээн тодорхойлсон байна
БНСУ-ын тэргүүлэх эмнэлгийн нэг Ханян их сургуулийн Олон улсын эмнэлгийн Захиргааны хэлтсийн дарга Ким Хуа Сонтой ярилцлаа. -Солонгосын олон эмнэлэгт монголчууд эмчлүүлэхээр очиж байна. Ханян их сургуулийн эмнэлгийн бусад эмнэлгээс ялгагдах онцлог юу вэ? -Манай эмнэлэг 1972 онд Дорно дахины анхны том эмнэлэг болж байгуулагдсан
–“Евро5” нэрээр худалдаж байгаа шатахууны хүхрийн хэмжээ хэвийн байдлаас 20 дахин их өндөр байна- -Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр агаар дахь хүхэр хүлцэх хэмжээнээс давлаа гэсэн мэдээлэл гарах боллоо. Нөгөө талаар иргэдэд энэ талын мэдээлэл хомс байгаа нь ажиглагдаж байна
Агаарын чанар тэр дундаа сүүлийн үед анхаарал татаж буй хүхэрлэг хийн хэмжээ нийслэлд ямар байна вэ? Энэ асуудлын хүрээнд ОББҮХ-ны ээлжит хурлын үеэр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захиралЛ.Жаргалсайхантай ярилцлаа. -Хүхэрлэг хийн хэмжээ хүлцэх хэмжээнээс хэтэрлээ гээд байгаа? Гэтэл зарим эрдэмтэд тийм байх боломжгүй гэх. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ? -Шахмал түлш хэрэглэснээс PM2.5, PM10 зэрэг түүхий нүүрснээс ялгарч яндангаар шууд агаарт цацагдаж байсан хорт бодисуудыг бууруулж чадсан
Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа. Хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэдийн тоо улам бүр өсөж байна. Тэдний нийгмийн хамгааллын асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ? Албаны мэдээгээр Монгол Улсын 175.7 мян.иргэн гадаадын 76 улсад, үүнээс 49.0 мян.хүн БНСУ-д, 30.0 мян.хүн АНУ-д, 10.0 мян.хүн БНХАУ-д, 9.0 мян.хүн Япон Улсад, үлдсэн нь бусад улс орнуудад ажиллаж, амьдарч байна
Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын үндсэн хэсгийг нээх нээлтийн ажиллагаа /2019.09.16/ боллоо. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо
“Мэдээлэл, технологийн үндэсний парк”-ын ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн дарга МТҮП-ын ажилтнууд 2019 оны 07-р сарын 22, 23-ны өдрүүдэд сануулах ажил хаялт зарлаад байсан. Тэгвэл ажил хаялт цаашид үргэлжлэх болсон талаар тус паркын үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Лхагвасүрэн тодруулга өглөө. -Сануулах ажил хаялт зарласны зорилго юу вэ? Та бүхний санал шаардлага хэрхэн хангагдаж байгаа талаар мэдээлэл байна уу? - Нэгдүгээрт байгууллагын харьяаллыг харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт нь шилжүүл, хоёрдугаарт байгууллагын статусыг эргэж хар, гуравдугаарт мерит буюу шатлан дэвшүүлэх зарчмаар захирлын асуудлыг шийдвэрлэ гэдэг шаардлага тавьсан
АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонтой уулзаж, цаг үеийн сэдвээр ярилцлаа. -АШУҮИС-ийн хамт олон Монгол Улсдаа анхны гэсэн тодотголтой олон ажлуудыг эхлүүлж, үр дүнг нь эхнээсээ үзэж байна. Үүний нэг нь АШУҮИС Азийн эрүүл мэнд, анагаахын сургуулиудын консорциумыг санаачлан анхны уулзалт, хуралдааныг хийлээ
Хаврын урь ирсэн энэ өдрүүдтэй зэрэгцэн эцэг, эхчүүд хүүхдийнхээ төгсөлтийн шалгалт, зуны амралт гээд олон зүйлсэд санаа тавьж эхлэдэг. Энэ удаад бид энэ зун болох хүүхдийн хамгийн том арга хэмжээг “Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 30 жилийн ой”-н хүрээнд Монголын Үндэсний VI Жембори буюу Скаутуудын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байгаа Монголын Скаутын Холбооны гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа. - Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа
АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг урьж ярилцлаа. -Дээд боловсролын байгууллагын чансааг илтгэдэг нэг шалгуур бол яах аргагүй гадаад харилцаа байдаг. АШУҮИС гадаад харилцаагаа ямар түвшинд хөгжүүлж байгаа юм бол? -Даяаршлын өнөөгийн эринд гадаад харилцаагүйгээр хөгжих боломжгүй юм.Гэхдээ аливаа байгууллагын гадаад харилцаа Монгол Улсын гадаад бодлогын хүрээнд явагдах ёстой.Монгол Улсын гадаад бодлогын үндсэн зарчмыг Монгол Улсын үндсэн хууль тогтоож, гадаад бодлогод баримтлах гол байр сууриудыг Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалаар чиглүүлж өгсөн байдаг. Ерөнхий гадаад бодлогыг тодорхойлсон гол шийдвэрүүдийг УИХ баталж, энэ бодлогыг хэрэгжүүлэх гол байгууллага нь Засгийн газар бөгөөд түүний дотор төрийн захиргааны төв байгууллага болох Гадаад харилцааны яам нь гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг гүйцэтгэдэг.
Барилга, хот байгуулалтын яамны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Тилеухантай Барилгын салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрийн талаар ярилцлаа. - Өнгөрсөн онд Барилгын салбарт ямар томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэв...Барилга, хот байгуулалтын яамны хувьд 2011-2018 онд нийт 815 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 8 том төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Тухайлбал Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”, БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн төсөл”, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Гачууртын шинэ эх үүсвэрийн төсөл” гэх зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлсэн
Энэ удаагийн дугаартаа АШУҮИС-ийн захирал, Ангаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг урьж ярилцлаа. Сайн байна уу. Монгол улс 2-12 насны бүх хүүхдүүдийн амны хөндийг эрүүлжүүлэх “Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг эхлүүлээд байна. Энэ хэр үр дүнтэй байх вэ. 2012 онд “Эрүүл хүүхэд” аяныг эхлүүлээд зогссон. ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийн санаачилгаар “Эрүүл хүүхэд, эрүүл шүд” үндэсний хөтөлбөр боловсруулагдаж уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарч үйл ажиллагаа нь эхлээд явж байна
Хавдар судлалын үндэсний төв хорт хавдрын туяа эмчилгээ хийдэг шинэ технологийн шугаман хурдасгуур аппаратыг Монголдоо анхлан нэвтрүүлж байгаа билээ. Бид уг аппарат хэзээ ашиглалтад орох, одоо хэрэглэгдэж буй аппаратнаас ямар давуу талтай талаар тус эмнэлгийн Туяа эмчилгээний тасгийн ахлах физикч инженер, шинжлэх ухааны магистр В.Энхцэцэгтэй ярилцлаа. Туяа эмчилгээний шинэ аппарат ямар технологиор яаж ажилладаг юм бэ? Энэ аппарат нь туяа эмчилгээний шугаман хурдасгуур аппарат
Сайн дурын даатгалын асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Үйл ажиллагааны хөгжлийн хэлтсийн дарга М.Гэрэлмаатай ярилцлаа. -Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ? Хэрхэн даатгуулах вэ? -Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэд нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдаж болно. Өөрөөр хэлбэл тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, чөлөөт уран бүтээлч, бичил уурхай эрхлэгч, оюутнууд зэрэг хүмүүс сайн дурын даатгалд даатгуулж болно
Сүүлийн үед Монгол улсад үүсээд байгаа нөхцөл байдал, ялангуяа шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагуудын удирдлага, алба хаагчдын сахилга бат, мэргэжлийн ур чадвар, хариуцлагын талаар болон эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлаар хуульч, судлаач Х.Бат-Ялалттай ярилцлаа
Нийгмийн даатгалын байгууллагын сүүлийн үед хийж буй үйлчилгээний шинэчлэлийн асуудлаар Нигймийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхтэй ярилцлаа. Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчдад чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдүүлэхэд анхаарч байгаа юм байна. Шинэлэг ажлуудаасаа танилцуулахгүй юу? 2019 оныг манай байгууллага “Танд ойрхон - Найрсаг үйлчилгээний жил” болгон зарласан