Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д дараах 2 ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. УЛААНБААТАР ХОТЫН ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ Албан тушаалын чиг үүрэг: Төслийн санхүүгийн удирдлагын үйл ажиллагааг гүйцэтгэх, Төслийн Гэрээнд заасан Санхүүжилтийн Гэрээний үүрэг болон санхүүгийн бусад шаардлага, өрийн удирдлага, зээлийн гэрээтэй холбоотой үүрэг хариуцлагуудад хяналт тавин мөрдүүлэх, тайлан гаргах, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны худалдан авах ажиллагааны дүрэм, бодлогын дагуу худалдан авах ажиллагаанд Төсөл хэрэгжүүлэх нэгжид туслалцаа үзүүлэх, https://www.ebrd.com/work-with-us/procurement/policies-and-rules.html харна уу, Хэнд тайлагнах: ТХН-ийн удирдагч ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ: Төслийн санхүүгийн ажил гүйлгээний бүх бүртгэл, санхүүгийн баримт бичгүүдийг өдөр тутам хураан нэгтгэж тэдгээрийн бүртгэлийг хөтлөх. Гарын үсэг зурсан эрх бүхий албан бичиг, захидал болон холбогдох нэмэлт өөрчлөлтийг цаг тухайд нь боловсруулан Төсөлд бэлтгэх. Нэхэмжлэх болон бусад төлбөрийн баримт бичгийг шалган баталгаажуулах, зарцуулалтын хүсэлтийг бэлтгэн Банк-д хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэх Банк, ханган нийлүүлэгчтэй холбоотой баримт бичгүүдийг оролцуулан төлбөр тооцоо, зарцуулалтай холбоотой бүх баримт бичгүүдийг цуглуулан тэдгээрийг бүртгэлийг хөтлөх. Зээлийн болон Буцалтгүй тусламжийн Санхүүжилтаар санхүүжсан үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн бичиг баримт болон бүртгэлийг тусад нь ангилж хөтлөх. Төсөлд заасан Гэрээ хэлэлцээр болон холбогдох оролцогч талууд, эрх бүхий байгууллагын Зээл, Буцалтгүй тусламжийн Гэрээний дагуу олгогдох санхүүгийн мэдээлэл, баримт бичгүүдийг цуглуулж (Улаанбаатар хотын захиргааны жилийн төсөв, түүний зарцуулалтын дэлгэрэнгүй тайлан, аудитын дүгнэлт гэх мэт баримт бичгүүдийн хамт) Банк руу цаг тухайд нь хүргүүлэх. Төсөл, Зээл ба Буцалтгүй тусламжийн Гэрээнд заасан санхүүгийн асуудлуудтай холбоотой тогтмол (улирал, хагас жил, жил тутмын) болон бусад тайлангуудыг Банканд нийцсэн хэлбэр, агуулгаар бэлтгэж (Зээл, Буцалтгүй тусламжийн Санхүүжилтийн зарцуулалттай холбоотой тайлан болон Улаанбаатар хотын захиргааны санхүүгийн гэрээний үүргийн мөрдөлт, нийцлийн тайлангийн хамт) цаг тухайд нь Банканд хүргүүлэх. Биелүүлсэн гэрээний үүрэг болон ирсэн, явсан бичиг баримт, мэдүүлэг, тайлангийн бүртгэл гарган хөтлөх. Оролцогч талуудтай холбоотой ажиллан Төслийн нягтлан бодох бүртгэлийн бүх асуудлуудыг зохицуулах, Төслийн санхүүгийн удирдлагатай холбоотой хэлэлцүүлэг, семинар, хурал, сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох. Шаардлагатай үед зөвлөх, гэрээт гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчдийн санхүүгийн асуудалтай холбоотой гэрээ хэлэлцээрийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх. Төслийн Гэрээний дагуу төлбөр тооцоог ЕСБХБ-тай цаг тухайд нь хийж тэдгээрийн бүртгэлийг гарган хөтлөх. Төслийн жилийн санхүүгийн тайланг бэлтгэн санхүүгийн жил дууссанаас хоёр сарын дотор аудиторуудад хүргүүлэх. Эрх бүхий байгууллагуудтай холбоотой ажиллан Төсөлтэй холбоотой (татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг) бүх татварын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бэлтгэх. Төслийн дагуу санхүүгийн бүх баримт бичиг, мэдээлэл нь Банк болон/эсвэл донор байгууллага эсвэл бусад эрх бүхий байгууллагуудад хүртээмжтэй байдлыг хангах. Төсөлтэй холбоотой нягтлан бодох бүртгэл ба зардлын хяналтын системийг Банканд нийцсэн байдлаар хөтлөх, ЕСБХБанкины цахим системд шаардлагатай мэдээлийг тухай бүр оруулах Төслийн худалдан авах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, худалдан авах ажиллагаатай холбоотой тодруулга, асуултанд холбогдох байгууллагаас хариулт авах, банкны системд оруулах Худалдан авах ажиллагаатай холбоотой уузлатыг зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх Төслийн нэгжид гэрээ эрх зүйтэй холбоотой дэмжлэг үзүүлэх Худалдан авах ажиллагааны баримт бичгийн бүрдүүлэх, хадгалалт, хамгаалалт, нууцлалтыг хангах Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой зөвшөөрөл, лицензийг холбогдох газруудаас авахад ТХН туслалцаа үзүүлэх Тавигдах мэргэшлийн шаардлага Мэргэшсэн нягтлан бодогч (ACCA, CIPFA, CA зэрэгтэй) байх, нягтлан бодох бүртгэл болон холбогдох чиглэлээр Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх. Санхүү/НББ-ээр магистр зэрэгтэй бол давуу тал болно. Тавигдах ажлын туршлага Мэргэжлээрээ хамгийн багадаа дөрвөн жил тасралтгүй ажилласан байх
Үндэсний хувцасны манлай үйлдвэрлэгч Түмэн торго салон нь шинэ оны босгон дээр TUTO брэндийн “Эко мешок”- оор бүтээгдэхүүний төрлөө нэмж, шинээр худалдаанд гаргалаа. “Эко мешок” нь ус борооноос хамгаалсан сайн чанарын материалаар хийгдсэн, арчиж ариутгаж болдог, нян бактери үрждэггүйгээс гадна Аялалд явахдаа цүнх болгон ашиглах боломжтойг дуулгахад таатөй байна.
Кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэг, кибер халдлага. Танил сэдэв ч юм шиг, бас үгүй ч юм шиг
Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлан таниулах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал, реалити шоу 650 км зам туулан амжилттай өндөрлөлөө. "Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” реалити шоу өнгөрөгч аравдугаар сарын 26-нд Өмнөговь аймгийн Ноён сумаас аяллаа эхлүүлсэн бол арваннэгдүгээр сарын 11-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Хонгорын элснээ өндөрлөсөн юм. Өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнээр нэрлэгдэж буй уг аялалд салбар бүрийн төлөөлөл болсон шилдэг 10 оролцогч оролцож Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт байрлах үзэсгэлэнт Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Гилбэнт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 хоногийн турш тэмээтэй аялжээ. “Gobi challenge-2020” реалити шоуны хүрээнд ирэх 2021 оны эхээр буюу цагаан сарын өмнө “ТВ8” телевизээр 10 цуврал нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгохын зэрэгцээ Монголын говийн үзэсгэлэнт байгаль, өвлийн тэмээн аяллын тухай баримтат кино, гэрэл зургийн цомог, аян замын тэмдэглэл бүхий ном бүтээх юм. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс “Gobi challenge-2020” реалити шоуг “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Говийн үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоор дамжуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний контентийг дэлхийд гаргах эрхэм зорилготой “Gobi challenge-2020” төслийг “Эрхэт Монгол” медиа группийн Ерөнхий захирал Х.Мандахбаяр санаачилж, тэмээн аяллыг “Тэмээн жинчин” сангийн тэргүүн, тэмээчин бүсгүй нэрээр олонд танигдсан Н.Байгалмаатай хамтран зохион байгуулсан юм
Монголчууд алтан дээр суусан “гуйлгачид” гэж олон улсад болон дотооддоо нэрийддэг үг зүгээр ч нэг гарчихаагүй. Уу уурхайн бүхий л ордууд дээр бид 30 жил хэрүүл тэмцэл хийсэн ч өнөөг хүртэл асуудал чирсээр л буй
Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлан таниулах “Gobi challenge-2020” реалити шоу 2021.01.09-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Долоо хоног бүрийн бямба, ням гарагт зөвхөн “ТВ8” телевизээр гарах уг шоуг "Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан бөгөөд нийгмийн салбар бүрийн төлөөлөл 10 оролцогч өвлийн хүйтэнд эртний нүүдэлчдийн ёсоор тэмээ хөлөглөн 650 км зам туулан барианд орсон юм. Өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнээр нэрлэгдэж буй “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал 2020.10.26-нд Өмнөговь аймгийн Ноён сумаас эхэлж, 2020.11.11-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Хонгорын элс хүртэл 17 өдрийн турш, 650 км аялсан байна
Монголчууд хүүхдийн төлөө “мөнгө угаасан нь” Шинэ он солигдохын өмнөх өдөр Соёлын яамны санаачилгаар Засгийн газар Хүүхдийн төлөө фондыг байгууллаа. Ерөнхий сайд энэ тухай мэдэгдэхдээ ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдсэн гэж онцолсон
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг 2021 онд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилчдын шинэ санал, санаачилгыг дэмжих зорилгоор төслийн уралдаан зохион байгууллаа. Тус төслийн уралдааныг 2 үе шаттайгаар явуулсан бөгөөд эхний шатанд шалгарсан төслүүдийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цахим хэлбэрээр илтгэлийг хэлэлцүүллээ. Энэхүү төслийн уралдаанд нийт 22 төсөл ирүүлснээс 2 дугаар шатанд 8 төсөл шалгарч шагналт байрын эзэд тодорлоо
БНСУ-д хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлдэг Монголын салбар нэгж байдгийг бид тэр бүр мэддэггүй. Харин Солонгос улсад ажиллаж амьдардаг иргэд “Нэг цэг” гэхээр андахгүй
Дэлхий нийтийг цочроосон цар тахалтай манай улс нүүр туулан тэмцсээр байгаа билээ. Тэгвэл Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс аюулт цар тахалтай тэмцэж буй бүх шатны алба хаагч, ажилтнууддаа талархал илэрхийлэн Улаанбаатар хотын 10 байршилд явган хүний гарцын гэрлэн дохиог эмч, цагдаагийн дүрсээр төлөөлүүлэн асдаг болгожээ. Ингэснээр эмч цагдаа, цэрэг, онцгой байдал, хот тохижилт, цахилгаан ба усан хангамж, хот нийтийн аж ахуйн инженер, техникийн ажилтнууд гээд их хотын иргэдийн ая тухтай амьдралын төлөө зогсолтгүй ажиллаж байгаа мянга мянган албан хаагчдаа хүндэтгэн #ТА_НАРТАА_БАЯРЛАЛАА эерэг уриалгыг түгээж буй нэг хэлбэр юм
Монгол улс дотооддоо халдвар алдаж, олон нийтийн бэлэн байдалд шилжин 20 гаруй хоногийн хугацааг өнгөрүүлжээ. Хөл хорионд шилжсэн хэцүү цаг үед эмнэлгийн ажилчид болон албан хаагчид хамгийн хүнд, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Цар тахлын үед, коронавирус халдвартай хүмүүстээ ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн ажилчид, эмч, сувилагчид, бидний аюулгүй байдлын төлөө манаанд зогсож буй албан хаагчиддаа талархал илэрхийлж “Ospring Mongolia” брэндийн зүгээс эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр туслалцаа үзүүлжээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмч хэлэхдээ: “ХӨСҮТ-ийн ажилтнуудыг цайрын агууламжтай усаар хангаж, цайрын дутагдлыг нь нөхөхөд туслалцаа үзүүлсэн “Ospring” брэнддээ баярлалаа
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 25 дугаар зүйлийн 25.1, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэгийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4-т заасныг үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 46 дугаар тогтоолоор тус хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хуралдуулахаар товлосон билээ. Хурлыг БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа нээн үг хэлж хурлын дэг, хурлаар хэлэлцэх асуудлыг танилцуулав
Эрүүл Мэндийн Яамны Санхүү, Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Наратуяагаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. Ковид-19 халдварын үед ашиглах түргэвчилсэн оношлуурыг хоёр өөр үнээр худалдан авалт хийж, өндөр үнээр авсан гэсэн яриа яваад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?Эрүүл мэндийн яамнаас эхний түргэвчилсэн оношлуурыг 2020 оны 11 дүгээр сарын 11-нд БНСУ-ын “Ok Фарма” компаниар дамжуулан 5.20 центээр худалдан авсан
Эрэлийн эрдэнэбат торны цаана гурван сар гаруй хугацаанд хоригджээ. Хоригдох шалтгаан нь маш энгийн зүйл буюу хоёр компани хоорондын иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн " Ариг"банкны давуу эрхийг авах ажиллагааг энгэж эхлүүлжээ... Энэ бүхэн нь “Номин”- гийн Баярсайхан одоогоос 4 жилийн өмнө “Эрэл”-ийн Эрдэнэбаттай уулзаж, "Ариг" банкны хувь эзэмшигч болох санал тавьснаар эхэлдэг
Хөвсгөл аймгийг ардчиллын өлгий нутаг гэдэг ч сүүлийн жилүүдэд ардчилсан шошготой нөхдийг бус МАН буюу улаан талд сонголт хийж ирсэн. Энэ нь ардчилалд дургүйдээ бус намынх нь үйл ажиллагаа, зарим хүмүүстээ байсан болов уу гэж боддог
Дэлхий нийтийг цочроогоод буй коронавирус (КОВИД-19) цар тахал Монголчуудыг тойрч гараагүй ч бид хамтаараа “Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө” хариуцлагатай байж хайртай бүхнээ аюулт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, #Гэртээ байцгаая, #Гараа угаая, #Маскаа зүүцгээе уриалгын хүрээнд нэгдэж, УОК-оос гаргасан тушаал шийдвэр, Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг чандлан сахиж байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хөл хорионы үед хүнсний хомсдолд орж болзошгүй, ороод байгаа айл, өрхүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа таагүй мэдээллүүд гарсаар байна. Иймд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2020 оны эчнээн 1-р курсын оюутнууд өөрсдийн санал, санаачилгаараа нэгдэн “Өгөх нь Авахаасаа ерөөлтэй” сайн үйлсийн аян өрнүүлж, хүнсний тусламж шаардлагатай айл өрхийн хүнсний хэрэгцээнд нэмэр болох зорилгоор 1,3 сая төгрөгийн мөнгөн тусламжийг Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссод гардуулан өгчээ. Залуус Та бүхнийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна. “Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой
Ковид-19 цар тахлын онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед ХНХЯ, МУЗН хамтран хүнс тэжээл дутагдалтай айл өрхүүдэд хүнсний багцыг өнөөдрөөс хүргэж эхэллээ. Эхний ээлжинд Улаанбаатар хотод хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэх юм
Улс орон даяар онцгой нөхцөл зарлан, бүх нийтийн хөл хорионы дэглэмтэй байгаа энэ цаг үед бидний амьдралын хэв маяг цахим хэлбэрт шилжсээр байна. Сүүлийн үед боловсролын системд цахим шинэчлэл хийж өөрсдийн бүтээсэн сургалтын цогц системээ хэрэглээнд нэвтрүүлээд байгаа “Том-Амжилт” группийн захирал ноён Ж.Шижиртэй ярилцлаа. – Амжилт 2.0 системийн талаар товч танилцуулаач? Манай программистуудын бүтээж хөгжүүлсээр байгаа Амжилт 2.0 систем нь бүхэлдээ боловсролын салбарт зориулагдсан програм юм
Улаанбаатарчууд ууртай байна. Гэрээсээ гарч чадахгүй, чөлөөтэй явж чадахгүй байгаадаа гомдоллож халдварыг хумихаар тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүсийнхээ үг, үйлдлээс өө сэв хайн сошиалд ам уралдан хэлэлцэж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот өнөөдөр коронавирусийн халдварын 27 тохиолдлыг бүртгээд байна
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ хүнд цаг үед Монгол Улсын хил, хилийн халдашгүй дархан байдалтай холбоотой сөрөг мэдээлэл цахим орчинд удаа дараа гарч байна. FACEBOOK цахим орчинд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Жонхуугийн Сүрсүх гэсэн хуурамч хаягнаас “Монгол Улс хилийн шугамаа ухраан татлаа. БНХАУ, Монгол Улс хоёр хилийн дэглэмийн болон зарим зурвастай холбоотой гэрээгээ хөл хорионы үед багтааж яаралтай шинэчлэх боллоо